Бидний таван хүн Монита зохиосон гэдгийг таанууд ,мэдэж байгаа байлгүй дээ. Дурсамж сэргээд ойрд гоё байнаа. Надад энэ тэмцээнтэй холбоотой нэх хөөрхөн дурсамж байдгийн. Оюутан байхад манай сургууль бүр том сургууль даяараа биш зөвхөн манай дэд сургууль нэг баярын үеэр долоо хоногийн хугацаатай монита зохион байгуулав аа. Бараг л тэмцээн эхэлсэн өдрөөс эхлээд л бэлэг ирээд болдоггүй ээ. Би бүр баярлах гайхах зэрэгцээд ллл. Өдөрт нэг бэлэг бол зоолттой ирнэ. Ангийханд чинь өнжөөд нэг эсвэл бүр бэлэг ч ирэхгүй заримд нь. Надад ирж байгаа бэлэг янз бүр. Нэг өдөр алфэн гоүлд чиклаад нэг үрэлтэй. Маргааш нь нэг жижиг тэмдэглэлийн дэвтэр ил захидлын хамт. Тэмдэглэлийн дэвтрийн хавтсан дээр Эзэн хичээвэл заяа хичээнэ гээд биччихсэн. Ил захидал дээр нь юу гэсэн байлаа даа, мартчиж. Дараагийн өдөр нь үзэг хийдэг цахилгаантай, снүүпи гэсэн бичигтэй ягаан өнгийн сав том жижиг хосоороо. Дотор нь нэг хөөрхөн эвлүүлдэг жижигхэн нугас хийчихсэн. Бас болоогүй тэр сав руугаа монита маань өөрийнхөө хэрэглэдэг үнэртэй усыг хайр гамгүй цацсан байгаан. Тэр усны үнэр болохоор эр хүний эр зоригийг санагдуулам нэг тийм гоё үнэртэй. Тэндээс үзэхэд монита бол эрэгтэй гэдэг нь тодорхой. Хэн бол гэхээс л бушуухан мэдмээр санагдаж хорхой гозолзоод байж сууж чадамгүй би чинь. Ангийн даргаас будаа идчих санаатай асуухаар аа нэг хүн байгаа гэхээс өөр юу ч хэлэхгүй нуугаад сүйд. Бэлэг ихэвчлэн хичээлийн цаг дээр ирнэ. Хичээл оржийход ангийн хаалга тогшоод надтай уулзы гээд хэн нэг нь хэлнэ гарахаар энийг монита чинь өгчийна гээд янз бүрийн боодолтой бэлэг өгнө. Зарим нэг өдөр хичээл тарахаас өмнө бэлэг ирж амжихгүй. Өдөр бүр авахаар хүн чинь муу зан суудын байна лээ. Өнөө бэлэг яачив гээд харуулдаад байгаам чинь, сүүл рүүгээ. Хичээл дээр бэлэг ирээгүй өдөр гадаа коридор эсвэл номын сан энэ тэрт байхад бэлэг барьсан хүн хүрээд ирдэг байсан. Бүүр нэг сэтгэл гаргаж байгаа байхгүй юу. Хэд хоног нээрээ жаргасышд, сайн монитагийн буянаар. За тэгээд монитагаа задлах өдөр боллоо. Соёлын төвд байдаг нэг клабт болжийсын. Би чинь хүний баахан юм авчихсан буцааж юу өх үү гээд баахан бодлого болсоон сонголт хийх гэж. Тэр үед Хуан-Жу гэг гээд Хятад кино гарчийсан, гол баатруудын зурагтай юмнууд чухам хит болжийлаа. Тэгээд Архаан, Зивэ хоёрын зурагтай нээх том зургийн албум бас зургийн жааз өөр юу юу ч авлаа даа. Авсан юмнуудаа боож баглаад өнөө клаб руу явна биддээ. Ангийхан бүгд очоогүй ээ, ихэнхэд нь бэлэг энэ тэр ирээгүй гээд. За тэгээд монита задарч оньсого тайлагдав. Тэгсэн хэн байсан гээч дээтлийн дээд курсийн өөрөөр хэлбэл надаас хоёр ах, миний сайн таньдаг нэг эгчийн ангийнх нь дарга, ангийхаа онц сурлагатан, тэр жилийн шилдэг оюутан болжийсан, урд нь