Ирсэн гийчин буцдаг, явсан хүн ирдэг учирсан цаг байхад хагацах үе байдаг ирж буцахын хооронд үргэлжлэх хүмүүний амьдрал гэж. Хэдий дотны хүн биш ч түрхэн салах мөчид сэтгэл доторхыг минь аваад явчиж байгаам шиг санагдах нь сонин. Хэдхэн хоноод ирэхийн хооронд ингэж байгаам чинь бүүр холдоод одох тэр мөчид яах юм бол. Миний л сэтгэлийн онцлог байхдаа, эрэгтэй эмэгтэй сэтгэлд дотно санагдсан хүндээ амархан дасдаг зантай минь ч холбоотой байх. Ялангуяа ойр дотны хайртай бүхнээсээ хол байгаа энэ үед хүний хүнийг ч хүнийх гэлгүй ээнэгшин дасах нь бүүр ч амархан шиг байна. Уул нь өөртөө хатуу байж, сэтгэлээ их барихыг хичээж, тодорхой хэмжээнд цэнээд байдаг боловч нэг мэдэхэд л буугаад өгчихсөн гэгэлзээд, донголзоод л сууж байдгийн. Өнөөдөр бас тиймэрхүү л сууж байна. Бүр хүүхэд байхын л хүн хол юманд явахад их сонин санагддаг байсан. Хүн явсан тэр өдөртөө юм хум идэж чадахгүй, гадаа л байгаад баймаар. Өөрөө өөртөө л төвөг удах юм даа, сэтгэлээ захирч дийлэхгүй хүн. Гаднаас нь харахад юу ч болоогүй юм шиг харагддаг ч дотроо ган төмөр хайлуулж буцалгаад, уул эргүүлж, усыг юүлэн сэтгэлээ мэрэн өөрөө өөртөө нажидаа эдлэн зовдог. Уул нь хамгийн хуурмаг зүйл бол сэтгэл гэдгийг, бүх юм түр зуурынх гэдгийг маш сайн мэддэг хэдий ч болохгүй л юм, заримдаа. Сэтгэлтэйгээ байлдаж сурна гэдэг амаргүй дэгээ. Галав юүлж байсан ч амирлангуй байж сурах юмсан.
8 comments:
manai blogger busguichuud guimon saihan bichiglene shuu. Hamgiin suuliin mor bol tasarhai tasarhai
gadaa zogsool bmaar sanagdaad bdiin gesen chin neeree neg sonin sanagdchlaa
hun yavahaar haayaa yamaarchiin bur hachin bolchdiishu neere
@Gutalchin
надаас бусад нь...
@ Ertnii and
харин тэхх, нэг л сонин мэдрэмж төрөөд байдгийн...
над шиг болчуул бас хэцүү, бас л тоомжиргүйдүү хүн шүү дээ би
тоомжиргүй байвал өөрт амрым шиг байгаан
Галав юүлж байсан ч амирлангуй байж сурах юмсан.
Bi iim amirlangui huniig harahaar umnuus n bagtarj uhej ugchih geed gui mun hetsuu baidgaa. Uul n zuv l yum shig baigaan. Dihdee tegj chadahguigees hoish yaltai bilee.
Ялангуяа ойр дотны хайртай бүхнээсээ хол байгаа энэ үед хүний хүнийг ч хүнийх гэлгүй ээнэгшин дасах нь бүүр ч амархан шиг байна.
Ene harin nadad ch bas yag adilhan heregjeed bh shig bdiimaa.
Гаднаас нь харахад юу ч болоогүй юм шиг харагддаг ч дотроо ган төмөр хайлуулж буцалгаад, уул эргүүлж, усыг юүлэн сэтгэлээ мэрэн өөрөө өөртөө нажидаа эдлэн зовдог.
Setgel dotor tuimer degdevch utaag n hamriin nuheer buu garga gdg kitad ug baidag da.
ямар нэг юманд тэвдэж сандарснаар зөв шийдэлд төдий л хүрдэггүй байх, гэхдээ тухайн нөхцөл байдалдаа тааруулах л хэрэгтэй байх даа.
сүүлийн тэр хятад үг их таалагдлаа.
Post a Comment