Өвлийн айхтар хүйтэн дуусаад хавар болох гээд л гэхдээ цас арай хайлж дуусаагүй байсан үе. Манай ангийн охидууд бүгд пальтоондоо орчихсон байсан лав. Биднийг дунд сургуульд байхад биеийн тамирын хичээл дандаа гадаа ордог. Өвөл ихэнхдээ цасан дээр хөл бөмбөг тоглоод л таардгийн. Сумын төвийн урд хэсэгт байх наадмын талбай манай сургуулийн биеийн тамирын заал гэсэн үг. Талбайн урд хэсэгт нэг уул бий, заримдаа тэр уулан дээр гарч цана, чаргаар гулгадаг. Нэг өдөр биеийн тамир ороод уулан дээр гулгачихаад ирж явсан чинь ангийн нэг нь энэ машин дээр дүүрэн чихэр байгаа гээд сумын захиргааны хашааны урд яг бидний улаан зам дээр зогсож байгаа давхар чиргүүлтэй Зил130 машиныг заадгийн байна. Худлаа үнэн гэж шуугилдсаар нөгөө машин дээрээ ирлээ. Хоёр банди чиргүүл дээр гарч харснаа үнэн байна гэснээ дээрээс чихэр асгаж өглөө. Машины дугуйны аясаар бүр гөлийчихсэн цасан зам дээр өнөөх чихэрүүд дээр дээр ойгоод л бууж өгөв. Хөвгүүд ихэнх нь чиргүүл дээр гарчихсан, охидууд доор будаа тоншиж байгаа Гандангийн тагтаа адил чихэрнүүдийг түүцгээв. Тухайн үед үлгэрт эсвэл кинонд л ийм юм байдаг байх даа гэж бодохоос итгэмээргүй. Бас аягүй сандарсан, яг тийм нөхцөлд хүн шооконд ордым шиг байн лээшд, үнэн үү гэж бодохоос л. Та нар боддоо ачааны машины хоёр тэвшний дундаас дээгүүр намрын будаа аятай зүгээр задгай аччихсан чихэр гээд. Минжийн хангай гэсэн бичигтэй, уулын зурагтай ногоон өнгийн цаастай чөмөгтэй жижиг чихэр байсан. Учиргүй гоё амттай биш ч гэсэн дажгүй амттай байсан, олзны юм болохоор амттай байхаас ч яахав. Охидууд пальтоонийхоо хоёр халаасыг дүүртэл чихэр түүсэн. Гэтэл нэг нь захиргааны байшингийн цонхоор хүн харчихлаа гэнгүүт байдал бишдснийг мэдсэн бид дэрхийн нисэх шувуу адил сургуулийн зүг чавхдаж өгцгөөв. Миний хоёр халаасанд лав хоёр килограм чихэр орсон байх. Сургууль руу гүйх үед бүгд эргэн эргэн захиргааны байшин руу хялалзаастай. Гэтэл машины жолооч хэн гуай өнөөх байшингаас гарч ирээд бидний ардаас гүйжийдийн. Ногоон бүс бүсэлсэн хүрэн дээлнийхээ нударгыг далбагнуулан хүүе хүүхдүүдээ ахыгаа хүлээжий, ах яах ч гүй гээд гүйж байсан нь одоо ч гэсэн нүдэнд харагддаг юм, хөөрхий зайлуул. Сургуулийн урд ирээд гадаах сандлууд дээр бас энд тэнд байгаа хогийн савнууд руу бүгд чихрүүдээ гаргаад хийцгээчихсэн. Тэр үеэр хичээл завсарлаж таараад өөдөөс дээд ангийхан, бас нөгөө ангийхан зөрч гарч байхтай таарсан. Тэд чихэр хараад уулга алдаад ард хоцорсон. Бид ум хумгүй ангидаа ороод бөөн зүрх нь савалсан хүмүүс гэмгүй царай гаргах гэж хичээн ширээндээ сууцгаав. Айхтар чанга багштай алгебрийн хичээл орж таараад, яджийхад. Бөөн түгшсэн хүмүүс бие бие рүүгээ хяламхийгээстэй. Тэгжийтэл ч машины жолооч гуай сүн хийгээл ангид ороод ирсэн. Пал гээл явцан. Гаднаас нэг банди орж ирснийг уурласан жолооч барьж аваад
- тэр чихэр гаргаад яасан айхтар турсагануудуу, улсын юм дутааж намайг шоронд хатаах гээ юу гэж загнангуут өнөөх банди айхдаа
- ахаа би 3ыг л авсан, нэгийг нь идээд нэгийг дүүдээ өгцөн гэхийн зуургүй тас хийтэл шанаадаад авсан, аймаар. Дараа нь энэ банди маань хөх нүдтэй хэд хоног явсан даа. Одоо энэ банди байхгүй бараг арван жилийн өмнө мааний болчихсон, ум ма ни бад мэ хум.
