Өчигдөр эндээс яг хажуунаас минь явсан найз бүсгүйдээ бэлгээ дайгаад явуулчихсан. Маргааш эзэндээ оччих болов уу. Таалагдах эсэхийг бүү мэд ямартай ч миний сэтгэл дүүрэн шингэсэн байгаа шүү, хэрвээ миний монита үүнийг уншиж байгаа бол. Найз ачаа ихтэй гэж үнэд ороод, уул нь ч хөөрхий зөндөө ачаатай явсан л даа. Цаг нь тулцан чухал юм гэж гуйжийж бас дээрээс нь нэмж хахууль өгчийж нэг юм асуудлыг шийдэж дөнгөсөн. Уул нь ажлын хаягаар нь өгүүлсэн бол армаанчиг байх байсан болов уу? Сандраад энд тэнд бичсэн бичиг үсэг маань муруй саруй болчих шиг болсон.
Хааяа очиж гангар гунгар хийдэг найз маань ингээд амраад яваад өглөө. Шинэ жил болох гэж байдаг. Гадаадад амьдрахад таньдаг сайн хүн маань хэсэгтээ байхгүй болохоор онцгүй шүү. Нэг л хоосон оргиод...
Өчигдрөөс энд нилээн хүйтэрсэн. Хүйтнээс болсон уу яасан өвдөгний нүдээр өвдөөд. Өндөр болох гэж байгаан болуу гэж баясаад байгаа гэхгүй юу, ккк. Одоо ч өснө гэж ч юу байхав.
Хүмүүс Крисмасийн өдрөөр юу хийх үү гэцгээгээд л байна. Би юу хийх юм болооо...
3 comments:
За Монита нь бэлгээ авч дээ тээн. Хрисмасаар Бибимбабаа идээд Баярын Мишээлээ үзээ хө. Би нь болхоор Бибимбаб хийх зав алгаа тэгээл гоймонгоо идээл хану үзээл өнгөрөөнө дөө. Тэгсэнээс Tree With Deep Roots гээд түүхэн хану үзээд байгаа ш дэ. Наана чинь яг гарч байгаа гэсэн. Солонгосын түүхэн ханунуудыг дуусгалаа.
minii monitad beleg ni ochson boluu, bi bas oroo henii monita um bolaa hehe.
huush bas neg guilt bn korean tsagaan tolgoi blogooroo zaaj ogooch bas oir zuuriin heden ug zaagaad og thuu hoorhon guijeen
@Тэмээчин бүсгүй
өнөөдөр авчийгаа байхаа... би сайхан бүжиглэмээр байн ээээ. за тэр хануг чинь нэг хайж үзье байз. тэгээд ханудах зав байдгүйм дөө.
@Гуталчин
харин би бас хэний монита юм болл гэж бодооллл байгаа
урд ханзаа яая гэжийж юун хангүг цагаан толгой, ккк. за тэгжийгаад хаа нэг оруулж болохымаа
Post a Comment