Saturday, 23 July 2011

Амьтан амьтнаа хайрлацгаая

Зуны улиралд би ихэнхдээ хөл доорх газраа харж явдаг юм. Учир нь хөлийн доор нэгэн бяцxан ертөнц буцалж байдаг. Мэдээж энэ бол шавьжны ертөнц. Ажилсаг жижигхэн шоргоолжноос авахуулаад янзан бүрийн шавьжнууд нааш цааш сүлжилдэж байдаг учраас харалгүй гишгэсэн хөл доор няцарч амь үрэгдэх нь энүүхэнд. Зуны гуравхан сар амьдардаг хөөрхий тэндийг өрөвдөхдөө хөлөө тавьж буй газраа байнга харж явдаг. Заримдаа гэв гэнэтхэн нэг нь гарч ирээд хөлд доор орох шахаж намайг тэнцвэр алдуулж золтой л унагаачихдаггүй юм. Ихэнхдээ шоргоолжнууд л явж харагддаг, ажилсаг юм болохоороо. Өөрийнхөө биеэс арав дахин том үхээд хатчихсан амьтныг чирж хүн бидний тооллоор гуравхан сар амьдрах хугацаанд амьдралын төлөө тэмцэж яваа тэднийг хараад өрөвдөх, хайрлах, бахархах зэрэгцээд байдаг юм. Шөнө харанхуйд хөл доор юу байгааг харах боломжгүй учраас за ёстой уучлаарай гэж хэлээд алхахаас өөр замгүй, заримдаа хөл доор шар хийж дуугарахад яс хавталзаад маанийн зургаан үсгийг хэлчихээд явж өгдөг.
Амьтад, шувууд, шавж гээд хөдөлдөг өөрсдийгөө тэжээдэг, үр өндөгөө үлдээдэг бүхэн хүн төрөлтөн бидэнтэй адилхан айх эмээх, амьд байх юмсан гэсэн адилхан эрмэлзэлтэй байдаг. Энэ бүхнийг маш тодорхой харж болно, хамгийн наад захын ялааг аваад үзэхэд хүнээс айгаад зугатааж нисдэг. Иймээс ямар ч амьтад айх эмээх мэдэмсэр, өвдөх зовохыг мэдэрдэг ухамсартай нь гарцаагүй. Тийм болохоор өөрт минь ойр буй аливаа амьтанд санаатай болоод санаандгүй гэм хор болохгүй юм сан гэсэн нэг хүсэл, оролдлого байдаг юм.
Хүн гэдэг амьтан болох та ч гэсэн боломжийнхоо хэмжээнд ямар ч амьтанд амьдрах боломжийг олгож байгаарай.

4 comments:

Гуталчин said...

bi dongoj saya tv-r bogdiin ordon, bogdiin tuhai nevtruulgiig uzej duusaad...

sonirholtoi, saihan nevtruuleg bn. bogdiin zuni ordoni heseg ih anhaaral tatav. yu geheer zuni ordon geheer l elch toloologch, zochin giichin huleej avdiim shg oilgolt bdag ch bogd zuni ene asartaa zuni 3n sarin tursh byasalgal hj gadagsh gardaggui bsan gne. uchir yu geheer dongoj nahialj bui urgamal nogoo, urgaj bui tsetseg navchin deer gishgeheesee emeedeg bsan gehiig sonsood nadad mash saihan sanagdlaa. National geographic-n shavij jijig amitad shorgooljni amidralin tuhai nevtruulguud mash sonirholtoi sanagddin, tm ochuuhen jaahan bj mundag ajilsag. nogoo talaar bidnii neg alham l tedend ymr tom suuder, hor honool avraga tom haragddagig tednii nudeer harahad ooriin erhgui alhaj gishgehee bodmoor l sanagdsan shuu

Монгол бүсгүй said...

@Гуталчин
энэ орчлонд хүнээс гадна амьдарч байгаа амьтад бидэнтэй яг адилхан зовлонг мэдэрдэг, жаргалыг хүсдэг, хүн ухамсартай гэдгээрээ л тэднээсээ ялгаатай. хүн төрөлхтөн тэднээс өөрсдийгөө тусгаарлаж, тэднийг материаллаг зүйлтэй адилтгаж үзэж байгаа нь гол асуудал, гол мунхаглал. Богдын музеиг нэг удаа үзэж байсан маань санаанд орлоо, нам жим нэг л тийм сайхан энергитэй газар байдаг юм билэ, ялангюаа гадаах цэцэрлэг нь...

Anonymous said...

tiim bolohoor l bi amitanii ami tasalsan mah idehees aidag shyy naiz minee.

Монгол бүсгүй said...

@khulan
тэр тийм шүү, энд бас адилхан...