Sunday, 19 June 2011

Ай далай тэнгис нуураа

Ойрд ус ихтэй бороо л зүүдлээд байх боллоо. Урьд шөнө цахилгаан цахиж байгааг бөррр удаашруулж бариад, ямар тод томруунаар тухтай гэгч нь харваа. Бараг л аянга буугаад байх шиг байсандаа.
Очих дуртай, тэнд очиж амьдрахыг хүсдэг газраа оччихсон байна гэж бас зүүдэллээ. Оччихсон байгаа мөртөө эндээс визээ авахаа мартаад явчихсан байгаамдаа, яарвал даарнаа гэж тэр байх даа. Тэр газар л миний байх ёстой газар юм шиг санагддаг юм, анх очиход л тийм мэдрэмж төрсөн. Очих бүрд өөрийн гэсэн сайхныг мэдрээд хоргодсоор л буцдаг даа. Ёроолгүй, хязгаар нь үл мэдэгдэх усны захад суугаад мэлтэлзэх тэр уснаас их бодол үелзүүлж суух жаргалтай мөч тэнд л байдаг юм.
Бодоод байх нь би усанд их дуртай шигээ. Хамгийн анх Байгаль далайг хараад цочсондоо өө бурхан минь ямар их ус вэ, ямар гээч аугаа байгалийн үзэсгэлэн бэ гэж өөрийн эрхгүй дуу алдаж нүдэндээ итгэмээргүй санагдаж билээ. Хар хөх будгийг нэлийтэл асгачихсан юм шиг, хөх тэнгэр тэр чигээрээ газарт буугаад ирчихсэн юм шиг санагдаж их сүрдэж бас бахдаж байсан даа. Газар дээр, энэ дэлхий биш тэс өөр газар оччихсон юм шиг их л сонин мэдрэмж төрж байсан тэр үед. Хугас өдрийг нуурын хөвөөгөөр тойрон явж барсан ч хангалтгүй, хичнээн олон янзаар зургийг нь авсан ч харамсалтай чанартай гарсан нь тун цөөхөн. Дахиж нэг очих юмсан. Нэг их бороотой, манантай өдөр усан онгоцоор дээгүүр нь явж Олханий арлыг тойрч гарах тэр үеийн сэтгэгдэл яг далайн дээрэмчидтэй киног санагдуулж билээ.

10 comments:

Windy said...

чиний зүүд их ортой байдаг биз дээ хэхэ, нэг юм хэлээд байгаа юм биш үү? удахгүй тэр газар луу явахаар болох юм болов уу??

Гуталчин said...

poooo ataarhaad naasan mani chni. nogoo boogiin domog deer gardag Olihan aral mon biz dee. Bi ochij uzhiimsan gj mon ch ih moroodoj bn daa

Gutalchin

A.Амарсайхан said...

Бас Эрхүүгээс усан далавчит хурдан Теплоходоор гараад, /нэрийг нь мартжээ/ тэгээд Байгаль нуураас Ангар мөрөн гарч урсдаг хэсэг дээр зогсох мөн ч гайхамшигтай шүү. Изумрудное ... юу ч гэдэг билээ дээ тэр хэсгийг. 200-300 метрийн гүнд буй өнгө өнгийн чулуу нэг метрийн цаана юм шиг харагддаг. Яг л эрдэнэс дээр зогсож буй юм шиг

Монгол бүсгүй said...

@ Windy
Очихиймсоо гэж бодоод байгаа болохоор зүүдлээд байгаан байлгүй дээ

@Gutalchin
Монголоос ойрхоншд хөө, одоо жуулчлалын сизоон эхэлчээ байлгүй, нэг ухасxийгээд ирэхгүй юу дээ, гоё газар байдгийн байнлээ...

@A.Амарсайхан
Арван дөрөвхөн хоногт цухас дайраад л ирсэн дээ, Эрхүү хотын барилгуудын шохой нь бүгд хуулраад уначихсан байдаг юм билээ. Өвөл нь маш их цантай мөстдөг учраас тэгдэг гэж хамт явсан хүн маань тайлбарлаж байсан.

Гилийн хатан said...

Chi yaj ingej zuudee sanadag bnaa

hehe, bi Oros ruu hil garch uzeegui shd

Gutalchaan, 2-laa hamt yavah uu?

Гудиггүй эр said...

Би ч гэсэн Орос орж үзээгүй байгаа гэснээс Гилийн хатаан гуруулаа гуталчинтай хамт явахын биш үү.

Монгол бүсгүй said...

Гуталчин, Гилийн хатан, Гудиггүй эр гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй бэсрэгхэн аялалын баг бүрчих шиг боллоо. Найзууд сайхан аялаарай...

Гудиггүй эр said...

Гуруун Гээгийн аялал гэдэг болохнээ. ккк

Монгол бүсгүй said...

Ертөнцийн гурван Гээ гэж юу вэ?

Гуталд дуртай Гуталчин нэг Гээ
Гилээр овголсон хатан нэг Гээ
Тэр хоёрт хоёуланд нь хайртай гудиггүй эр нэг Гээ

Гуталчин said...

halvaga piiv uugaad ireh hoorond yun uulgun umnuud bicheltstsiin beee kkk. 3n G-giin ayalalaa hezee hdim bilee