Sunday, 4 December 2011

Кино булан

За өнөөдөр ёстой кино энэ тэр үзсэн шиг суулаа шд. Өдрийн турш хоёр кино үзлээ. Дундуур нь аав ээж хоёртойгоо амжаад чаатлаад авсан. Монголд хүйтэрч байгаа гэнээ, гэхдээ бас ч юу юугүй тачигначихаагүй л байгаа бололтой.

Бодлын хулгайч, Рашаантын 18 гэдэг хоёр монгол кино үзэв. Бодлын хулгайч их хүнд сэтгэгдэл төрүүлсэн. Ер нь киног ганцаараа үзэхэд их гүн тусгаж аваад байх шиг санагддаг, өөрт төрж байгаа мэдрэмж, сэтгэгдлээ өөр нэг хүнтэй хуваалцахгүй болохоор шууд үлддэг юм шиг байгаан.

Киноны гол баатар ээжтэйгээ өссөн айлын ганц хүү, аливаа шийдвэр, асуудлыг өөрөө ганцаараа шийддэг. Зөв ч бай буруу ч бай толгойд орсон бодлоо тэр чигээр нь бодит амьдрал дээр туршдаг. Эхэндээ санасан бүхэн нь нүд ирмэх төдийд үлгэрийн юм шиг л бүтнэ. Автобусанд сонссон хоёр хүний ярианаас санаа авч ургуулан бодсноор асар их мөнгөн дүн дотор эргэлдсэн том төслийг санаачилна. Төсөөлөл газар авсаар Америкийн элчинг хүртэл хуурч дөнгөөд англиар а ч мэдэхгүй тэр Америкийн визийг гаргуулж дөнгөнө. Дурласан охиноо хүртэл өөрийн болгож чадна.

Их мөнгөнд тархи нь эргэж ааш зан нь эвдэрч мөнгөнөөс өөрийг бодохоо болино. Өөрт нь санаа зовсон найз охин нь таньдаг цагдаадаа хуурамч бичиг баримтаар их хэмжээний мөнгө луйвардаад байна, болиулаад өгөөч гэж хэлсэн нь түүний хувь заяаг 180 градус эргүүлнэ. Тоглоом нь шоглоом болж шоронд хоригдоно. Хоригдож байх үедээ нэгэн хүнтэй гал хам болж хожим хамт оргоно. Сонингийн тасархай дээрх мэдээг хараад оргож хоногоо хүлээж байгаа хөгшин ээжтэйгээ уулзахын тулд оргох арга саам хайна. Орголт амжилттай болсон ч ээжтэйгээ уулзах хүртэл туулах зам нь амаргүй.

Оргоод явж байгаа хэсгийн үйл явдал их хүнд туссан, аймшигтай. Шоронгийн хүмүүс шоронгийнх л байдаг гэдгийг харуулсан.

Азаар элдэв мөрдөлт мөшгилтөөс мултарсаар гэртээ ирнэ, ирэхэд нь шоронгийн ахлагч хэдийнэ ирчихсэн хүлээж байна. Ганц хүү төрүүлээд амьдралын сүүлчийн мөчид ганцаараа үлдэж байгаа өрөвдөлтэй хөгшин ээжтэйгээ амжиж уулзана.

90 саяын Гансүх гэдэг алдарт хэргийг үүсгэсэн хүний амьдралаас сэдэвлэсэн кино юм байна лээ.

Рашаантын 18.
Хөөрхөн энгийн хөнгөхөн кино болж. Гол дүрийн залуу өнчин дүү эгч нарын хамт гэр хороололд амьдардаг, мэргэжлийн хулгайч. Голдуу гар утас туудаг. "Гээсэн юмаа аваарай" гэдэг төрийн бус байгууллага ажилуулдаг сэргэлэн толгой, ккк. Хулгайлсан утсаа олсон болж утасны үнийн 40%ийг утасны эзнээс авдаг нь байгууллагын үндсэн үйл ажиллагаа.

Баян айлын охины машинд дайруулж хараагүй болсон нь нэг талаас азгүй явдал ч нөгөө талаас азтай явдал болно. Баян айлын охин хүн чанартай хүн байж таараад мань хулгайчид дурлана, бас бус юмаар тусална, сүүлдээ хараа оруулах эмчилгээний зардлыг даана.

Хулгайч залуу хараагүй хэдий ч ажлаа хийсээр. Хэдий ядуу ч түүний эгчээс ёс суртахуун, үнэнч байдал ханхалдаг. 

За нэг иймэрхүү кинонууд үзлээ. Үзээгүй бол үзээрэй гэх байна.

3 comments:

Гуталчин said...

mngtv.com, ekinochin.com-s 90 sayiin Gansuhiin ooriinh n yariag sonsooroi uneheer orovdoltei gh tuunii yriag togsgol hesegt iluu tod gargaj tuuniig olni hesegt heseghen ch gsn uzegduuleed ogchihson bol iluu zgr bsn shg sanagdsan

Ухна унасан баатар said...

үзэх юмсаан тэрийг чинь

хөдөөний хүн үзэж болдог кинуу юу? хүүхээ

Монгол бүсгүй said...

@ Гуталчин
тэр нэвтрүүлгийг нэг үзье байз

@ УУБ
Хөдөөнөөс блоогшиж болж байгаа бол тэр кинуунуудыг үзэж болно доо, гэхдээ морь тань хурдтай байх хэрэгтэй болуу...