Аавын минь дүүгийнх гэж хүүхэд байхын манай хажууд айлсаж ирсэн айл байдаг байлаа. Авга маань өндөөр туранхайвтар, тослог бор царайтай үг дуу цөөтэй хүн. Нэг дуугархаараа жинтэйхэн дуугарчихна. Найр наадам, элдэв илүү дутуу зүйлд дургүй, эмч домч, лам хард тэр бүр бараалхаад байхгүй. Өвдсөн ч ёо гэхгүй, хажуудах хүн нь л хүүе хаая гэж анхаарал тавихгүй бол өөрийгөө гэж явах нь тун ховор.
Модоор, төмрөөр, будгаар гээд юухан хээхнээр юм хийчихнэ. Бурхан зарим хүмүүсийг эсрэг хүнтэй нь тааруулдаг гэдэг шиг ахын эхнэр нь гэж хүүхдийг хүүхэд гэж голохгүй юм ярина. Хүүхэд байхад барагтай том хүмүүс биднийг тоож юм ярих биш тийм болохоор авгынд орж эхнэртэй нь хууч хөөрөх дуртай байж билээ. Хаяа хаяагаа дэрлэж их олон айлссаан манай хоёр гэр. Манай хорооны найм есөн айлыг аав, авга ах хоёрын нэрээр нэрлэчихсэн.
Авга маань ажлын төлөө төрсөн юмуу гэлтэй гар хумхиж зүгээр сууна гэж үгүй. Албаны ажлын хажуугаар хүн амьтны гуйлгын ажил хийнэ. Цоож хийнэ, түлхүүргүй цоожинд түлхүүр тааруулна, модоор авдар сав хийнэ, машины янз бүрийн эд анги гагнаж барих гээд хийх юм нь мундахгүй, тэр хэрээрээ гэрт нь олны хөл тасрахгүй. Үсээ засуулах гэж хүртэл хүмүүс очно, бурхан бологсдын хөшөөнд үсэг цохих гээд хийхгүй юм ховор санагддаг байж билээ. Юм хийлгэсэн хүмүүс хөлсийг нь өгөх нэгэн байхад, өгөхгүй хүн ч бас бий. Тэр бүрд нэхэл дагал болно гэж үгүй чимээгүй орхичихно. Архи уух нь бараг үгүй зун хаа нэг ах дүүсээрээ цуглаад наргих үед бяцxан халамцаад Сайхан хангайн буга дууг эр хонгор дуугаар дуулдагсан. Анх ахыг дуулж байхыг сонсоод барагтай дуугараад байдаггүй хүн их сайхан дуулахад нь их биширч билээ. Нэг л сонин уйлмаар ч юм шиг санагдаж байсан тэр үед.
Өглөө босоход л ахын юм хийдэг байшингаас нь төмөр хайлуулах хөөрөгний уухилах дуу, төмөр давтах дуу сонсогдож л байна, орой унтахад өнөөх дуу мөн л сонсогдсоор.
Хожим манайх буурь сэлгэж аймгийн төв рүү нүүсэн. Тэгэхэд олон жил айлсаж дассан хүмүүс нэг нэгэндээ хорогдоод бас л эвгүй юм билээ. Авгаас бусад нь нулимс унагасан байх. Аав маань нутаг амьтай гэж жигтэйхэн нүүж байгаа манайхыг гаргаж өгсөн нутгийн хүмүүсийн барьсан хундага бүхнийг тогтоосоор байгаад нилээд халчихсан. Манай нутаг руу очиж буй, гарч буй бүхний дайраад өнгөрдөг голын усанд толгойгоо шавшихдаа цамцныхаа энгэрийн кармаанд хийсэн даалинтай хөөргөө хажуугийн чулуун дээр тавьснаа авахаа мартаад бүүр хол нэг айлд буухдаа сая санаж авга ах дүүтэй хамт мотоциклээр давхиж аавын үлдээсэн хөөргийг авчирч билээ. Тэгэхэд авгын нүднээс нулимс гарсан болов уу гэлтэй нүднээс нь ус урссан ор тогтсон байхыг нь хараад ах маань бас уйлж гэж бодож билээ. Тэхэд нэг л сонин хоолой өөд юм огшоод бараг л уйлах шахсан. Хөдөөний хүүхдүүдийн нэгэн адилаар арван хэдтэйдээ тамхи сонирхоод улмаар дөчин хэд хүртлээ татсан. Хожим тамхинаас гарч өнгө зүс ороод их дажгүй болоод ирсэн ч харамсалтай нь уушигны хорт хавдар хэмээх эмчилгээгүй өвчин тусч яалтчгүй сөхөрсөн дөө, олон газраар эмчилгээнд явсан хэдий ч хүндэрсэн учраас эмчилгээ авч чадаагүй. Би боддог юм өдөр болгон шахуу төмөртэй ноцолдож, халуун хөөрөгний утаа, ууранд байж төмрийн үртсээр амьсгалж байсан нь өвчнийх нь шалтгаан байсан болов уу даа гэж.
Сүүлчийн мөчид нь надаас бусад манайхан бүгд байцгаасан. Хамгийн сүүлд гадаа гарч жаргаж буй нарыг харж жаахан суусан гэдэг юм. Энийг нь сонсоод хүний орчлонгоос явж буй тэрхэн мөчид хөөрхийдөө юухан бодож суусан болдоо гэж бодохоос нулимс урсаад амаргүй байж билээ. Монголчууд хүний ямар хүн явсныг нь өнгөрсний дараа нь мэддэг гэлцдэг. Ажил явдалд нь 200 шахуу хүн, 20 гаруй машин оролцсон нь ах минь чухам ямархан мөртөө амьдарсны нэг илэрхийлэл гэлтэй. Сумынхан авгыг маань ХОВОР ХҮН гэж нэрлэдэг байсан юм. Үнэхээр л энэ цаг үедээ баймгүй ховор хүн байсан даа. Тань шигээ олонд тустай, түмэнд итгэлтэй нэгэн байхсан гэж хичээх л юм. Гэвч хаана ч хүрэхгүй юм даа.

4 comments:
Жирийн бүхэн аугаа гэдэг үгний учрыг эндээс л ойлгох шиг боллоо. Сайхан бичжээ.
сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа :)
энгийн эгэл хэрнээ үл мартагдах сайхан хүмүүсийн амьдралд л үнэн оршдог ажээ
тэр үнэн хэдийд ч хүний сэтгэлийг татна
сайхан бээгийн болжээ
@Ухна унасан баатар
үнэн хэзээд ч хүний сэтгэлийг татна гэдэг үнэн байх шүү...
Post a Comment