Өчигдөр лаабаараа амралтанд яваад ирэв. Урд жилүүдэд явж байсан ч энэ жилийнх шиг кайфтай явж байгаагүй юм. Азаар бороо орсонгүй, гэхдээ халуун байсааан. Очоод юм хумаа байрандаа тавьчихаад бүгд л ус руу гүйцгээв. Усны хамгийн гүн хэсэг нь миний эрүүгээр татна. Усанд ороод хэд алхах гэтэл хөл минь тэнцвэрээ олохгүй лав гишгэхгүй л бол хөлөө алдаж уначих гээд эвгүй. Хэсэг газар явтал хөлөө алдаад бүх биеэрээ усан дотор ороод, гарах гэж тэмцтэл дахиж ойчоод юу болсон гэж санана. Хамар, ам, хүд чих гээд гээд нүх бүр лүү ус ороод бүрэн бүтэлтийн байдалд орчив, за ингээд л дуусдаг юм байж гэж бодогдоод аймаар байсан. Туслаараай гэж хашгирах завдал ч болоогүй. Гэтэл азаар хажууд явсан лаабийн непал залуу татаж гаргаснаар аврагдав. Ус гэдэг чинь ийм айхтар эд байдгийнмуу гэж бодохоос бушуухан л уснаас гарахын түүс. Яг үнэндээ урьд нь шилбэнээс хэтэрсэн усанд орж байгаагүй юм билээ. Эргийн чулуун дээр сууж жаал айдас хүйдсээ дарав. Хөнгөхөн болоод ч тэр юмуу үйсэн бөглөө адил усны урсгалд хөл алдах нь маш амархан байсан. Ус үзээгүй энэ монгол хүүхэнд ус таниулья гэж бодсон уу яасан нөгөө непал маань усанд сэлэлтийн анхан шатны техникүүдийг зааж өгөв. Эхэндээ хэцүү байсан ч яваандаа хийвэл ч хийчмээр болоод ирсэн. Гэхдээ л зарим нэг үед ам хамар луу ус орох үед өмнө мэдэрсэн айдас сэргээд аймаар байсаан. Бараг 7-8 цагийн турш усанд өнжив, хамаг арьс үс дэвтэх шиг л болсон. Сүүлдээ ч үнэн кайфтай санагдаад...уснаас гармааргүй.
Орой нь гарын шуу улайраад ирсэн, борлох шинжтэй тэр хэсэг. Уувал ч уучмаар санагдаад байхаар нь вайн уух санал тавьж үнэтэй вайн авчируулчаад уруул хүргэж амсах төдийхнөөс хэтрээгүй, хоолой зурж гашуу оргиулаад. Алхокольноос бүрэн ангижирсан шиг байна. Өдөржин усанд дэлчгэнсний горыг шөнө дундаас амсаж эхэлсэн. Хөл гар гээд биеийн хэсэг газрууд хөдлөх бүр хөндүүрлээд. Өглөө босоход байдал дээрдээгүй нь ойлгомжтой. Босоод голын эрэг дээр очиж бяцxан угаалга үйлдэж, мэйк-ап хийсэн нь үнэн сааак байв шүү. Хажууд гол соржигнон урсаад л, яг монголынхоо хөдөөд сууж байгаамшиг. Зуны зугаатай өдрүүд минь хөвөрсөөр л ....

4 comments:
bi bur usand selj surah geeed chadkum. tseejeeree tatsan usand bol akul delpin yag yu ch um dee kekeke. ternees gunzgii bolchihoor teed tentsver aldaad bdin. melhii selelteer udaandaa neg um neg zahaas nogoo zah hurne shuu dee kkk.
yaj ch oroldood shivjiisen bolohoor aidsaa davj chadku surkumaa
seleh goy shuudee sain suraarai kkk
@ Гуталчин
Шал өөр орчинд орж байгаа болохоор эхлээд тэр орчинд биеэ дасгах хэрэгтэйм болуу гэж бодсон. хамгийн наад зах нь яаж амьсгалах уу гэх мэтээр. юу ч мэдэхгүй харанхуй хүн яваад орцон чинь балрах шахсан,ккк...
@siilen
харин тийн. сэлж сурнааа, хорхой хүрчихсэн шд
sain bna uu Tanaas neg yum asuuh gesen yum bolomjtoi bol gerel_5552000@yahoo.com
Post a Comment