Saturday, 3 March 2012

2012-03-03

Хэн нэгэнтэй нүүр тулж биш танилцахаараа дууг нь сонсмоор, нүдийг нь хармаар санагддаг болж. Хүний дуу хоолойноос уг хүний талаар маш олон мэдээлэл авч чадах юм шиг санагддаг. Одоогийн  цахим харилцаа түгээмэл болсон үед чухам хэнтэй харилцаад байгаагаа мэдэх боломж их ховор, үсрээд л нэг зураг харах жишээний. Хэзээ ч билээ нэг хүнтэй утсаар танилцаж, чааталдаг байв. Утсаар ярьж буй хоолойгоор нь төсөөлвөл их сайхан хүн шиг. Нэг тийм наалдацтай, цэвэр, тунгалаг хоолой. Нилээд хугацааны дараа нүүр тулж уулзлаа. Гэтэл дуу шигээ, миний төсөөлж байсан шиг сайхан хүн биш байв, гадаад төрхийн хувьд. Сэтгэл нь хүүхэд шиг цайлган юм шиг санагдсан. Юм яриад алхах зуур төсөөллөөрөө бий болгосон бодит амьдрал дээр байхгүй хүнийг бодоод, өнөөх хүний дууг сонсоод алхаж явах бас их сонин юм билээ. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг ч билүү юу билээ нэг үг байдаг чинь бас оргүй шиг. Тэр хүн сайхан дуулдаг юм гэсэн, би дуулж байхыг сонсоогүй. Өөрийн ярианаас тэгэж ойлгосон.
Зарим нэг сөөнгө хоолойтой хүмүүс байнаа бас. Яагаад ч юм тийм хүмүүс жаахан уудаг байх талтайм шиг санагддаг. Урд орой нь бага зэрэг хүртээд хоночихсон хүний хоолой маргааш өглөө нь сааралтчихсан байдаг, эрэгтэй эмэгтэй ялгаагүй. тийм болохоор уух дуртай хүний хоолой бол тунгалаг биш сааралдуу, сөөнгө байх магадлал маш өндөр. Ер нь тэгээд хүний ууж идэж байгаа зүйлээс дуу хоолойны өнгө их хамаардаг юм шиг санагдсан.
Нүд бас их мэдээлэл өгч чадах эрхтэн. Хүний өөдөөс харж чаддаггүй дальдардаг нүд, цоо ширтдэг зоригтой эсвэл эрээ цээргүй нүд, аливааг дандаа нүдний булангаар хяламхийж хардаг хулгайч нүд, дүрлийтэл ширтэх гэнэн нүд, уяртал ширтэх хайр дүүрэн нүд гээд зөндөө нүд, харцууд. Худлаа ярьж байгаа нүд андашгүй, ийш тийш холбирч гүйгээд. Хаалттай, санаатай хүний нүд эгц харах нь ховор, сэмхийг тааруулж сэмхэн хяламхийдэг. Ийм нүдэнд үнэндээ дургүй. Ийм нүднүүд их олон байдаг, гунигтай. Аль болох хүний нүд рүү харж ярих дуртай миний хувьд ийм хүмүүстэй ярилцахад төвөгтэй.

2 comments:

Zoloo Az said...

Bi bas hunii nudruu harj yarih durtai gehdee zarim hunii nudruu haraad l bhaar mash amarhan yadraad tolgoi owdood ehelchihdeg ym aygui sonin... Ter hooloi bol yag unen shuu. bi bas neg hunii hooloind ni durlaad dra n uulzsan shaal oor hun bsn ghde l shn hooloi sonsoh shn shuu utasnii tsaanaas...

Монгол бүсгүй said...

харин тийн, гоё хоолойтой хүнтэй ярих гоёым билээ, ккк