Багш
Багш
- за би эдний учрыг нь олоодохьё гэж хэлснээр жолооч жоохон ч гэсэн намжуу болж улмаар ангиас гарав.
Энэ явдлаас болж тэр өдрөө ангидаа түгжүүлээд. Орой нь гэртээ хариад мөн их шаналж билээ. Сургуулийн захиргаа лав зүгээр өнгөрөөхгүй байх, багш нарын зөвлөлийн хурлаар орж мороод манай ангийхан ч онигоо боллоо доо гэж бодохоос тайван сууж чадахгүй. Яджийхад аав маань багш байдаг. Багш хүний хүүхэд байж хулгай хийчихсэн гэж бодохоос аавын нүүрийг харж чадахгүй.
Санаж байсныг бодоход асуудал гайгүй шийдэгдсэн. Сүүлд сураг сонсох нээ тэр чихэрнээс бараг гучин килограм дутсан гэсэн. Бидний айхдаа гадаа хаясан чихрүүд дээр тэр үед хичээл нь тарж байсан өөр ангийн хүүхдүүд найрласан гэж байгаа.
Манай ангийн зарим сэргэлэн нөхдүүд сургуулийн урд байх цэцэрлэгт хэсэг чихэр нууцан байсныгаа хэрэг намжсны дараа ангидаа авчирч их л нууц байдалтай идэж дуусцгаасан. Идсэн чихрийнхээ цаасыг жижигхэн болтол нь нугалж байгаад сандлыхаа түшлэгний босоо хоёр төмөрний пийврэн бөглөөг авчийгаад нарийхан төмөр труба руу чихэх мэтээр эд мөрийн баримтыг устгаж байгаа нь тагнуултай киноог санагдуулаад байна гэж өөр хоорондоо маазарсан шиг. Зургаа дугаар ангид ийм гэмт хэрэг үлдэж социалист нийгмийн эд хөрөнгийг сүйтгэж байлаа гэж (социалист нийгэм ч гэж лав ардчилал гээч ялаад байдал нилээн тогтворжчихсон байсан үе). Одоо хааяа ангийхантайгаа уулзахаар энийгээ ярьж савж унацгаадаг юм.

4 comments:
hdn oni Mgl busgui ve bur sangin aj ahui yu yu gd bi yer mdkun bnoo kkk. deer uyiin uran zohiol tuuh namtar unshij bgam shg l bn
beegii zahialmaar bn bolohuu? end huvtsas ih unetei bhimaa koread arai hyamdhan bas hoorhon umnuud bj haragdaad bhin setguul uzeheer daanch ter n korean deer bgaad bi n oihguin. online-r zahialga hh bolomjtoi site taniltsuulj solongost shopping hh tuhai beegiideech tehuu
http://hunsanaa.blogspot.com/2010/10/blog-post_02.html
:D
@ Гуталчин
юуу яасан сангийн аж ахуй вэээ? тэр чинь надаас хэтэрхий холоо.
за тэр хувцас хунар дэлгүүр хоршоо гэсэн бээгийг ёстой үйлдэж чадахгүй нээ соорий. хэрэгтэй үедээ бөөгнөрч орших зах зээлийн газруудаар яваад биед таарсан болоод сэтгэлд нийцсэн хувцас болоод бас бус хэрэглээний юмнуудаа сонгоод л гарч ирнэ үү гэхээс тэгэж сүрхий шоопинг энэ тэр гээд яваад байдаггүй юмаа. интэрнэтийхэд нь бүр ч сүжиггүй.
эмэгтэй хүн гэхэд тэгтлээ их дэлгүүр хоршоо гээд яваад байх сонирхол байдаггүй юм. шаардлагатай үед л юу юм гэхээс...
@ Хүн санаа
ха ха бид ч тэгтлээ тураагүй ээ, гэхдээ авсан хүн таван тамтай гэдэг болохоор эффгүй л юм билээ
Post a Comment