Тэгээд нэг ийм шүлэг бичиж байсын, санаад байсын ;-(
Чамайг санахуй
Хөлөөр хөглөрөх навчисыг хайргүй гишгэчин
Хатсан тэр л навчисын бутрах чимээтэй ханьсаж
Хүний нутагт хальтхан таарсан бүтэлгүйхэн дурлал
Холд орших чамайг бодон алхах энэ жилийн намар
Мартахыг хичээх тусам улам бодогдоход
Азгүй дурлалд бялуурсан зүрх уйтгарлаж
Ахиад хэзээ ч бодохгүй гэж ухаан намайг
Ам гарахыг хичнээн шаардавч
Албадаж нэг л болохгүй юм аа гэж
Сэтгэл минь үнэнээ өчин хүчгүйдэнэ
Чамтай хөтлөлцөөд бас чамд үүрүүлж явснаа дурсан
Чив чимээгүйхнээр моддын доор сууж тайтгарахыг хичээнэ
Хамт авахуулсан зургийг хааяа нэг харж
Харахыг хүссэн их хүслийг бага ч гэсэн намжаана
Сэтгэлээс үл гарах тэр л содон харц нүдэнд харагдахуйд
Сэмхээн нэгэнтээ санаа алдасxийгээд л алхаж одно
Хэзээ дахин учрахаа үл мэдрэх бүрийд
Навчисын тэр чимээгээр зүрх уйлах шиг
Чи тэнд би энд болохоор
Дахиж учрах эсэхийг хэн нь ч үл мэднэ
Зорьсон зорилго, нэгэнт эхэлсэн ажил өөрийн учир
Зам нийлэх эсэхийг бурханд даатгаад л үлдээе дээ

4 comments:
Учран золгохын ерөөл тавьж амжилт хүсье.
өө бид одоо уулзахгүй л байхдаа...
нийлж суусан байхдаа бие холдохоор дагаж сэтгэл холддог байтал
Нийлээгүй байхад Хол байгаа бие хүсэн санан тэмүүлдэг нь сонин юм шүү тэ
учрах тавилантай бол таарах байлгүй дээ :)
харин диймээ, энэ сэтгэл гэдэг иххх сонин...
Post a Comment