Урд шөнийн зүүд гэж жинхэнэ кино шиг юм болдын. Шөнийхийг нь үлдээгээд өглөөгүүр зүүдэлснийг нь бичье.
Баахан хүн цуглачихсан нэг том талбай байх. Хаанаас ч юм нэг жижигхэн охин миний хажууд хүрээд ирчихсэн байх юм. Манай хамаатны л хүүхэд бололтой, бид хоёрын бие биетэйгээ ярьж буй байдлаас үзэхэд. Миний үсэнд байгаа нивтээкийг харчихаад авья гээд, би айхтар хүүхэд шүү хаа байгаа холоос хүний толгой дээрхийг олоод харчдаг гэсэн шүү юм бодоод байсан. Тэгсэн нөгөө хүүхэд маань талбайн гол руу хүүе гэхийн зуургүй яваад өгөхийн, гэтэл яг тэр үеэр нь гэрэл унтарч таараад. Яг унтрахын өмнө хаанаас ч юм дугуй унасан хүн гарч ирээд нөгөө хүүхдийн хажуугаар өнгөрөх үед нэг хүн нөү нөү гэж хашгирахтай зэрэгцэн гэрэл асахад нөгөө хүүхдийг маань дугуйтай хүн хулгайлаад яваад өгсөн байв. Би хамт байсан хүмүүстэйгээ хойноос нь хөөгөөд гүйв. Гүйх биш үндсэндээ агаар дээр нисэж байв, хоёр хөл тэр доор хий дэмий л сарваганана. Яг энэ үеийн мэдрэмж нисэж буй мэт санагдаж тун таатай байв. Дараагийн үзэгдэл таньдаг эгч хүүхэдтэйгээ хамт явахтай нь тааралдаад өнөөх явдлаа ярилаа, хүүхэд алга болсон гэж. Гэтэл тэртээгээс баахан бараан зүсмийн хувцастай хүмүүс айсуй, нэг тийм рокууд шиг ч юмуу эсвэл загвар өмсөгчид ч юмуу тиймэрхүү стилтэй залуучууд. Тэд сайн хүмүүс шиг харагдсангүй, нөгөө эгчтэйгээ хамт хүүхдийг нь хөтлөөд нөгөөдүүлийн замаас холдон явах зуур тэр бараг ойртоод ирэв. Надад төрж буй мэдрэмж тэднийг хараад хэрэггүй гэсэн мээсэж байв. Хальт харахад зарим нь тас хар царайтай нигерүүд, зарим нь хүн гэхээргүй үнэхээр сонин царайтай. Азаар тэд янз бүр бололгүй хажуугаар явж одов.
Удаах үзэгдэл: Энд байдаг, бид биенээ таньдаг нэг монгол эмэгтэй байдгийн. Тийм дотно биш, тааралдаагүй, утас шөрмөсөөр холбоо бариагүй бараг долоо найман сар болж байна. Гэтэл үе үе зүүдэнд ороод байдаг юм их сонин, уг нь хүн өдөр бодсон эсвэл харсан юмаа зүүдэлдэг байх ихэнхдээ. Тэр хүнтэй уулзах байтугай бодоочгүй байхад зүүдлээд байгаад үнэхээр гайхаад байдын. Тэднийд очиж байхын. Тэгсэн тэр өөрөөсөө дөрөв дүү монгол залуутай хамт амьдарч байхымаа, уул нь бодит амьдрал дээрээ америк залуутай найзалж байгаа гэж хүнээс дам сонссон юм. Гэрт нь ороход үүдэндээ хөшиг татчихсан гаднаас хэн орж ирж байгаа нь мэдэгдэхгүй шахам байхад намайг ирж байгааг мэдээд байх юм. Яваад орлоо. Өнөө хоёр хоёулаа үсээ хоёр хуваагаад сүлжчихсэн байх юм, дээр үеийн хүмүүс шиг. Нөгөө эмэгтэй маань жирэмсэн болчиж, одоо есөн сард төрөх гэж байгаа гэнэ. Би дотроо бодож байгаан, за ашгүй дээ монголтойгоо суучиж, насны зөрүү нь дөрөв хэдий ч тэгэж харагдахгүй л байна даа гэсэн шүү юм. Тэгсэн нөгөө хоёр чинь нэрнийхээ үсэгнүүдээр зохицлоо тааруулна гээд нэг самбар авчираад дээр нь нэрээ бичээд унахын. Хүүхэд байхад нэг тоглоом байдаг байсан даа, сайн эсвэл үерхдэг хүүхдийнхээ нэрний үсгүүдээс өөрийхтэйгээ адилханыг нь дарсаар байгаад сүүлд таараагүй үлдсэн үсэгнүүдийг тоолоод байдаг тоглоом. Тэрийг л тоглох гээд байх шиг. Та хоёрын нэрэнд ижил үсэг ховор шд. Энэ тоглоом худлаа итгээд хэрэггүй гэж би дотроо бодоод байсан.
Сүүлийн үзэгдэл: үнэн олон юм зүүдэлсэн шүү. Нэг тийм дуу аялгууг яг жинхэнээр нь сонсож зүүдэлсэн, бүр нарийн нугалаа хэлбэлзэл эд нарыг нь яг бодит амьдрал дээр сонсож байгаа юм шиг.
За нэг иймэрхүү

No comments:
Post a Comment