Ойрын үед нэг иймэрхүү үгнүүд олж сонслоо, тэднийг бас баахан эргэцүүллээ. Нэг танил гадаад нөхөр миний амаа жимийсэн зургийг харчихаад бүсгүй минь үргэлж инээж бай, бидэнд ганц л амьдрал байгаа шүү дээ гэсэн. Энгийн хэрнээ үнэнийг хэлчих шиг болсон. Боломж л гарвал сэтгэлийн угаас нүүр дүүрэн инээж байхыг хичээгээд л байна. Барагтай бол тал засаж инээдэггүй хүн юм гэдгээ олж мэдсэн.
"Амьгүйг бүтээхийн тулд амьтайг хүйс тэмтэрнэ гэдэг муу ёр" (Сант) гэсэн үг үнэндээ таалагдаж байгаа. Мунхагийн харанхуйд төөрч, нисванисийн далайд живсэн хөөрхий хүн төрөлтөн өрөвдмөөр. Тэдэн дунд уусч, үйлийн үрээр холбогдсон би бас хөөрхий. Амь хороосон бүхнээс хол байх гэж хичээж буй хэдий ч буян нь гүйцээгүй юм байлгүй заримдаа яалтчгүй хэрэглэх юм.
Хүмүүс бидэнд хайр гэж алга, нэгнийгээ ойлгох мэдрэмж бас алга. Яг л харанхуй дунд тэмтчин яваа юм шиг сохор, харалган байдлаар цаг хугацааг өнгөрүүлж байна. Би ч бас адилхан доо. Өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх гээд дотор хүнтэйгээ хийх тэмцлийн хажуугаар гаднаас давшлан орж ирэх хяналт үгүй бусдын хорт сэтгэлд хариу үзүүлэх гэж ядарчийна. Хүмүүс дэндүү харанхуй амьдарч байгаад өмнөөс нь харамсах юм. Авах сэтгэл нь ханахгүй, бусдыг гомдоож, сэтгэлийг нь шархлуулж байж таашаал авдаг хаашаа ч нүгэлт нийгэм юм.
Нэгэнт нийгмийн амьтан болж амьдарч байгаа хойно сохрын газар сохор доголонгийн газар доголон болж жүжиг тавиад л явахаас. Юутай хуурамчаар цаг хугацааг туулна вээ, хайран юм!!!
Юу ч юм нэг юм хайгаад байгаа юм шиг, гэхдээ эд хөрөнгө, эрх мэдэл, алдар хүнд лав биш. Нэг л хоосон, цангасан мэдрэмж төрж гадаад, дотоод зөрчил дунд өөрөө өөрийгөө алдах дөхөн сажилж яваа миний амьдрал аа гэжжж....
2 comments:
zarimdaa chinii bichlegiig unshaad ooriinhoo bodlig unshij bui ayatai medremj tordog yumaa...
hezee ch unenee yaridaggui huuramch ineemseglel nuurendee todruulsan materiallag heregtseeniihee bool ni bolchihson ene niigem utgagui ch yum shig sanagdah uye baih l yum...
hooson hondii setgel zurhgui humuus haa saigui...
Гуталчин минь:
Энүүхэндээ гэхэд заримдаа шал өөр ертөнцөд амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрдөг, бүр хүүхэд байхын л тийм байсан, одоо хэр нь хэвээрээ.
Ай харин тийн тэд нарт нэг сайхан лээкц уншиж өхиймсан гэж гүээ мөн их бодохым даа :-)
Post a Comment