Saturday, 10 December 2011

Хүүхэд насны минь цастай өдрийн дурсамж

Гадаа цас ороод нэг л танил мэдрэмж төрүүлээд гоё байнаа. Тийм их биш л дээ, бага багаар том ширхэгтэй цаснууд дээрээс буугаад л. Монголд маань малгайлаад л сүртэй ордог сон.
Хүүхэд байхад өвлийн өглөө гэр дээр пид пидхийтэл буух модон малтуурны аясаар гэр чичирэх чимээгээр пүн хийтэл галласан монгол гэрт сэрдэгсэн. Ээж цайгаа чанаад ажилдаа явчихсан, аав эхний цаг хичээлгүй бол ийнхүү гэр дээрх цасаа буулгаж байгаа нь энэ (аав маань насаараа багш хийсэн хүн).  Гэр тойрон алхах аавын хөл доорх шар шар хийх цасны чимээ, тооноор орж ирээд халуун зуухан дээр унаад хайлж байгаа цасны чимээ одоо ч сонсогдох шиг. Тэр чимээг сонсоод л бас унь унаад ирэх вий гэж айгаад л хэвтээд байдагсан. Босоод гадаа гарахад түлээ рүү явдаг зам, бие засах газар руу явдаг зам, хойд талын зуны байшин руу явдаг зам, хоёр хажуугийн хөршүүд рүү явдаг зам гээд л цав цагаан дунд хав хар тэгш биш урт замуудыг хэдийнэ гаргчихсан байдаг. Оодгор ногоон дээлээ ард нь оцойтол нугалаа гарган бүсэлчихээд даарч байгаа ч юм байхгүй сэнгэнэсэн хүйтэн агаар залгиланхан жоогий руугаа нөгөө замуудын нэгээр нь гүйж өгнө дөө. Замдаа өнөөдөр ч хөвгүүдтэй гарцаагүй цасаар байлдах нь дээ гэсэн шүү юм бодож амжина. Гэртээ орж ор дээрээ засаж, гар нүүрээ угааж цайгаа уугаад гэрээ гялс цэвэрлэчихээд хичээлийн цагаа хүлээчихнэ.Цас орсон өдөр монгол гэр дотор гэгээ татаад л цаанаа л нэг гоё, гадаа гарахад нүд гялбаад хэсэгтээ дасах гэж нэг юм болно. Гаднаас гэрт ороход гэр хав харанхуй, гэрт хэн юу байгаа нь мэдэгдэхгүй.
Үсээ аль гоёороо самнаад энд тэнд нь хавчаар сэлт зүүгээд л, Заря гэдэг ногоон өнгөтэй тэрүүхэндээ өндөрдүү, арзгар ултай, цахилгаантай урт түрийтэй гутлаа тослоод л цастай өдөрт догдолсон жоохон охины армаанчиглал. Дөрөв тавдугаар ангиас нэг их хэтрээгүй үе дээ. Цастай өдөр Заряг заавал өмсдөг юм, халтирдаггүй болохоор нь, гэхдээ улных нь арзгар луу цас орчихоод шавхай тарих гэж тамтаггүй. Шалаа өөрөө угаадаг надад зохихгүй гутал, гэхдээ миний хамгийн хайртай гутал байсан. 
Арван хоёр цаг өнгөрөөгөөд найзуудтайгаа сургууль руу явж өгнө. Холоо явж байгаа хүмүүсийн яриа цуурайтаад ч байгаам шиг, хаа нэг хуцах нохойны дуу тээр хол ч юм шиг сонсогддог.
Сургуулийн үүдэнд энд тэндгүй том жижиггүй пид пад хийтэл хөлөө дэвсэлсэн хүмүүс. Модны үзүүрт салбайлгаж хийсэн даавуун гөвүүрээр гуталдаа наалдсан цасыг чимээ ихтэй гөвөх нь цастай өдөр хийдэг дуртай зүйлсийн нэг.
Хичээл тараад гараад ирэхэд хөвгүүд хэдийнэ гараад ирцэн охидуудаа гарч ирэхийг хүлээгээд гар гартаа цас бөөрөнхийлөөд зогсжийдог. Гараад ирэнгүүт галлаад гэсэн комаандтай зэрэгцээд бөөрөнхий цасан сумнууд бууж өгнө. Ингээд цасан байлдаан эхэлж байгаам. Хөөцөлдөж гүйсээр сургуулиас нилээд хол явчихна. Тэнд нэг охиныг хоёр гурван банди угааж байхад энд нэг бандийг хэдэн охин угааж байх жишээний. Нүүрэн дээрх нүх бүр лүү цас ороод үхэхээс наагуур л юм болдог. Өнөөх өглөөний гараа гаргаж самнасан гоогоо үс мүс будаа ...

Нэг хэсэг энэ дуунд их донтож байсан, өнөөдөр сонсоход гоё байна.


(Зарягийн зургийг нээтээс хайгаад олсонгүй )

7 comments:

sain uu andaa said...

baga nasiig maani sanuulchihlaa yag tiim baisan bas hurdan tom boloosoi geed l he he

nen saihan bailaa

Монгол бүсгүй said...

одоо тэр үедээ очихсон гээд суужийна даа. хүний энэ хүсэл үү.

цасан дунд цангитал хашгирч явсан хүүхэд нас минь сайхан байж дээээ

miracle said...

Нээрээ анхны цаснаар цасаар байлдах гэж нэг аймар юм болдогсон. Манай ангийн охидууд үүдэн дээрээ бөөгнөрч байгаал хэн хэн цугаараа гэр гэр лүүгээ гүйхүү банди нарын бүслэлтийг аль хэсэгээр нь сэтлэх үү нтр гээл бөөн тактик зохиодог байж билээ. Жижүүр загнаал хөөе битий үүдэн дээр бөөгнөрөөд бай гарцгаа гарцгаа гээл тэгээл гэр ойр байдаг охидуудтайгаа нийлж аваал гараал гүйнэ банди нар ч бид нарын тактикийг мэддийн болохоороо тэр тэр тийшээ зугатна тэхээр би тэрийг би тэрийг нтр гээд бас тактик зохиодог байсан гсн шд кк дараа нь бүүр том болоод ярьж байсан чинь кк. Тэгээд зүгээр цас биш нөгөө анхны цас чинь хайлмагтаад шороо нтр-тэй холилдоод кк гэртээ орж ирэхэд ув улаан нүүртэй энд тэндээ шороо болчихсон нөхөр л орж ирдэгсэн кк

Ухна унасан баатар said...

ангийнхаа охидуудыг цасаар угаах чинь нэг ёсондоо сэтгэлээ илчлэх хэлбэр байлаа ш дээ

тэнэг юм шиг таалагддаг охиноо угаана......

Монгол бүсгүй said...

@miracle
ккк. үсэнд бөөн цас наалдчихсан, зарим нь хөлдчихсөн байдаг. талтай нэгэндээ ойртох нэг арга зохиож байгаа нь тэр байх нь УУБийн хэлдгээр

@УУБ
тэгэж л нэг юм биед нь хүрдийн байж л дээ, хөвгүүдээ гэжжж

sain uu andaa said...

kkk

Монгол бүсгүй said...

@sain uu andaa
хэнийг юуг шоолов?