Tuesday, 14 June 2011

Гурван цаг огтлолцох мөчийг хүлээнэ

Эрсэн хайсан амьдрал минь надад үл захирагдахаар үл барам намайг чирж одон үргэлжилсээр. Хэний ч тулгаагүй миний өөрийн сонгосон зам болохоор эцсий нь хүртэл явна гэж шүд зуун өөртөө л шивнэнэ. Өнгөрсөн амьдралын минь түүх явах ёстой зам чинь яалтчгүй мөн гэж сануулах шиг, зэрэгцэн алхаж буй одоо цаг юунд ч юм эргэлзэн зог тусан гайхширах шиг, ирээдүй цагт хэн байх, ямар байх минь элсэн цөл дэх усан зэрэглээ шиг. Өнгөрсөн, одоо, ирээдүй энэ гурав нэг дор огтлолцох тэр мөчид би өөрийгөө олж харж, бүгдийн учир тайлагдана гэж бодно.
Хоёр жилийн өмнөх зураг цоргисон харцаар намайг цоо ширтэхэд өнөө цагийн би харж үл чадан дальдрах нь юуных уу. Дахиж үл эргэх үнэтэй хором мөчүүд уулын гол шиг урсана, түүнд зүгээ үл олон хөвөх навч одоогийн надтай адилхан санагдана. Цорын ганц тохиох тэрхүү хормуудад ижлийг үйлдэж амьдрах хүмүүний амьдрал аа гэж...

5 comments:

Гудиггүй эр said...

Ай хөөрхий хүмүүний амьдралаа гэж.

Монгол бүсгүй said...

жухамаа жухам

Гуталчин said...

ymr saihan bichee ve.

A.Амарсайхан said...

Энэ гурвын огтлолцол чи өөрөө болой

Монгол бүсгүй said...

@Gutalchin
:-)

@ A.Амарсайхан
харин тэр өөрийгөө л олж харах гээд байгаан, харж чадахгүй шигээ