Monday, 29 August 2011

Өвс идэж ус уусан амьтан

Аав маань надад ийм нэр өгсөн. Учир нь уржигдар яасан ийсэн нь мэдэгдэхгүй дээшээгээ огиод, хамаг бие сульдаад баларсан. Бүр бодоод бодоод шалтгааныг нь олоогүй. Гэнэт хурц юм хум идэж уугаад тэгчүү ингэчүү гэсэн таамагтай өнжсөн. Орой нь хүнээр судсаа үзүүлсэн чинь наранд цохиулаад наршчихсан байна гэхээр нь гэнэт шалтгааныг нь олов шүү. Урьд өдөр нь эгчийн бага хүүг салхилуулж байгаа нь гээд баахан гадаа суусны маань үр дагавар нь тэр. Уул нь цамцныхаа малгайг өмсөөд, нуруугаараа нар луу хараад хэрэндээ л хөдөлмөр хамгаалалт сайн хийж суусан чинь хагас цагийн наранд цохиулцан байгаамдаа. Дээрээс нь гэнэт сүү тараг өрөм гэх мэт хурц юм идэж уусан нь ч бас нөлөөлсөн байна гэсэн. Тэгээд аав маань өвс идэж ус уусаар байгаад нүнжигтэй юм хүлээж авахаа бльцон байна гэж анхааруулах зэмлэх хоёрын хооронд хэлсэн нь их бодууштай санагдав. Учир нь мань хүүхэн нь цагаан хоолтон болоод нилээд хугацаа болж байгаа юм. Шингэн зүйл уусны хүчээр гайгүй тэнхэрэв, ккк.
Том эгчийн маань бага хүү гэж хамаг хайр өхөөрдлийг татсан муухай амьтан байнаа. Би лав хүүхдээ гарвал дэргэдээс нь салахгүй юм шиг байлээ. Хараад л хэвтээд байх шинжтэй ер нь. Хүүхэд гэдэг чинь яасан муухай амьтан байдгийн. Хайр өхөөрдөл гээд хамаг юм хөдөлгөчих юм.
Амралтын хугацаа маань ужээ дундаасаа хэтэрчлээ. Хүүхэд багачуудтай наадаж л амарч байна даа би нь. Хүүхдийн ертөнц гэж хиргүй тунгалаг ямар ч ариухан юм дээ...  

12 comments:

Nonna said...

сайхан л амарч байгаан байна ... хөнгөхөн хооллоод байхаар угаасаа тэгдиймөө ... ер нь хөнгөн хооллож байсан нь дээршдээ эрүүл мэнд гоо сайхнаа хадгалнаал гэсэн үг

Монгол бүсгүй said...

хэлэээд юухэээ анд минннь

chuups said...

bi bas suu uusan chin baahan guilgeed majiih geed suujiin daa. oir oirhon suu tarag uujiihgui bol bolohoon bolisiim bn

Гуталчин said...

saihan amarch bgaan bn daa, bi ni bas tsagaan hoolton bolood heseg hugatsaa ongorch bn. hachirhaltai n mah idye gej bodkuyen, haraad ch ideh husel torkuyen. harin mah unertsen chn nileed omhii unerteeed, ene muudchihsan umuu gej hurtel asuuhav dee hehe

Гилийн хатан said...

namaig alnaa gesen ch bi mahnaas garahgui ee gesn, hehe

saikhan amarch bna uu?

Монгол бүсгүй said...

@chuups
харин тийм болчдын байна. монгол ориг сүү тараг үнэн нүнжигтэй болтоймаа :

@Gutalchin
удах тусам их олон өөрчлөлт тохиолдоноо, ямар ч үнэрт байж чадахгүй, улмаар сүрчиг хэрэглэж чадахгүй болдог юм билээ.

@Giliin hatan
саак амарчийшд, үнэндээ. хурдан ирж амраарай. би 10ны үеэр ниснэ. тааралдах боломж бий юу?

Nimkaa said...

Нүнжигтэй юм идэж уужы болох болкүү бүгдийг зохиулжы л даа гэж хэлий даа

Монгол бүсгүй said...

@Nimkaa
жа гичээеээ багшээээ :p

Гилийн хатан said...

ochsoniihoo margaash nuguudur shahuu uulzaj boloh um bna, 10daar bi huduu yavsan bna

Хүслийнжигүүр said...

явахаас нь өмнө амжиж таарвал гоё л байна

жигүүр

bataa said...

za saihan amraarai daa .bid chini mah idej amidarch irsen humuusiin ur sad bilee Ymar ch hun orchin tsag agaartaa taarsan hool iddeg baih l daa

Монгол бүсгүй said...

@Giliin hatan
харин юу болох нь вээ, би монголд ес ес долоо долоо хоёр нэг зургаа нэг гэсэн утсан дээр бгаа.

@jigvvr
ойрд харагдаагүй хүн байх шив ...

@bataa
зэмлэх, зөвлөхийн хооронд өөртэй чинь адилхныг хэлэх хүмүүс зөндөө :-)