Хүний дотор луу өнгийгөөд юу бодож байгааг нь харчихдаг бол сайхан аа, даанч боломжгүй зүйл.
Өөрөөсөө илүү гарч өрөөлд сэтгэл тавина гэдэг мах цусаа урсгаж төрүүлсэн эх хүнд л ганцxан байдаг байх. Тэрнээс хайртай дуртай гээд огт хөндлөнгийн хүнд хэлээд гүйж байгаа тэр зүйл бол би байгаагийн тулд чи надад хэрэгтэй гэдэг сэдлээр үүсгэгдсэн хуурамч жүжиглэл. Бүх зүйл ийм л харилцаан дээр тогтдог гэж бодохоор үнэндээ аймаар. Түр зуур хэн нэгнийг хань татна, хэрэг болсон үедээ дуудна гэх мэтээр ашиг сонирхол дээр дөрөөлсөн амьд биш харилцаанууд. Би ч бас тэгдэг л байх даа, уйдахаараа, гунихаараа хэн нэгэн лүү тэрийгээ дундлах гэж, үгүйдээ л түр зуур ч гэсэн мартах гэж очдог. Дараа нь тэрхүү мэдрэмжээ огт мартчихна нөгөө хүнээ ч гэсэн. Өөр нэгний хувьд ч гэсэн яг адилхан биз бодвол.
Хүний дотор бурхан чөтгөр хоёр хамт оршдог гэдэг. Өөрийнхөө бурханыг илүү их ил гаргаж, өрөөлийн бурхантай нь илүү ойр явахыг л хүснэ.

3 comments:
Би хоёр хүнд загнуулаад, хэрэг болхоороо л ярьдаг гээд ямар үед хэрэг болоод ямар үед хэрэг болдоггүйн бүү мэд би ойлгохгүй л байгаа хэ хэ хэ
уул нь өөрийгөө бол нэг их тэгдэггүй гэж бодоод байгаа биз, гэтэл өөрөө гайхаад байдаг хүмүүстэйгээ адилхан л байгаа байхгүй юу
Бүсгүйчүүл ээ гэж. Хүний эрхний л амьтад юмуу даа хөөрхий.
Би бол арай эсрэг талаас нь хардаг. Хүнийг харж, ямар байгаад нь өөрийгөө зохицуулах биш өөрийнхөө ямар байх ёстой түүндээ эсрэг талаа тохируулах чадалтай байх ёстой гэж үздэг :Р
Post a Comment