Заримдаа санахаараа блогийнхоо статистикийг хардгийн. Хамгийн инээдтэй нь ямар түлхүүр үгээр хайлт хийж орсон бэ гэдэг хэсэг. Өнөөдөр харж байхад хамгийн их хувьтай нь амьдрал гэдэг үг байна. Миний блогийн нэр нь амьдрал. Тухайн үед юу бодоод ийм нэр өгсийн болдоо. Өөрийнхөө хэр хэмжээнд л амьдралын тухай харж үзснээ бичье л гэж бодсон байх. Сонсдог ном гэдэг үг дараад нь байна. Номны тухай бичлэг оруулж байхдаа л ийм үг бичсэн болтоймаа.
Бага ангийн цагаан толгойн баярын үг гэдэг үг гуравт байна. Нэг бага ангийн багш эсвэл бага ангийн хүүхэдтэй л эцэг эх ийм үгээр хайлт хийж орж ирсийн байлгүй дээ.
Дугар зайсан гэдэг үг өмнө хэд хэдэн удаа харагддаг байсан энэ удаа ч бас байж байхын, би ийм үг бичсэн л юм байх даа. Яг үнэндээ яг ямар тэмдэглэлд юу бичсэнээ тоочний санадаггүй ээ. Хар зураг гэж үг байна. Ийм үгтэй бээгий оруулж байсаан, эгчийн охины тухай бээгий байсан санагдаж байна. Хүүхдэд бодлого бодуулж сургах гэсэн үг дараагийн байранд. Нэг залуу аав ээж л хүүхэддээ бодлого бодуулж сургах гээд л баахан зөвөлгөө хайсан бололтой догоо. Гэтэл миний блогт тийм ач холбогдолтой бээгий нэг ч байхгүй. Багш нарын баяраар багш нарынхаа тухай бичсэн бээгийнд иймэрхүү төстэй үгнүүд байх магадлалтай.
Бадрал лам гэнээ. Яадаг билээ, энэ хүний орчуулсан номны тухай оруулж байсан болохоор хайгчийг миний блог руу дагуулаад ирсэн бололтой. Өндөгний мадк гэнээ маск гэх гэж байгаад алдаж бичсэн бололтой. Урт үсний тухай бээгийнд ийм үг орсон байх даа. Нилээн дээр урт үстэй солонгос хүн гэдэг үгээр хайлт хийсэн байсан. Ус ургуулах тухай гэсэн үгнүүд нилээд харагдаж байсан санагдана. Бас зүүдний тайлалтай холбоотой үгнүүд нилээн байдаг байсан, сүүлийн үед зүүдээ бичихгүй байгаа болохоор энэ удаад тэр үгнүүд байхгүй байна.

Уул нь блогоо өөртөө ч гэх юм уу нэг тийм олон хүнд мэдэгдүүлэхгүй далд бичье гэж бодсон боловч нэгэнт нээлттэй болохоор боломжгүй болсон л доо. Хүнд нэмэр тусаар багатай болохоор олонд түгээж гайхуулаад байхаар юм биш л дээ, бичлэгүүд маань. Бүх бичлэгүүд маань тухайн үед тархинд яг ямар бодол байна тэр бүхний тусгал байдаг. Урьдаас төлөвлөөд хянаад, хасаад янз бүр болох юм нэг ч байхгүй. Хэрвээ тэгээд бодоод төлөвлөөд, засвар хийгээд ирэхээрээ л амьд биш, миний үг, миний ертөнц биш болоод ирж байгаа юм шиг санагддаг. Яг одоо өнгөрч байгаа цаг хугацаанд би маш их юм бодож байгаа, хүнд байтугай өөрт хэрэггүй хийсвэр бодлууд. Заримдаа өөрийгөө гайхдаг юунд ингэтэл олон юм боддог юм бол гэж. Хэзээ ч билээ нэг хүн миний алганы хээг харчихаад юмыг маш олон талаас нь боддог хүүхэд байна гэж хэлж байсан, ортой ч байж магадгүй. Заримдаа мэргэжлээ буруу сонгосон юм шиг санагддаг, гүн ухаан, философийн чиглэлээр явсан бол өөрөө одоогийн мэргэжлээсээ илүү сонирхолтой байх учраас илүү амжилттай ч байх байсан байж магадгүй. Арван жил, оюутан байх үед нийгмийн ухааны хичээл сонирхдоггүй, тоодоггүй байсан хүн өдийг хүртэлх амьдралын туршид нэг л мэдэхэд тиймэрхүү талын сонирхол хообийтой болчихсон байсан.
Миний бичлэгүүд тодорхой нэг загвар стилтэй биш, нэг бол юу ч мэдэхгүй жоохон хүүхэд шиг, эсвэл амьдралын арвин туршлагатай хөгшин хүн шиг, заримдаа жигтэйхэн баяртай сэтгэл дүүрэн, эрс шийдэмгий , заримдаа санасан ганихарсан, эргэлзсэн тээнэгэлзсэн иймэрхүү мэдрэмжүүд төрүүлэхээр бичлэгүүд. Өмнө бичсэн бичлэгүүдээ харж байхад их сонин ямар сонин юм бэ би үнэхээр ингэж бодож байсан юм уу, иймхэн юманд ингэж санаашрах ч гэж дээ, нээрээ л үүнийг бичиж байхад тийм л байсан даа гэсэн дурсамжаар дамжаад өнгөрсөн тэр цаг хугацаандаа оччихдог болохоор энэ муу блогтоо хайртай гэж жигтэйхэн. Нээлттэй болохоор дээрх мэтээр хүмүүс түлхүүр үгээр дамжиж хэрэгтэй мэдээллээ хайхдаа хэрэг тусаар муу блог руу минь орж цагаа алдаад байгаад л жаахан эмзэглэж суух юм даа.
3 comments:
Түлхүүр үгнүүд нь аягүй сонин сонин үг байды ш дээ нээх хѳѳрхѳн ч юм шиг. Хүн хэрэгтэй юмаа аваад л сууж байгаа шүү дээ хонгор мину.
Хайлтын систем ч угаасаа л тэгдэг биз дээ. Интернэтэд байхгүйн биш хэтэрхий их мэдээлэл байхын зовлон гэж байдын гэсэн.
тэмээчин бүсгүй
харин тэгдэг л гэж найдья даа, хөө
гудиггүй эр
үнэн байх шүү
Post a Comment