Дуу хөгжим, бүжиг анх яаж үүссэн тухайд жаахан бодож үзсэн юм. Ноднин жил энд амьдардаг гадаад хүмүүсийн дунд үндэсний урлагаа сурталчилах бяцxан хэмжээний фестиваль болсон билээ. Түүнийг үзэж суухдаа үнэхээр улс орон бүрийн үндэсний дуу хөгжим гэдэг өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг юм байна гэдгийг олж харсан. Тэр фестивальд оролцсон улс орнууд гэвэл Монгол, Солонгос, Орос, Хятад, Вьетнам, Энэтхэг, Непал, Бангладеш, Филлипин зэрэг. Эдгээрээс улсуудаас Орос манай хоёрын дуу хөгжим их цоглог ритм өндөртэй байгаа нь ажиглагдсан. Манай монгол үндэсний дуу бүжигт морьтой холбоотой элемэнтүүд их байдаг юм билээ. Хийж байгаа бүжгийн хөдөлгөөн, уг хөдөлгөөнд тохирсон ая аялгуу нь өөрийн эрхгүй морийг санагдуулдаг. Бусад орнуудтай харьцуулахад үндэсний дуу хөгжмийн өв сан, төрөл жаанрийн хувьд маш баялаг юм байна гэдгийг олж мэдсэн. Аливаа үндэстэн анх бүжгийг бий болгохдоо нүдэнд нь байнга харагддаг ямр нэг хөдөлгөөн, мөн өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хийдэг хөдөлгөөнүүдээс санаа авсан нь ойлгомжтой. Монголчуудын хувьд нүүдэлчин амьдралтай, мал аж ахуй зонхилдог учраас бүжгийн хөдөлгөөнд голдуу морь малын хөдөлгөөн дуурайсан, мөн мал аж ахуйтай нь холбоотой өдөр тутмын хөдөлгөөнүүдийг тусгасан юм шиг. Морьтой хүн давхиж байгаа, сур элдэж байгаа, сааль сүүгээ боловсруулж байгаа гэх мэт хөдөлгөөнүүд ихэвчлэн анзаарагддаг. Биелгээг морин дээр давхиж байгаа хүний хөдөлгөөнөөс санаа авсан байх гэж бодсон.
Үнэн цоглог, эрэмгий, дайчин шүү. Суудал дээрээ өөрийн эрхгүй өндөлзмөөр.
Гэтэл газар тариалан эрхэлж тариан талбайд ажиллаж ирсэн биднийг бодоход суурин амьдралтай улс орны бүжгийн хөдөлгөөн нэг тийм намуухан, тогтуун, найгасан ганхсан хөдөлгөөнүүд байх жишээний. Салхинд найгаж байгаа тариан түрүү эсвэл ой мод санаанд ормоор. Лав Вьетнам, Солонгос хоёр орны үндэсний бүжгээс тиймэрхүү төсөөлөл төрсөн.
Солонгос үндэсний бүжиг нэг иймэрхүү байдгийм шиг байгаан. Их намбалаг. Гойд хөдөлгөөн барагтай байхгүй.
Араб зүгийн үндэсний бүжгийг бэлли дээнс юм болуу гэж боддог, үнэн зөвийг бүү мэд. Бэлли дээнсийг харж байхад яагаад ч юм нурж биагаа элсний хөдөлгөөн санаанд буугаад байдаг юм. Тэгээд би бодохдоо тэд анх элсний хөдөлгөөнөөс бүжгийн санаа авсан байж магадгүй гэж таагаад байгаа.
Усныхөдөлгөөн гэмээр үелзсэн хөдөлгөөн яах аргагүй элсний хөдөлгөөн байх.
Дуу хөгжмийн хувьд манай монголын үндэсний дуу бас их олон төрөлтэй юм шиг байгаан. Цэлийсэн талд амьдардаг хүмүүсийн дуулдаг уртын дуу. Тал нутагт амнаас гарсан авиа эргэж ирэлгүй агаарт замхардаг учраас тал нутгийн дуу дуулаачийн хоолойн хэмжээ хаа хүртэл дуугарч чадаж байна тэр хүртэл үргэлжилдэг. Гэтэл уул хад ихтэй газар нутгийн дуу ойр ойрхон нугалаа ихтэй байдаг. Энэ нь цуурайтай холбоотой байх.
Норовбанзад гуайн энэ дуу бол яах аргагүй монголын тал нутгийн илэрхийлэл болох дуу.
Солонгосын үндэсний дуу, аялгууг сонсоход яагаад ч юм салхинд шуугиж байгаа ой санаанд буудаг. Энэ нутгийн газар нутгийн ная орчим хувь нь уул, ой мод (тоо хэмжээг нь яг сайн санадаггүй ээ) байдаг болохоор анх ойн чимээнээс санаа авч дуу хөгжмөө зохиосон байж болох талтай.
Ариранг гэдэг нэртэй энэ дууг сурна гээд бодчихоод байгаа. Үндэсний утга агуулгатай дуу юм байх гэж бодоод байсан чинь бүтэлгүй хайрын тухай юм гэсэн. Хайртай залуудаа хаягдсан эмэгтэйн тухай гэж хүн хальт хэлж өгсөн.
Ноднин нэг хэсэг араб дуу сонсдог байв. Тэгээд тэр зүгийн дуунд элсний чимээ агуулгадсан юм шиг санагдсан. Амир Диаб гээд дуучин залуугийн дуунууд лав нэг тиймэрхүү аялгуутай юм билээ. Энэ дуучны хоолойноос шууд элсэн цөл санаанд буугаад ч байгаам шиг санагддаг заримдаа. Гэгэлгэн аястай үелзсэн авиа.
Араб дуунууд коран судрынхаа уншлагаас бас санаа авсан байж магадгүй юм шиг байгаан.
Дээрх бичлэгүүдийг харьцуулаад нэг үзээрэй. Хөгжим судлаач аятай л юм биччих шиг боллоо. Аль дээрээс л бодогдоод байсан юм. Бичлэг оруулахаас нь төвөгшөөсөөр өнөөг хүрчихэв.
4 comments:
Ерөнхий гаргалгаанууд чинь ойртох байх шүү хө. Мэдээж байгаль орчин, ахуйм амьдрал салшгүй холбоотой байх. Сайхан бичжээ.
улс орон бүрийн дуу хөгжмийг сонсоод харьцуулахаар их сонирхолтой юм билээ.
хэдэн үг хэлхэхээс бүр халгадаг болчихжээ.
Дуу хөгжим, бүжгийг чинь эртний овог аймгууд анд гарах, ангаас буцаж ирэх гэх мэт онцгой цагтаа бодол санаагаа онго шүтээндээ хэл болгон хүргэхээр дохиж зангаж бүжиглэж үзүүлж байснаас үүссэн гэдэг билүү? Гол гол юмыг нь мартжээ баларсан юм хэхэ. Жишээ нь агнах ангаа, хэрхэн агнахаа дүрсэлж үзүүлэх гэх мэтээр. Яваандаа улам нарийсаад таны хэлээд байгаа шиг ахуй амьдралтайгаа улам уялдаатай хөгжсөн гэж болох байхааэ.
за тийм ажгуу... гялайлаа
Post a Comment