Гурван жил болчихсон уу? Нэг айхтар юм болсноос хойш. Тэр өдөр ажил дээрээ байжийтал танил мээсэнжирт орж ирчээд намын байрны урд тулалдаан, гал мал гараад бөөн юм болжийна. Би сая очиж баахан харж байгаад ирлээ гэхээр нь ооогт үнэмшээгүй тул өнөөхийг зөрүүлж баахан явуулсан. Тэр танил битэр чаатлахаараа нэг нэгнээ явуулсаар байгаад дуусдаг болохоор энэ ярианд нь еэээр утга учир өгөөгүй, ээлжит үлгэрээ ярьжийна гэж бодоод. Тэгээд цаг оройн 8 болж байх үед гэртээ очив. Ах залгажийна. Танай наагуур бөөн юм болоод байна, зурагтаа асаагаад үздээ. Онц хэрэггүй бол гадуур гараад хэрэггүй гэжийна. Гайхаад зурагт асаатал ээ бүү үзэгд гэмээр юмнууд гарч байдгийн. Бөөн утаа май, байшин сав шатаад хүмүүс хашгиралдаад, юм хум шидэж мэдээд, баахан цагдаа магдаа. Аппараат маань байсан бол явж очоод хэдэн зураг дарчихмаар л санагдаж байв. Тэр шөнөөс онц байдал зарлаад зурагт байхгүй, монголын пааблик сайтууд бүгд ажилахгүй. Манай ажлын гадуур буу үүрсэн ногоон алга хувцастай цэргүүд, замын уулзварууд дээр таанк зогсоочихсон. Ажил руугаа ороход байнгын шалгуулаастай. Дайны төв цэгт байгаа ч юм шиг, кинонд тоглоод ч байгаам шиг нэг тийм хаана байгаагаа мэдэхээ байсан хоёр гурван өдөр өнгөрсөн шүү. Буутай цэрэг, таанкийг амьдаар нь харахаар нуруу хүйт оргиод эвгүйм билээ. Гаднаас өнгөлзөх дайсангүй амаглан цагт өөр зуураа хүйтэн зэвсэг шагайх ч гэж дээ, энэ монгол улс ер юу болоод байгаан гэж бодохоос бүрррр нэг сонин байсааан. Тэр таанкаар хэнийг буудах гээд байгаан, тэр цэрэг буугаараа хэнийг онилох гэж байгаан гээд бодохоор истой муухай санагдсан. Төр төмөр нүүрээ харуулж сүрийг үзүүлнэ гэдэг нь л тэр байсан байх даа.
Тийм муухай юм дахиж битий л болоосой.
Тийм муухай юм дахиж битий л болоосой.
5 comments:
хэрэгт дурлан талбай дундуур алхжээлаашт... азолж бүдүүнээгийн давсаг хагаркаагүй бол энд ингээ суужийхгүй байсан байхоо
Ажлаа тараад очиж нтр. Хэрэгт дурлажээж баригдаагүй нь их юм. Аминдаа хайртай юм болохоор тэгэсгээд харьсан нь оносын.
Тэр өдөр та хоёрыг ямар нэг зүйл харж үзэж аварсан байна гсн.
bi bas hajuugaar n yavjaagaad yu bolood n oihgui ochij bjaad harijiisiin. gertee irtel yu vee aimaar um bolson bsan
Хэлээд юу гэхэв. Тэр өдрөөс хойш би бараг дөрөв хоног гараагүй юмдаг
Post a Comment