Thursday, 8 December 2011

2011-12-08

Би ер нь дурлалд их одгүй хүн юмаа. Над өөрт минь тэгэж санагддаг, бусдын нүдээр харахад одтой ч юм шиг байж магадгүй.

Одоо эргээд бодож суухад ангидаа, сургуульдаа гайгүй гэгдэг царай зүстэй бас толгойтой банди нар, залуучууд маньд хандарч явжээ, ооё өнөөх аягүй тээ (гэхдээ энэ үнэн шүү, худлаа гэвэл манай найзуудаас асуугаарай).

Яг үлгэр эхлэх гэж байтал хөндлөнгийн нэг хүн заавал гарч ирдэг, бүр жам юм шиг. Гурвалжин дөрвөлжин юманд дургүй болохоор өнөөх үлгэрийг нэг их газар авахуулалгүй тэгээд л замхруулааский. Нэг үгээр хэлэхэд өө лай лай гээд шууд зайгаа тавиад өгчдөг, их залхуу ч хүн юмуу.

Ер нь нэг тийм тэмцэлдэж арцалдаж, өрсөлдөж уралдсан юманд бүррр ясны чөмөгнөөсөө дургүй зөнгөөрөө аясаараа байгаа юманд их дуртайм шиг байгаан. Бүх юм өрсөлдөөн дээр тулгуурлаад байгаа энэ зах зээлийн нийгмийн алиугээр нь яваад байдын бол.

За нэг иймэрдүү.

6 comments:

dream said...

hmm, bodiidoo. hervee ter zaluus chamaig gedeg, chi bas tednuustee gaigui bgaad ehleh gesen chn zaluuruu chin oor hun handarlaa. tegenguut n chi chamd sain gej bgaa huniig shaal hondlongiin yumtai orhiod yavchdag gesen vg yumuu?
hervee tiim bol end chi ug n odtoi bolovch nogoo neg amand bgaa shar tosiig heleeree tulhev... geech yum l boldgiin bn gej bodloo.

chi zai tavij ogoh bish harin baidliig ajiglaad bjiih yostoim bishuu? ta 2 ehelsen, emegte dunduur orj irsen ch eregtei chn chamd sain bol teriigee orhiod cham dr ireh yostoi l doo.

Хүн санаа said...

Хүн бол энэ яваа насандаа өөрт тохирсон хосоо эрж хайсаар хорвоог бардаг амьтан. Нэгэнт олсон бол алдахгүй байх бүх зүйлийг хийх нь өөрөө утга учиртай амьдралыг цогцлооно.
Чамайг одоохондоо тэр хосоо олоогүй юм байна гэж ойлголоо. Хэрэв олсон бол алдахгүй байх ёстой. Нэг иймэрхүү...

Хүн санаа said...

Харин дурлалын од модны хувьд бол огтоос тохиогоогүй биш олон тохиосон гэж ойлголоо. Миний бодлоор бол харин ч эсэргээрээ юм шиг...

miracle said...

Кк би бас гайхаад байдийшд өөрийгөө. Уул нь овоо л олон хүний анхны хайр гэдэг нэрийг зүүж явдийн. Тэгсэн тэр хүмүүс аль хэдийн гэр бүл үр хүүхэдтэй тэгсэн би дахиал ганцаараа. Нөгөө хайраар дутаалаа гэж хорвоод бүү гомдоорой хайрлаж явсан намайг чи өөрөө ойлгоогүй ээ сэтгэлээ хувиргавал надад битгий гомдоорой сэвгүй байсан зүрхийг чи өөрөө зовоосон гэдэг дуу л надад яг таараад байгаам даа кк. За тэхдээ яахав нэг сайхан нартай өдөр намайг хайрлах надад хайрлагдах аягүй азтай залуу олдох байхаа кк

Хүн санаа said...

Цуутай хүүхэн хуримгүй гэдийн энийг чинь :P /битий гомдоорой хөгшөөн/

Монгол бүсгүй said...

буянаараа болог гээд л орхичихдышдээ ихэнхдээ.