Friday, 9 December 2011

2011-12-09

Ойрд коом маань вируус залгиад тэнхээ тун тааруу байлаа. Яст мэлхий явж байгаа мэт л аахилж уухилаад. Дуу явахаар зурагдсан пянз аятай эсвэл согтуу хүн дуулжийгаа юм шиг гуйвж дайваад.  Өнөөдөр дахиж форматласнаар асуудлыг шийдвэрлэж дуусгав. Хэрэгтэй файлуудаа дутуу авчихаж ээ. Жаахан тоогүйхэн санагдаад л сууж байна.
Яагаад юунаас болоод вируустай болсноо ч ойлгохгүй байна. Яахуу мэссэнжрээр заримдаа их спаам ирдэг тэрнээс болчих вуу гэж нэг бодох юм. Хамаагүй их блоог бичиж уншснаас болчуу ч гэж нэг санагдах, ккк. Өчигдөржингөө өнөөх вируусийг арилгах гэж баахан вируусийн програм суулгаад оролдлоо. Ёстой гонж байгаамдаа, бүр скээн хийж байгаа програмийг маань  зогсоож энэ тэр иркээтлэж байгаа байхгүй. Үнэн сабаак этгээд байсан.
Өмнө дүү ах эд нар гээд бэлэн хүмүүсээр компьютерийн асуудлуудаа шийдүүлчихдэг байсан бол энэ удаа бүх юмаа өөрөө хийх боллоо. Форматлаж байхыг гүэ мөн олон удаа харж байснаас гардаж хийж байгаагүй юм. Дүү өөрөө хийгээд сурчихаач амархан шд гээд байсныг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихдэг байсныгаа өнөөдөр санаж сурч байхгүй яав гэж бодов.
Эхлээд нэг форматласан чинь өмнө байсан файлууд маань хэв хэвээрээ зарим нэг нь бүр хоёр болчихсон ч тууж явах шиг. Гайхаад зөвлөх оюутандаа хэлсэн чинь форматаас өөр үйлдэл хийцэн байна гэнээ. Балай юм л гэж боджийгаан. Гол асуудал бүгд солонгос хэл дээр, тэрийг нь би хальт гүйлгэж хараад формат хийх гэдэг сонголтыг нь орхигдуулчихсан байгаан. Хамаг анхаарал Ди дискээ л андуурчихгүй юм шүү гэдэг дээр байсан болохоор тэгсэн хэрэг.
Дахиж бүгдийг эхэллээ. Си диск цэвэрлэгдсэн. За тэгээд хэрэгтэй бүх соофтуудаа суулгалаа. Зарим нэгийг нь өөрөө, ихэнхийг нь зөвлөх маань хийж өгөв. Хөөрхий амьтан өчигдөр өнөөдөр гээд хоёр өдрөө надад зарцуулчихсан. Би наана нь бөррр санаа зовоод. Орой хоолонд хамт орж хоол авч өгье гэсэн хэрэггүй ээ, хичээлээ сайн хийгээд сайн үр дүн гаргах чинь надад төлж байгаа төлбөр болно доо гэсэн. Ингэж хэлсэн нь нэг бодлын урам өгч байгаа ч нөгөө талаас хариуцлага нэмэгдүүлж байгаан. Хичээгээд л байж дээ. Файтин.....

2 comments:

Nogoohon said...

Tutor бидний сургуулийн төлбөрөөс тодорхой хэмжээний цалин авдаг юм байна лээ. Битгий санаа зов. Би бас анх энэ хүнд гүйээ мөн их яршиг төвөг удаж байна даа гээд л санаа зовоод байсан чинь харин надаасаа цалин авч байсан нөхөр байна лээ шүү. Манай нэг гадаад оюутан бүр тутороо сайн ашиглаарай гээд байсан шд.

Монгол бүсгүй said...

аан манайд тийм орон тооны тутор гэж байхгүй ээ хөө, сайн дураараа юм хум хэлж өгдөг юм хааяадаа. тэр оюутныг л зөвлөх гээд би өөртөө нэрлэцийн, хэ хэ