Thursday, 23 June 2011

Зуны үдшийн замбараагүй бодол

Одоо жаахан юмыг бодитой харж бодитойгоор төсөөлөн боддог болоод байгаамуу гэж бодогдох боллоо. Гэхдээ заримдаа ямар ч бодигүй бас харнаа, бодноо. Энэ ертөнцийн хүн бишийм шиг, бөрр нэг хийсвэрлэж ирээд, ямартаа л заримдаа би энэ ертөнцийн хүмүүсийг сайтар ойлгохгүй байна гэж үглэж суухав дээ. За тэгээд бодитой харахаараа яаж байна гэхээр ингэжийнэ.
Хүүхэд байхад, за бүр тун саяхандаа ноднин моднин бол даарч хөрөх гэдэг асуудлыг нэг л хүйтэнд байх үеийн мэдрэмжээр ойлгоод байдаг байж. Одоо бол хэрэв даарвал энэ бие организмд ямар ямар процээс явагдах уу, тэрүүний үр уршиг хор хөнөөл нь юу байхав гэх мэтээр ихээ ул суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэй авч үздэг болжээ. Нас явжаагаагийн нэг илрэл байхаа даа, ер нь. Хүнийг өмнө зүгээр хүн л гэж хардаг байж, гэтэл одоо тэр хүний дотор хүнийг харчмаар ч юм шиг, хувцасыг нь нэвтлээд махан бие, араг ясыг нь бүр цаашилбал өвчин хуучийг нь ч харуул харчмаар юм шиг санагдаад байх боллоо. Сэтгэл зүйч болчих гээд л байна, гэрлэсэн эсэх, гэр бүлдээ хайртай эсэх, хичнээн янзын баг өмсдөг эсэх, хэлж байгаа үг өгүүлбэр нь бүр нэг сэтгэлийнх нь уг ёзоороос гарч ирж байна уу эс бөгөөс өнгөц мэдрэмжээр хэлнийх нь үзүүрээс гарч ирээд байна уу энэ тэрийг мэдээд, мэдрээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг.
Хайр гэж юу юм эцэг эхийн, хань ижлийн, үр хүүхдийн, амраг хосын гээд бүхий л хайрын хувьд, хүнийг хайрлаж гэж чухам яг яахыг хэлдийн гэх мэтийг ер нь ойлгочих гээд л байна. Явж явж хүн өрөөлийг биш өөрийгөө хайрладаг учраас л өрөөлийг хайрладаг юм шигээ. Гэхдээ энд аав, ээжийн хайр арай өөрөөр яригдах байхаа, тэр хайр бол агуу хайр.
За тэгээд энэ амьдрал хэмжээтэй гэдгийг маш сайн ойлгодог боллоо. Бидний махан бие өөрөө мөнх бус зүйлсээс хамааралтай мөнх бус эд. Мөнх бус зүйл бидэнд бий гэвэл тэр нь биднийг удирдаж байгаа оюун ухаан, сэтгэл зүрх гэгдэх гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй хэрнээ оршсоор байгаа тэр нэгэн зүйл. Хүн гэдэг амьтан энэхүү махан биеэ хооллож ундлах гэж, гоёж хувцаслах гэж, янз бүрийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх гэж ихэд чармайн зүтгэсээр байгаад дуусдаг аж. Бодоод байхад тийм л байгаан. Гэтэл хичнээн алтаар чимэж, амттанаар тэтгэлээ ч нэг л өдөр өөр нэг зүйлийн тэжээл болсоор ор юу ч үлдэхгүй арилна. Хүн сэтгэл зүрх рүүгээ харж, би хэн бэ гэдгээ мэдэхийг хүсдэггүй, тэгэх боломжийг ч хайдаггүй, гагцxүү гадаад ертөнц рүү, хажууд байгаа хэн нэгэн рүү харсаар байгаад өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй өөрийнхөө биш бусдын амьдралаар амьдарсаар хаашаа ч юм яваад өгдөг шиг байна. Хүн өөрийнхөө мэдрэмжийг сонсож өөрийн хүслийг дагаж бараг л амьдардаггүй байх. Хичнээн дуртай байсан ч бусдын хэл амнаас айж, эсвэл хэн нэгэнтэй адилхан байх гэж түүнийг дуурайж, мөн ямарваа нэг зүйлд баригдаж хүлэгдэн хүслээсээ буцаж амьдардаг шиг. Өөрийн сэтгэл зүрхээ сонсож түүнтэйгээ ярьж чадвал аливаад хайрцаглагдаж хандах хандлага арилж жинхэнэ өөрөөрөө байх эрх чөлөөг мэдэрдэг шигээ. Үүнийг хийхэд, өөрийгөө олж харахад багагүй хугацаа, бас тодорхой орчин хэрэгтэй байж болох юм. Хэрвээ жинхэнэ үнэн мөнөөр нь өөрийгөө олж харж чадсан бол маш их эрх чөлөө, ухаарлыг мэдэрч,  ямар ч болзол нөхцөлгүйгээр хэнд ч тусалж, хаанаас ч юм бүү мэд хязгааргүй хайр ундарч хэнийг ч хамаагүй хайрладаг гэнэм.
Гадаа үүлтэй ч хараахан бороо ороогүй, нар буцсан зуны нэгэн орой элдэв бодол тархинд эргэлдэж эх хэлээрээ түүнээ эвлүүлж суугаа нь энэ бөлгөө. Завсаргүй бодол үерлүүлэх тархины тушаалаар арван хуруу минь үсэг тоншин үүнийг мутарлав.

Жич: өөртэйгээ гэж бичих нь зөв үү, өөртөөгээ гэх нь зөв юмуу?

10 comments:

Гуталчин said...

PS: oorteigee gedeg n zov

boduushtai zuilsiin tuhai mash zov bichse bn. bayarlalaa. Oroid teed tolgoid tumen bodol orj irhiim daa

Монгол бүсгүй said...

@ Гуталчин
өөртөөгөө биш үү, ийм хувилбар бас ороод ирлээ. ярианы хэллэг нь энэ байх аягүй бол.

Nonna said...

эрэнтгэний апраат болжугаа хүн байх нь ккккккккккккк

Nonna said...

өөртэйгөө гэдэгшдээ хэхэ
зүрх сэтгэлээ сонсож амьдараа гээд л уриалаад байгаа шө дээ бид дэндүү шуугиантай ертөнцөд амьдраад өөрийгөө ч сонсч чадахаа байжээ би сүүлийн үед ойлгоод байнаа

Монгол бүсгүй said...

@Lorlay
хэ хэ эмч болдог ч юм билүү гсн.
чухам үнэнийг хэлжээ. чимээ шуугиантай, өрсөлдөөн тэмцэлтэй нийгэм боломж олгодоггүй байх...

Эртний анд. said...

lorlyagiin bichdeg zyv bna uurteiguu gedeg onts tavilaa etr kk

gutalchin muu! suu...

Монгол бүсгүй said...

их багш орж ирээд гарчиж

Гудиггүй эр said...

Өөрөө өөртэйгөө ярилцана аа гэдэг чинь ганцаардлын шинж ч юм уу.

Монгол бүсгүй said...

ганцаардаж байна гэсэн мэдрэмж, тийм төөрөлдсөн бодол байхаас биш яг үнэндээ гарцаардал гэж байдаггүй юм. учир нь хүн өөрөө өөртэйгөө үргэлж хамт байдаг. тэрийгээ мэдэх мэдэхгүйд л гол учир байгаа юм...

Nonna said...

яг үнэн хүн өөрийгөө юу гэж мэдэрнэ тийм л байдаг юм билээ