Monday, 19 December 2011

2011-12-19

Буддизмд хүнийг хэрхэн төрдөг хэрхэн нас бардаг тухай маш дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм билээ. Өнөөгийн шинжлэх ухааны түвшин хүрэхээргүйгээр гайхалтай тайлбарласан байдаг. Шинжлэх ухааныг бүгдийг тайлбарлагч гэж үздэг хүн уншиж байгаа бол соррийи. Миний хувьд шинжлэх ухаан тайлбарлаж чадахыгаа чадна чадахгүйгээ бол чадахгүй.Тэгээд ч шашин шинжлэх ухаан хоёрыг харьцуулна гэдэг тэнэг зүйл. Шашнаар тайлбарлагддаг, улаан цагаан байгаад болоод байгаа зүйлийг шинжлэх ухаан өөрөө тайлбарлаж чадахгүй байж түүнийгээ шашныг мунхарсан үзэл, мухар сүсэг гээд орхичихдог. За энэ ч яахав мөнх үргэлжилдэг маргаантай асуудал.

Хүүхэд байхад авгын хадам аав болох ная дөхсөн өвөөгөөс хүүхэд хаанаас гардгийн гэж их шалдаг байж билээ. Бусад том хүмүүсийг бодоход биднийг тоож гангар гунгар хийдэг болохоор нь заримдаа давраад иймэрхүү том хүний асуултууд асуучихдаг байсын. Гэхдээ голдуу согтууд нь асууна л даа. Тэхээр тэр өвөө өөдөөс пүд гээд гүзээний энд байгаа нүхээр гараад ирдийн гэж хэлнэ. Маниус ч тэрэнд нь итгээд л наачина. Хүүхэд байхад хүн хаанаас гардаг талаар нэг иймэрдүү төсөөслөлтэй байв.

За тэгээд том болоод сургуульд ороод номын дуу сонсож бас хаа нэг кино миноос арай өөр газраас гардгийг олж мэдэж илүү бодит ойлголттой болсон. Одоо харин хүн гээч энэ мах цус, ясны бүрдэл болсон амьтны төрөл эцгийн цагаан дусал эхийн улаан цустай нийлснээр үүсээд бүрэлдчихдэг ч амьтан бишийм гэсэн ойлголттой болсон.

Манай монголчууд биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй гэж их ярьдаг энэ их учиртай үг юм билээ. Эцэг эхээс мэдээлэл авлаа авлаа гээд тавин хувь ч хүрэхгүй байдаг. Нэг эцэг эхээс төрсөн мөртөө тэс өөр ааш араншинтай ах эгч дүү нар зөндөө байдаг. Манай хэд лав өөр хоорондоо тэс өөр. Нэг нь сайн дуулдаг байхад нөгөөх нь чадахгүй, тэр нь спортдоо сайн байхад өнөөх нь таг гэх мэтээр. Хэрэв эцэг эхээс бүх мэдээллийг өөртөө шингээж төрдөг бол айлын хүүхдүүд дал наян хувьтайгаар өөр хоорондоо адилхан байх ёстой. Өөр бас айлын хүүхдүүдийн хувь тавилан амьдралын зам нь хүртэл өдөр шөнө шиг ялгаатай байдаг. Нэг нь баян тарган явжийхад нөгөөх нь гундуухан явж байх жишээний. Тэхээр хүн бүр өөрийн өмнөх амьдралаас хадгалж ирсэн мэдээлэлтэй байж таарах гээд байгаа юм. Хүн цэцэг аятай гэнэт бий болоогүй, төрлөөс төрөл дамжин өртөөлж яваа энерги гэдэгт би итгэдэг.

Миний уншсан номонд ингэсэн байхын. Хүн нас барсны дараа дөчин есөн хоног гэж байдаг. Энэ ямар учиртай тоо вэ гэхээр биеэ орхисон сүнс дараагийн төрлөө олохын тулд долоо долоо хоногоор тодорхой сорилтод (энэ насанд хийсэн үйлийн үрээсээ хамаараад) ордог гэнэ. Дараах төрлөө олох хамгийн бага хугацаа нь долоо хоног. Хэрвээ энэ хугацаанд амжихгүй бол дараагийн долоо хоног гэх мэтээр төрлөө автлаа долоо долоо хоногоор яваад л байдаг. Тэгээд хамгийн эцсийн хугацаа буюу дөчин ес хоногтоо ямар ч сүнс төрлөө авчих учиртай байдаг гэнэ. 

Энэхүү нэг төрлөөс нөгөө төрөлд шилжих үед сүнсний оршиж байгаа үеийг зуурдын төрөл гэдэг юм гэнэ. Энэ ертөнцөөс хором бүрд л хүн буцаж байгаа. Тийм болохоор бидэнтэй зэрэгцээ энэхүү зуурдын төрлийн сүнснүүд оршиж байгаа гэсэн үг.  Хүүхэд хийж болдог өдөр болдоггүй өдөр байдаг гэж дуулсан. Энэ ортой байх талтай юм шиг. Тэр өдрүүд нь сар тэргэл байх өдрүүд, бас саргүй тас харанхуй байх өдрүүд, мөн эр эм хоёрын час өдөр гээд сард тодорхой тооны өдрүүдэд тэрхүү үйлийг хийхэд тохиромжгүй байдаг. Хэрэв эр эм хоёр хүүхэд олохоор шийдсэн бол энэ өдрүүдээс зориуд зайлсxийх хэрэгтэй. Учир нь сартай холбоотой өдрүүдэд зуурдын төрөлд байгаа сүнснүүд болон өөр янзан бүрийн сүнснүүд идэвхждэг гэж үздэг.

