Wednesday, 21 December 2011

2011-12-21

Хорвоо гэж хүмүүс бид маш их ярьдаг. Хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье гэж захиандаа эхэлж мэндчилдэг. Хорвоод хосгүй, хорвоогийн адаг шаар гэж ч бас ярьдаг. Тэхээр энэ хорвоо гэдэг үг ихэвчлэн ардаа орсон тэмдэг нэрэндээ хүч нэмэгдүүлдэг үүрэг гүйцэтгэж байна. Яг угтаа энэ үг монгол үг биш юм билээ. Эргэлдэх гэсэн утгатай Төвд үг гэсэн. Хорвоо бөөрөнхий бид бас ярьдаг. Буддизмд хорвоогоос гарах гэдэг ойлголт байдаг. Тэр нь юу вэ гэхээр үхэж төрдөг тэрхүү циклээс ангижрах гэсэн утгатай. Тэхээр хорвоо гэдэг манай бөөрөнхий дэлхий биш, түүнийг агуулж байгаа сансар огторгуй ч биш болж байгаан.
За тэгээд энэ хорвоо ертөнцөд зургаан зүйлийн төрөлтөн оршдог гэнэ.
Бурханы орныхон (бурхад, бодьсадва нар )
Тэнгэр асурыхан (бөө нар, ил далдыг хардаг зарим чаралбаанууд)
Хүн төрөлтөн (хүмүүс бид)
Адгуусан амьтад (бүх төрлийн амьтад)
Бирд (тамын нэг төрөлтөн)
Тамын амьтад  ийм зургаан төрөлтөн. Эдгээрээс бидэнд үзэгдэж харагддаг нь адгуус амьтан, хүн өөрөө. Бусдыг нь бид төсөөлөл, нэрийтгэл төдий мэдэхээс үзэж харж чаддаггүй. Энэ зургаан төрөлтний төрж бий болох зам нь бас өөр өөр.
Чийгнээс
Өндөгнөөс
Умайнаас
Хий хоосноос хувилж төрдөг.
Эндээс хүн төрөлтөн бид болоод зарим адгууснууд умайнаас төрдөг. Чийгнээс өт гэх мэтийн амьтад. Өндөгнөөс жигүүртэн шувуу болоод зарим хэвлээр явагчид төрдөг. Хий хоосноос дээд төрөлтөн буюу бидний олж харж үл чадах оршихуйнууд бас там бирдийн амьтад төрдөг. Гэж үздэг юм билээ, Буддизмд.
Бодоод байхад худлаа гээд хэлчиж болмооргүй. Дээрх зургаан оршихуйг гадаад бие мах бодийн хэлбэр төрхөөс гадна энергийн төвшин талаас нь авч үзэж болно.
Тэднээс ганцxан хүн төрөлтөнд адгууслаг болоод бурханлаг чанар хоёулаа байдаг. Өөрөөр хэлбэл хүн аль аль руу нь ч очих боломжтой гэсэн үг. Адгууслаг чанартаа хөтлөгдөж, түүнийгээ их хөгжүүлж энэ насаа дуусгавал адгуус болж төрөх нь ойлгомжтой. Харин өөрт байгаа бурхан чанараа сэрээж, бурхад мэт амьдарвал очих газар тодорхой. Бурхан гээд ярихаар Буддизмд итгэдэг хүмүүс гуутай зураг, янз бүрийн баримал энэ тэрээр төсөөлөөд байдаг. Мөн шашинд итгэдэггүй хүмүүст болохоор тэрхүү зурганд мөргөөд байгаа хүмүүс бүр ч утгагүй харагддаг. Гэтэл яг үнэндээ бурхан гэдэг нь маш өндөр төвшинд хүртэл хөгжчихсөн ухамсар л юм шиг байгаан. Бидэнтэй яг адилхан мах цусан биеийг олж төрсөн эгэл хүн тэрхүү ухамсрын төвшин хүртэл бурханлаг, оюнлаг, сүнслэг чанараа хөгжүүлснээр одоогийн бидний сунаж мөргөөд байгаа зураг болчихсон. Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг гэж ярьдаг гэтэл яг үнэндээ өөрөө өөртөө чин үнэнч байж, өөрөө өөрийнхөө яг мөн чанарыг олсноор өөрөө өөртөө тусалж байгаа болохоос хэн нэг хүн туслаад байгаа нь юу л бол. Өөртөө арчаагүй, өөрийгөө хуурдаг мөртөө гуутай бурханд хичнээн сөгдөж мөргөдөг.

Орчлон хорвоод оршиж байгаа хүн амьтан болон бусад оршихуйнуудыг бүхэлд нь аваад үзвэл товчхондоо нэг иймэрхүү. Өөрийн ойлголтоос хальт буулгав. Үүнд туйлын итгэл үнэмшил өгч болохгүй. Өөрийн сонирхлын заримуудаас хуваалцаж байгаагаас бус ямар нэг шашин сурталчилж таны тархийг угаахыг зориогүй болно.

Буддизмийн гол үзэл бол ХҮН ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ АВРАЛ НЬ...

4 comments:

Ухна унасан баатар said...

Хүүхээ чи
Сансрын хүрд% түүний 12 шүтэн барилдахуйн учир шалтгааныг
хорвоо гэдэг ухагдахуунтай холиод л байна даа
шантидэва багшийн айлдсанаар
Хорвоо бол махан биетэй хүмүүн бидний оршин амьдарч ертөнц оршихуйн хэлбэр юм шүү

сүүлийн өгүүлбэр чинь жинхэнэ мөн лайк
сайн ойлгосон байна
парвпа да

Монгол бүсгүй said...

@ Ухна унасан баатар
хэ хэ миний ойлгосон ойлгоогүй шалгаад дүн тавьчихдаг байшд

орчлонгийн хүрднээс ангижирчихсан бурхадыг орчлонгийн хүмүүнтэй хамтруулчихжээ... алдас болов.

ийм талын юм хум мэддэг бол хүнд хэрэг болох бичлэг оруулж байл даа...

"S" said...

Тэнгэр болон Дээд тэнгэр гэсн 2 төрөл бидний дээр байгаа бөгөөд гээл аймаар заалгадаг байжулээ. Гэснээс нээрээ бас нэг ухагдахуунд ихээ итгэдэг болоод байгаа шд. Бурхан тэнгэр л гээд байдаг тэд чинь ХАРЬ ГАРИГ юм биш үү гэж. Үүнийг бас судлаачид тогтоогоод байгаам шиг байна лээ шд. Бас л байж болох хувилбар шиг байгаан.

Монгол бүсгүй said...

@S
биднээс өөр төвшний ухамсрын ертөнц байдаг байх гэж боддыншд