Saturday, 16 July 2011

Ойр зуурхан

Наадам дуусаагүй л болтой, монголд. Интэрнээт нааам жим. Мээсэнжэр эднүүд эв эзгүй нэг тиймэрхүү. Би энд баахан завгүй л байна. Тухтай дуу ч сонсож чадкүү. Завгүй гэж бодсон бодол өөрөө хүнийг ямар нэг юм хийхэд хаалт болчихдог шигээ. Үзэж харсан ч зүгээр л нүдний өмнүүр жирэлзээд өнгөрнө, тархинд шал өөр бодол ачаалаастай. Орой хөрвөөж хөрвөөж унтана, өглөө хэвтэртээ хорогдож хорогдож босно. Боссоноос унтах хооронд юу болж буй минь төдий л тодорхой бус санагдана. Харин унтахаас босох хоорондох зүүдний ертөнц минь жинхэнэ найс. Өнөө л кино шиг зүүд минь хэв хэвээрээ.
Үе үе онгоц унаж байна гэж зүүдлээд байх юм. Нилээн хэд хоногийн өмнө улаан бичигтэй онгоц далайн усанд аваарын буулт хийжийна гээд зүүдлээд. Хятад, Сингапур зүгийн л онгоц шиг байсан. Тэгсэн урд шөнө эмэгтэй нисгэгчтэй онгоц далавчаараа шонгийн мод мөргөөд дэлбэрчлээ гэж зүүдлэв. Манай монгол онгоц шиг санагдсан шүү. Бурхан минь зүүд зүүдээрээ л үлдэх болтугай.
Өнөөдөр жаахан дэлгүүр хэсэв. Хүнс цуглуулахаас бусдаар дэлгүүр хэсээгүй найм, есөн сар болчижээ. Зун өмсөх ойр зуур юм авсан чинь богино шоортноос бусад нь нил цагаан болчихсон. Цагаан сандаал, кээт, подвоолк, юубэк, цүнх гээд. Энэ зуны миний өнгө цав цагаан болж байх шиг байна. Амархан хиртээд ойр ойрхон угаах нь л тийм юм даа. За яахуу яахуу нэг удаа ингэж ганц өнгөөр дагнаж үзий. Сонирхолтой шдээ бас. За нэг иймэрхүү.

3 comments:

Гуталчин said...

yooooooo bi hed honogin omno gazar hodoljiin gj zuudleed ogloo sereed baahan aisan sht. zuud l bgaasai bilee. minii zuud zontei ihenhidee biyeldegiig ch helehuu.

tsagaan ongo goyo sht, ongolog gegeeleg. neg zun bi dan yagaanaar ooroo ch medelgui dagnatsan bsan sht hehe

Гилийн хатан said...

Завгүй гэж бодсон бодол өөрөө хүнийг ямар нэг юм хийхэд хаалт болчихдог шигээ

ene yaag unen

Монгол бүсгүй said...

@Гуталчин
харин онцгүй юм зүүдлэхээр айхымаа, ккк. зун талдаа орцон байхад гэнэт санасымшиг баахан цагаан хувцаснууд авчихсан.

@Гилийн хатан
гүй харин яг тэгээд байдгийн, нэх их завгүй хүн, гэтэл тоймтой хийж байгаа юм байхгүй, тэгсэн хэрнээ жоохон зав гаргаад өөрийгөө баясгачихаж чадахгүй байгаан...