Хүүхэд олоход тэр сүнснүүд ямар хамаатай юм гэсэн асуулт гарч иржийна. Эр эм хоёр тэрхүү ажлыг хийж байх үед тэрхүү оршхуй (сүнс) хүрч ирдэг. Хэрэв тэр сүнс эрэгтэйд нь шунан дурлавал эмэгтэй хүн болж эрийн зулайн оройгоор нэвтэрч эмэгтэйн умайд ордог, хэрэв эмэгтэйд шунан дурлавал эрэгтэй хүн болж мөн эрийн зулайгаар дамжиж эмэгтэйн умайд ордог. Иймэрхүү процесс явагддаг юм байна. Айлын охин хүүхэд аавдаа илүү сайн, хүү нь ээждээ илүү сайн байх явдал түгээмэл байдаг нь үүнтэй ч холбоотой байж болохын. Эхийн умайд хүний амь бүрэлдэх хамгийн анхны шат бол зуурдад байгаа сүнс эцгийн зулай руу орж цагаан дусалтай нь нийлэн цааш эхийн умайд орж улаан эстэй нь нийлдэг. Ингээд хүн үүсэж эхэлдэг. Эндээс үзэхэд сүнс аль хэдийн эхийн хэвлийд орчихсон байгаа. Хүүхдийг хөдөлж эхэлснээр нь амь орлоо гэж ярих буруу юм шигээ.

Гэхдээ тэр сүнснүүд нь хаа хамаагүй сүнснүүд ч бас биш. Тэр эм эр хоёртой маш ойрын үйлийн үрийн барилдлагатай сүнс байх учиртай. Түүгээр яваа гайг үүгээр дуудна гэж нэг үг байдаг. Тиймээс нас биед хүрчихсэн хүмүүс хүүхэд хийхтэй холбоотой процесд их хариуцлагатай хандмаар шигээ аль ч талаас нь аваад үзсэн. Хаа хамаагүй газар хэн дуртайтайгаа баларч байгаад хүүхэд олчихдог, тэгээд хүүхэд гардаг гэтэл хэн хэндээ муу нөлөөтэй хүмүүс болж хувирч болно.

Ер нь тэгээд хүний явдал суудал үйлийн үр, түүний үрийн барилдлага гэж айхтар юм байдаг шигээ. Энэ амьдрал ганц гээд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж жиргэчихдэг, гэтэл нэг л өдөр бүх үр дүн, үйл лай нь толгой дээр бууж ирдэг. Энийг их бодууштайм шиг санагддаг.

Өөрийн ойлгосноороо буулгачихлаа. Ямарч засвар энэ тэр хийсэнгүй. Утга найруулгын хувьд ямр юм болсныг бүү мэд. Засвар хийх ер нь дургүй, тэр үед орж ирснээ шууд гаргачихдаг болохоор алдаа байгаа байх.

За тэгээд өөр өөрсдийхөөрөө ойлгоно биз бас авах гээхийн ухаанаар хандана бизээ.

5 comments:

Nonna said...

ёстой сайхан бичжээ хө ... чамтай ер нь олон зүйл дээр санал нэгддэг шө

"S" said...

Хүн эхийн хэвлийд орохдоо л нүгэл хилэнц хийж ордог. Энэ нь ЭР болон ЭМ-д шунан тачаадах нүгэлийг агуулан ордоог хэмээн ихээ эрт заалгаж байлаа хө.
Бас ямар нэгэн муу болон сайн үйлийг илүү их хийж байвал урд төрөлдөө тэргүүгээр ихээ мэргэшсэн чаралбаа байдаг ч гэдэг юм билээ. Юм бүхэн учиртай

Гуталчин said...

saihan bichjee Mongol busgui min

төрлөөс төрөл дамжин өртөөлж яваа энерги гэдэгт би итгэдэг.

ene oguulber uneheer ih taalagdlaa.

Монгол бүсгүй said...

@Lorlya
ээх ойрд хараагүй сонин хүн байх чинь вэ...

@S
оо угаасаа энэ орчлон дээрх бүх зүйл нисванисийн эрхэнд байдаг болохоор бүгд нүгэл хийж байгаа, харин нисванисийг үндсээр нь арилгасан тохиолдолд сая нэг амар амгаланг мэдэрч гэгээрэх юм шиг байгаан

@Гуталчин
байнгийн уншигч байдагт талархаж байдаг шүү :-)

Ухна унасан баатар said...

Энэ Хөх толботой хүүхэн чинь
филсооофич болчжээ

сайн байна ш дээ
муундаг
амжтлт хүсий
вээрий гүүд
рообин гүүд
ууб гүүд