танилцаж байсан оюутан байдын. Ичсэн гэж яаваа, бас л халуухан юм билээ. Нэг л сонин санагдаал, салгалаал ккк. Тэр таньдаг эгч хааяа таарахаараа манай ангийн тэр чамд гайгүй шд гээд байдаг байсын, өмнө нь. Тэрийг нь би тоглоом гэж бодоод тоодоггүй байсан чинь худлаа ч биш байсын байн лээ хөөрхий. Тэгээд би бодсон л доо мань хүн манай ангийн даргатай ярьжийгаад зориуд миний нэрийг сугалсан байх гэж. Яг үнэндээ тэр залуу надад хандтай байсымаа. Би ч сүүлд гадарласын. Гэтэл гэнэт ангийн банди надад зүгээргүй болж ирээд (өмнөх нэг бичлэгт дурдагдсан залуу). Тэгээд өнөө монита маань байдлыг мэдээд замаа хөөсөн. Амьдрал ч бас сониноо хүрвэл сонин юм билээ. Хожим хэдэн жилийн дараа тэр монита залуутай таарч бүх хэрэг явдал тодорхой болсон. Оюутан байхдаа би чамд сайн байсан гэтэл чамайг ангийнхаа залуутай найзалж байгаа гэж мэдээд сэтгэлээ татсан. Чиний хойноос намайг явж байгааг чамайг мэдээгүй гэж бодсон. Хэдий өнгөрсөн ч гэсэн өнөөдөр би үүнийг заавал хэлмээр байна гээд л баахан юм яриад л байсан. Би өөдөөс нь би мэднээ гэсэн чинь пүү тийм үү, би чамайг ёстой юу ч мэдээгүй байх гэж энэ хугацаанд бодож явлаа гээд л. Одоо лав чамайг хоёр хүүхэдтэй болчихсон байх гэж төсөөлдөг байсан. Гэтэл чи хүүхэдтэй болох байтугай хүнтэй суугаагүй байдаг. Энэ амьдрал ямар тоглоомтой юм гэж мэгээд баахан ярьж суусан. Ер нь их сонион энэ амьдрал.
6 comments:
Ямар хөөрхийн. Хэлээд юехэвээ тасархай сонин ш дээ тээн. Хараал байжийхад кккк
Mani zaluu uuruu ger byltei bolchixoj dee, tee? Esvel buruu taamag uu? Saixan dursamj bna aa.
Бичлэгүүд чинь маш их таалагддаг шүү, тэр дундаа дурсамж бичлэгүүд чинь. Баярлалаа :)
@Тэмээчин бүсгүй
харин тийн ихххх сонин
@ alice
Өөрөө гэр бүлтэй болоод гадаад явж хэдэн жил болсны хойно бид тааралдсан нь энэ
@ Бөбөг
Энд адал явдал багатай байдаг болохоор дурсамжаараа л амьсгалхым даа
erchuud ch er n dandaa l bvh um duussanii daraa bi iim bsn tm bsn gej bhiimaa... neg l amidrah baij huslee heleed yavj boldgum bhda. ter uyed zugeer l bi chamd sn geel iluu yum husehgui helchihsen bol hichneen amar bhav. er n erchuud ch geltgui, ene humuus dandaa yumnii hoinoos haramsaj bdgaa bolimoor yum. uneheer helehiig husj bgaa bol, yamr ch asuudal dr ooriigoo ilerhiilj l bh heregtei.
daraa n tgeeeel hoinoos n haramsaj bh gj gai bgaadaa. heluul alna geed bgaa bish.
@ dream
мань хүний хувьд намайг эргүүлж эхэлж байгаа үе нь байсым шиг байгаан. бага багаар ойртох гээд л ...
тэгсэн дундуур нь жаргах замын гай гарч ирээд, асуудлыг юу ч биш болгоод хаячихсан. одоо бодохоор бүүр уур хүрээд байдын, ангийн тэр залууд...
ер нь тухайн үед өөрт байгаа мэдрэмжээ хэлж л байх хэрэгтэйм шиг байгаан. шоолно гэж л санаа зовдог байх
Post a Comment