Friday, 30 March 2012

2012-03-30

Зүүдээ гэж нээрээ шөнөжингөө адал явдалт кинонд тоглосоор байгаад таарах юмаа. Арай л дэндүү зүүдэлж байна. Өдөр нь хальт харсан, хальтхан бодсон юмаа шөнө нь дүрсжүүлж хэлбэржүүлээд сүйд хийх юм. Хэдүүн нэг хэдэн банди цагаан бөмбөг барьцан явахыг нь хараад сагсных ч арай бишиймаа, хөл бөмбөгийх л юм шиг байна гээд бодсон чинь шөнөжингөө хөл бөмбөг тоглон наадаж хоносон. Уул нь хүн үзэж харсан, бодсон санаснаа зүүдэлдэг гэдэг л дээ, минийх бүр хэмжээнээсээ хэтрээд байх шигээ. Заримдаа хуучин ажлыхантайгаа хамт гар бөмбөг тоглож хонодог гэж байгаа. Эсрэг багийн дэмжигчид их уур хүргэнээ, манай талбай дээр баахан ширээ мирээ оруулж ирээд суучихсан, яг тоглож байхад чинь аймар дургүй хүргэж байгаан.

Дээгүүр явжийгаа онгоцыг бол зоолттой зүүдлэнэ. Хаашаа ч юм юу юугүй л нисэх гээд л байх юм. Заримдаа бүр бичиг баримтаа мартцан нисэх дээр очоод нислэгээ хойшлуулж байна энэ тэр гэж бүтэлгүйтэж зүүдлэхийн. Жаахан бороотой өдөр байсан бол шөнө нь асгарсан их бороо, бөөн үер ус зүүдлээд унахын. Урд шөнө энд дуу цахилгаантай бороо ороод, шөнөжингөө л үер болж байхыг харлаа. Шавар шалбааг урсаад л сүртэй гэж, бурхан минь. Гайгүй намуухан зүүдэлж болно доо, гэтэл бүр бөөн фантаазний юм л байхын, зүүд болохоороо ч тэгдэг байх даа. Цасан дээр нэг хүнтэй уралдаад л гүйгээд байсан. Тэгэж гүйж байгаад орой нь наад тал руугаа тахийсан ууланд тулаад зогсчихсон, өөдөө харахад дээрээс нурж унах гэж байгаа юм шиг тэр уул их сонин уул байсан. Нэг жижигхээн жаал хүүд хацраа үнсүүлээд ч байх шиг. Хацар дээрээ идэж байгаагаа наачихсан тэр их хөөрхөн жаал байх шиг харагдсан.

Заримдаа баахан террористууд зүүдлэнэ. Баахан буутай, эрээн алга малгай толгойтой цэрэг хүмүүс байшингийн наагуур цаагуур гүйгээл, намайг хөөгөөд байгаамуу яагаад байгаан тэр нь ассар бүрхэг. Огт дайн тулааны талаар боддоггүй, кино энэ тэр ч үздэггүйм байж ингэж зүүдлэх нь олонтоо, сонин.

Өглөө босдогоосоо эрт сэрчээд за усанд орьё доо гээд гэж бодоод буцаад зүүрмэглэчихвэл хаа хамаагүй газар хувцастай юутайгаа шүршүүр доор зогсоод л байна, бүр нэг ичихгүй шд. Үсээ өчнөөн удаа шампундаж бариад л их тухална гэж жигтэйхэн. Тэгээд их сайхан усанд орцым шиг хүн л босч ирнэ шд, түй чоорт нээрээ энэ чинь зүүд байсышд гэж бодохоос хайран арав хорин минут минь болж байгаан.

За тэгээд хэн нэг хүнтэй ярьж суух бол энүүхэндээ. Орос англи монгол со хэлнүүдийг хольж солиод бантан болгож өгнө, заримдаа ойлголцохгүй бол бичиж энэ тэр. Мэдрэлийн ядаргаанд оржийгаан бол уу, зүүднээс ер салахаа байлаа. Уул нь ч ихэнхдээ зугаатай байдым л даа, байгалийн аймшигт үзэгдлээс бусад нь.

No comments: