Ойрд шөнө нойр хүрэхгүй өглөө босох дургүй болчихоод байнаа. Шөнийн нэг цагт усанд ороод, хувцасаа угаагаад зогсож байх минь хэвийн үзэгдэл болсон. Ер нь аль намар арван сараас нойрны минь хэмнэл алдагдсан тэр хэвээрээ л яваад байх шиг байна. Өглөөний сэрүүлгээс өмнө сэрж угаасан хувцасаа гаргаж тохоод цаг орчим сэрүүн байдаг хэдий ч нүүрэндээ тос түрхчихээд шингэтэл нь хэвтий гээд хэвтэх нь буцаж унтах далим болчихно. Халуун бүгчим агаарт давчидсан хүн арайх гэж босоод гарах ажилдаа бэлдэнэ. Нэг иймэрхүү хэмнэлтэйгээр энэ зуны амьдрал өрнөж байх шиг байна даа. Шөнө эрт унтаж байхгүй бол элгэнд муу байдаг гэж нэг танил маань хэлсэн. Үнэн бол тусгүй л юм. Уул нь эрт унтаж сурья гээд арван нэг, арван хоёр гээд л орондоо ордог, гэвч эргэж хөрвөөсөөр нэг мэдэхэд хоёр цаг болчихсон байдаг. Тэгэж тэгэж нэг унтдаг шиг байгаа юм.
Сэтгэл хөдөлгөж догдлуулсан сайхан зүйлс их ховор байнаа, уул нь бүтэхгүй ч гэсэн дурлаад үзье гэж бодсон боловч нэг л биш санагдаад сэтгэлээ татаад авчихсан :(. Нэг л дурлачихвал хамгийгаа тавиад туучихдаг хүн ямар төлөвт орж үлдэх билээ гэж бодогдоод айсан. За тэгээд энэ хорвоогийн юмс бүхэн хуурмаг, хий хоосон болохоор аль зүйлд шунан дурлаж амьдрах билээ. Буддизмийн философид нэвт орж байх шиг байна. Заримдаа лам болмоор ч санагдах үе бий шүү, нуулгүй хэлэхэд. Хэрвээ сайн ерөөлөөр учирсан хүнтэй ханилж, сайн үр хүүхдээр өөрсдийгөө үргэлжлүүлж чадахгүй бол лам болоод буяны мөр хөөсөн нь ч шулуухан байж магадгүй санагдаад байгаа. Хязгаарлагдмал зүйлсээр тэжээгдэх хязгаарлагдмал бие организм хэдий удах ч билээ, үсрээд л 50 жил болох биз. Урьдын үйлийн үрээр хөврөх энэ амьдралд тэгтлээ хүлэгдээд байх хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу.
Хүн болж төрсөн энэ амьдрал уул нь их утга учиртай юм гэнэ. Даанч ихэнх хүн мэдэлгүй, өдөр тутмын, өнөө маргаашийн алба ажил, амьдралын аар саар зүйлд сатааран хамаг амьдралаа өнгөрүүлдэг аж. Тэгээд би бодож байна л даа, сахил сахиад лам болж чадахгүй бол бусдад хар буруу санаж төвөг бололгүй харин ч эсрэгээр нь боломжийн хирээр буян үйлдэж, сэтгэл ариухан амьдарья гэж. Жаран насыг зооглосон тэр нэг эмээ болсон цаг үед буяны зам мөрийн хувьд харамсахгүй амьдрах юм сан. Одооны нийгэмд бусдад материаллаг байдлаар тус болж байгааг тус болж байна гэж хэлэх байх. Миний хувьд хараахан тийм байдлаар туслах төвшинд хүрч очоогүй байна. Тийм болохоор өглөө оройд надтай холбоотой хүн, амьтан бүхний сайн сайхны төлөө залбирч байя гэж бодсон. Эхлээд ийм төвшингөөс эхлээд дараа нь аль алиных нь хүрээг тэлэх болно.
Энийг уншихад магадгүй үл ойлгогдох байж болох юм. Хэрвээ Буддизмийн философийг уншаад, уншсанаа жаахан ч гэсэн шинжлээд, сэтгэл санаа бие махбодио ариусгаад ирвэл энэ тийм ч сонин санагдахгүй байх.
Хэзээ дуусах нь тодорхойгүй амьдралаар амьдарч яваа та бид өөрөө өөрийнхөө төлөө өрөөл бусдад өчүүхэн ч гэсэн ерөөл өргөж, өөрөөсөө жоохныг ч гэсэн илүүчилж амьдарвал магад энэ амьдралын туйлын зорилго ч байж болох шүү.

8 comments:
keke bid 2 adilhan bodoltoi yavaan bn sht kkk, bi bas oirdoo untaj chadku ogloo bosch chadku hotsorsoor btal taarch bn. ert untaad erthen serj baiya gej bodood 11 geed orondoo orson ch horvoosoor bgaal 2geed untahim. suuldee bur 1 2 3 4 5 6... geel too hurtel toolhiim kkk.
bi ch setgel zurhee hen negend ogohgui geed tas tsoojiltsoon kkk, amidralin utga uchir, amidralin zorilgo yuiin gedgiig ih boddog bolson sht. uurlamaar um garsan ch ali bloh uurlahguig hicheej ymr ch uyed setgel taivan, amar bhig hicheedeg bolson kkk. zarimdaa enethegt ch umuu ochij byasalgaj dotood hunee ulam ih sonsoj buhnees tusgaarlagdah umsan gj morooddiin. neg heseg sahil hurtii gej hurtel bodoj bsan sht arai l zorigloogui. bi sanhuugiin ondorlogt hursen uyedee huuhduuded l ih tusalj, oyund n horongo oruulalt hhiimsan gej boddin.
tuilin zorilgooo heregjuulhiin tuld ih l sain amjilttai yavjiij huuhduuded gerel gegee bayasal belegleh bolchihood l bn daa...
@ Гуталчин
бид хоёр нэг хэвэнд цутгацан юм шиг бодно шүү, арай гадаад төрх байдлууд маань ав адилхан байж баллах юм биш байгаа. харин тиймээ хэн нэгэнд дорвитойхон туслая гэхээр яалтчгүй мааний гээч дээр бууж ирэхиймаа. гэхдээ сэтгэлээрээ шд гэж үг байдаг шд :р.
та 2-ыг яджаахад би маш ихээр ойлгоод байхын
за тэгвэл 2+1=3 боллоо, ккк.
Хүүшээ, дурлаачээ. Ямар хамаа бнаа, зүрхээ өг, ав, тэрнийхийг бас ав өг айн. Философийн хувьд ч адилхан юмаа.
@Keeper
харин тийимээээ, ккк.
би авч чадахгүй өгчих гээд байдаг болохоор "ашиггүй наймаа" болчих гээд байдымааааа, хэ хэ
Хэзээ дуусах нь тодорхойгүй амьдралаар амьдарч яваа та бид амьдралын сайхныг үзэж яваад үхсэн дээр байхоо. Хүн үхэхээ мэдэхгүй учир өчигдөртөө хэзээ ч харамсахааргүй өнгөрүүл.
Амарыг хоёроо гараа өргөн дэмжиж байна.
Ашиггүй ч бсан дурлал даа. Хүн амьтныг дурлуулчих гээл чичрээд бдаг би, хахахаха.
Post a Comment