Ойрдоо үдэлт энэ тэр хийгээд тун бийзий байнаа, ккк. Энд хамт ирсэн дотночилж нөхөрлөж байсан хоёр найз маань сургуулиа төгсөөд явж байгаа юм. Нэгэнтээ нь нэг жил хамт амьдарч байсан, тухайн үедээ бидний хооронд үл ойлголцол байсан хэдий ч хожим хэн хэн нь бүгдийг ойлгоод эргэж нөхөрлөсөн юм. Эмэгтэй хүмүүсийн зан хурдан юм хойно муудахдаа ч сайдахдаа ч амархан байдаг даа. Нөгөөх нь гэр бүлтэйгээ ирсэн, үргэлж биш ч хаа нэг уулзахаараа салахаа мэдэхгүй буу халж суудаг найз маань. Хамт ирсэн хүмүүс түрүүлээд явахаар эвгүйм байшүү. Дасаж нөхөрлөсөн хүмүүсээсээ салж одно гэдэг амаргүй эд шүү. Сэтгэлд нэг л хоосон зай үлдчихэж байгаам шиг. Цугласан бүхэн таран оддог хойно одоо яахав дээ, тиймээ.
Дээрээс нь би нь малгайндаа салхи оруулан, хийморь лундаагаа сэргээж ижий аавдаа хацар юугаан үнэрлүүлэхээр алд цэнхэр хадгаа бариад нутгийн зүг хүлгийн жолоог залах гэж байгаа бөлгөө. Бас хөөрхөн бэлтгэл энэ тэр болоод л байж байна. Ээж аавд юу авах уу, намайг энд ирснээс хойш мэндэлсэн шинэ хүүхдүүдэд юу өх үү гээд л энд тэндээс алга тэнийлгэх бэлэг сэлт цуглуулаад л. Билетээ аль эрт авцан мөртөө профессорт хэзээ хойно хэлж байгаа байхгүй юу. Ашгүй харин проф нааштай хариу хэлсэн. Амралтын хугацаа тодорхой бус, богино эсвэл урт байх эсэх нь. Хотод нэг их удахгүй, үсрээл 2 хононо. Уул нь блоогчин найзууд таануудтайгаа уулзуул уулзмаар л байна. Яг таг амлаж бол чадахгүй нь ээ, санаа бол байгаа...
За нэг иймэрхүү тиймэрхүү л байна :-)
6 comments:
biletee ert avaarai geel helehjiisen chn kkk. za tguul saihan amraad avaarai daa. ijii aav n boon bayar bgaa bhdaa. mgl-d shn zun boljiin, ireed harnaa kkk
харин тийн манай хэд хүлээгээд л байгаа байх, би ч энд нойргүй хонох гээд байшд бараг.
mongold hediigeer baihiin bolaa?
@ Гилийн хатан
энэ сарын сүүл ирэх сарын эхээр байншд хөө, тэр үеэр өөрөө байх ууу?
9 sariin eheer ochih ch ochinguutaa huduu yavchih bolov uu. 10 sariin dunduur butsna
хээ тэгвэл тааралдах магадлал тун бага юм байна. очиж байгаад юу ч гэсэн холбоотой байя. эмээлийн хаяг нь юу вэ?
Post a Comment