Saturday, 17 December 2011

Сансар огторгуйгаар аялсымаа

Хэ хэ сүртэй гарчиг байна уу, гэхдээ өөрөө өөртөө бол нэг тиймэрхүү маягийн юм болсымаа.
Ойрд жаахан жаахан хүйтэрч байна. Заримдаа монголын өвлийг санагдуулам хүйтэн сэнгэнэсэн агаартай. Шөнийн тэнгэр лүү харахад тод тал сар түүнийг тойрон гялалзах одод нэг л гоё. Гайгүй томоохон талбай харж болохуйц задгай газар очиж байгаад тэнгэр өөд баахан өлийж хардаг юм. Долоон бурхан одыг харчих гээд л хайгаадийна, хаа байгаа баримжаа ер байхгүй. Хоёр жилийн өмнө шөнө онгоцоор явжийгаад цонхоор хартал яг онгоцны цонхны хэмжээнд таараад долоон бурхан од бүв бүтнээрээ харагдаж билээ. Урд нь дандаа доороос нь хардаг байсан бол тэр үед яг хажуугаас нь харсан юм. Сонин бас гоё л юм билээ. Дахин дахин хараад л явсан. Яг хажууд байгаа юм шиг зэв зэрэгцээ. Татаж матдаг лаг мэргэжлийн апраачтай явсан бол авсан зургаа энд үзүүлэхгүй юу. Тэр үед зураг дарсан л даа, гэвч зүгээр л хав хар юм гарчихсан байсан. Удалгүй үүр цайсан, бас л сонин үзэгдэл юм билээ. Дэлхий бөөрөнхий гэдгийг тэндээс тов тодорхой харсан. Бөөрөнхий дэлхийн хэлбэрийг тусгаж муруй хэлбэрийн солонгын долоон өнгө гэлтэй туяа үүсгэсээр үүр хаяардаг юм билээ. Бас л тэр үед мэргэжлийн апраачгүй дээ урамгүй байсан. Гэхдээ мөн л зураг дарсан. Бүдэгхээн зураг гарсан байдгийн.


2 comments:

Тэмээчин бүсгүй said...

Би Бээжин-Торонто гээд нисэхдээ иймэрхүү зүйл харагдах байх гэж бодоод харах гээд хүлээгээд байсан. Нэг дугхийгээд сэрсэн чинь өглөө болчихосн байсан ккк

Монгол бүсгүй said...

тиймэрхүү чиглэлийн хол зайн онгоцонд нь л харах боломж тохиох юм билээ. тэгжийгаад нэг харах байх оо