Өнөөдөр энд амралтын өдөр. Амралтын өдөр болохоор л аймаар баярлаад байдаг болчихжээ. Урд нь бол ямар ч өдрийг ялгалгүй л гүйдэг байж. Нас явж байгаагийн шинж юм байх даа. Хагас бүтэн бушуу болоосой гэсэн хүн л байдаг боллоо. Тэгэж хүсэхийн хэрээр цаг хугацаа хурдан яваад байх шиг байна. Нэг мэдэхэд 5 дахийн орой нэг мэдэхэд нэгдэхийн өглөө гээд гялалзаж өгчийна даа.
Ойрд энд жаахан бүгчим халуун байгаа, гадаа бороо нэх ороогүй ч битүү үүлтэй, жив жижигхэнээр дусалсан тийм өдрүүд. Тэгээд лаабийн айкооныг асаасан чинь нэг тийм сонин үнэр үнэртээд байгаан. Өнөө үнэр танарт дургүй хүн чинь тэр үнэрт дурлаад бүр нэг аягүй сонин байгаад байхын, шуналтаж ирээд тэр үнэрийг амьсгалмаар бүр идмээр уумаар санагдаад. Хүн зарим нэг үнэрт татагдаад байдаг даа, зарим хүн гутлын тосны үнэрт, зарим хүн бинзений үнэрт бас будагны үнэрт гээд... Манай том эгч жирэмсэн байх даа арцны үнэрт аймаар дуртай болоод, арцны үнсийг үнэрлээл байдаг байсан нь санаанд ороод. Би ч бас тэр үнэрт дуртай, цаанаа л нэг сонин бүр дурлуулаад байдаг их сонин үнэр шүү. Эгч тэр үедээ надад нэг үлгэр ярьж өгчийсан. Нэг эмгэн өвгөн хоёр амьдардаг байж. Эмгэн нь нэг тиймэрхүү их идэмхий хүн байсан гэнэл дээ. Идэж болох юу л байна идчихдэг. Тэгээд нэг өдөр өвгөн нь хамаг юмаа нуучихаад гэрийнхээ дээр гараад тооноороо эмгэнээ яахыг нь харж гэнэ. Тэгсэн эмгэн галынхаа үсийг зуураад идэж байсан гэсэн юм гэнэ лээ. Үлгэр хэдий ч нээрээ заримдаа үнс гоё үнэртэй санагдаад байдаг юм.
6 comments:
1st,yu ch idne gedeg chin yugsen ug ve ingehed te
харин ямар сайн даа үнс идэж байхав
baas zuuraad uner, amtig ni oorchlood ogson ch idchihej magadgui idemhii humuus bdag sht. haaguur n yaj orood bdin gemeer, tegeed bur emegtei shuu hehe
@Guttalchin
өө май жоод, аймаарын бэ...
5д...
үнэрт дуртай болох нь ямар нэгэн гормоны өөрчлөлтөөс болжийгаам гэхгүй юу кккккк :P
зун энд агаар их бүгчим байдаг юм, монголын сэнгэнэсэн агаарыг үгүйлдийм шиг байгаам.
Post a Comment