Saturday, 11 June 2011

Маццццаг зацаг

Одоогоос бараг зургаа долоон жилийн өмнө юмуу даа зурагтаар мацаг барих сайн гээд нэг хүн ярьж байхыг нь сонсчихоод туршиж үзэж байсын. Сар тэргэл байх үед мацаглавал их үр дүнтэй гэхээр нь нэгэн сартай өдөр дан ус уугаад өөр юу ч идэлгүй өнжлөө. Тэр үед ажил ихтэй байсан болохоор ажилдаа түүртээд хоолоо ч анзаарах сөхөөгүй байсан нь бас их нэмэр болсон л доо. Ажил ихтэй үед хоолноос гарчдаг сул талтай хүн л дээ, ер нь. Дан буцалсан уугаад л өөр нэг ч юм идэж уугаагүй. Өдөр нь дажгүй өнгөрчихсөн, орой унтах үед ч дажгүй байсан. Гэтэл яг шөнө ид нойрон дунд түргэн авч эхэлдгийм даа. Хамаг бие чичирээд халуураад ч байгаам шиг, хар шүлс асгараад, гэдэс базлаад шууд нойлын өрөө рүү гүйсэн. Дээшээ гашуун юмаар огиод, доошоогоо бас их эвгүй үнэртэй зүйлээр гүйлгээд гэдэс доторх юмнууд зэрэг зэрэг гадагшлаад намайг сандаргаж өгсөн. Дотор эрхтнүүдийн хувьд маш их цэвэрлэгээ явагдаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Хар шүлс бүр хоолойн угаас асгараад тэсэхийн биш, аймаар. Дээрээс нь хар хөлс асгараад л. Толинд харсан нүд нь гархилсан зэхий саарал амьтан. Тэгээд бодож байгаам л даа, хамаагүй юмаар оролдож байж чадхийх гэж байгаан биш байгаа даа гэж. Гэрийхэн бүгд нам жим унтацгааж байгаа болохоор тэд нарт мэдэгдэхгүйгээр байдлыг намжаачих санаатай гал тогооны өрөө хавиар эргэлдэж ус буцалгаж өтгөн, чихэртэй хар байхуу ууж, багахан шиг гурилан юм идсэнд байдал арай дээрдэж эхэлсэн. Аймаар сульдцан байсышд, аягүй сонин. Аягатай цайгаа барих гэж чичирээд мичрээд л. Гэтэл амны амтлах мэдрэмж маш өөр болчихсон байдын. Чихэртэй цай маш нялуун, маш хурц үнэртэй анх удаа л ийм амтыг мэдэрч байгаам шиг санагдаж билээ. Тэгээд байдлыг нилээн гайгүй болгож байгаад унтаад өгсөн. Өглөө нь маш гайхалтай сэргэг босч ирсэн, бие хөнгөн шингэн нэг л өөр мэдрэмжтэй. Иймэрхүү мацгийг үүнээс хойш хэд хэдэн удаа туршиж үзсэн. Яг адилхан процесс, үр дүн мэдрэмжүүд. Гол нь мацгаа зөв тайлж сурах хэрэгтэйм билээ. Жимсний шүүс ууж ногооны салат идэх гэх мэтээр.
Сард нэг удаа ч юмуу иймэрхүү мацаг баривал их сайн гэсэн биед. Ялангуяа элэг цөсөнд. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч мацгийн үеийн үйл явц, үр дүн нь өөр өөр байх болов уу даа. Маш их өөх тостой хүнд хоол иддэг хүний хувьд үр дүн удаан гарч магадгүй, бүр ямарч реакц өгөхгүй ч байж болох. Яагаад гэвэл хоол боловсруулах эрхтнүүд нь хоол хүнсний зүйлсээр бүрхэгдэж дархлаажчихсан учраас. 
Саваагүй хүний өөр дээрээ туршсан туршилтуудын нэг энэ байлаа.

8 comments:

Гуталчин said...

tergel sar gj ymr sar bilee yu bilee :))))) teed tm sartai bainguut shuud margaash ogloonoos n ter odorjingoo dan us uuhiimuu? bi yag ingej dan usaar matsaglaj bgaaguin bn sht, harin hool hunddeed biye neg l bish bgaa uyed hagas butend dan tarag suu uuj, esvel nogoo iddin.

chi odoo yag hun um idjiihad deeshee dooshoo yaasan gechvee haha

Гилийн хатан said...

bi ch idseer baigaad uhne l gej boddiinshd, haha

ulsuh matsag barih, diet ene ter oogt sonirhdoggui

ug ni ch tseverlegee l bhdaa

Монгол бүсгүй said...

@Gutalchin
жишээ нь шинийн арван таван гэж ярьдаг даа, тийм өдрийг эхлээд олж мэдэх хэрэгтэй, тэгээд тэр өдрийнхөө өглөөнөөс эхлээд уснаас өөр юм ам руугаа хийгээд хэрэггүй. дараа өдрийн өглөө хүртлээ гүрийж чадвал их сайн, гэхдээ тэр эвгүйцлийг давж гарч чадвал их сайн мацаг болжээ гэсэн үг дээ. гэхдээ энэ миний санаа шүү, хэрвээ мацаг барих гэж байгаа бол баттай мэдээлэл олж уншсан дээр. буруу хийвэл осолтой!!!

@Гилийн хатан
өө тэгээд хүн хүний ямарваа юмнаас авах таашаал өөр өөр болохоор тэрийгээ дагаж, мэдэрч амьдардаг байх даа.
цэвэрлэгээний хувьд маш сайн цэвэрлэгээ болдог шүү.

Гудиггүй эр said...

Би ч өдөржингөө идэж ууж, пиавдаж байгаад шөнөжингөө мацаг барьдаг хүн дээ. ЛоЛ

Яаавлаг said...

ziak matsag barij uzseen

Монгол бүсгүй said...

@Гудиггүй эр
сүүпэр дүүпэр : D


яавлаг үр дүнгээ тайлагнаарай :-)

Arsun said...

Би элэг цэвэрлэх зорилгоор 3 хоног мацаг барьж үзсэн. Дараа нь бие их хөнгөн болдог. Зүсэм хар талх ямар амттайг тэгэхэд мэдэрсэн дээ.

Монгол бүсгүй said...

@ Arsun
3 хоног... гайхалтай. амтлах мэдрэмж үнэхээр өөр болдог юм билээ.