За эр хүн гэсэн тодотголтой бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Цэргийн мэргийн, баяр маяр гэсэн олон юм ярихгүй ээ. Цэрэгт явсан ч юмуу гүй ч юм хэн мэдлээ. Энэ өдөр бас нэг сайнаар ч гэх үү саараар ч гэх үү дурсагдах юм болж байсымаа, өнгөрсөнд. Заримдаа тэр тухай бодохоор дотор муухайрдаг, сайхан ааштай үед бол байн байн дурсмаар санагддаг нэг тийм үйл явдал.
Өчигдөр өнөөдөр гээд хоёр өдөр сургууль дээр тогны хязгааралалт хийсний буянаар хоёр өдөр гэрт бүгэж өнжлөө. Үр дүнд нь нуруу бөөр чилчихэж, аргагүй шд тувт сууцым чинь. Дахиад нэг өдөр амарчыхымсан гэсэн шунал бас байгаад байх юм. Өдөр болгон харжийдаг малигар мантгар, хар шар сайхан муухай хэдийний танил болчихсон царай зүснүүдийг төдийлэн харахыг хүсэхгүй байгаагийн л шинж дэг ээ. Энэ хоёр өдөр бороо ганц нэг дусагнаж, тэнгэр бүхэлдээ бүрхээстэй байсан тул гэрт гэрэл муутай, цонх онгойлгохоор даарах маягтай, ноос үстэй юм нөмрөхгүй болох жиндүүхэн л байлаа.
Үсэндээ чоолк тавьдаг баатар болсон чинь талыг нь богинодуулаад хаячиж. Жил шахуугийн өмнө нэг тэгэж дүр дүрсээ өөрчилж байснаас хойш даахь үргээгээгүй удчихжээ. Хурдан ургаасай гэж хүсэхдээ шүлсдэх нь холгүй л суужийна. Уул нь эхлээд нилээд уртдуу тайрсын, тэгээд толинд харахад том эгчтэйгээ адилхан харагдаад. Угаасаа бид хоёр адилхан, нас явах тусам бөррр ч адилхан болоод байгаан. Хүмүүс ч бас тэгээд байдаг юм. Гол хэсгийг нь жаахан багасгачихвал бүрр ганган болчих юм шиг санагдаад тайрцан чинь оосойчихдог байшд. Юун эгчтэй адилхан энэ тэр шууд цэцэрлэгийн хүүхэд шиг дүр төрх гарч ирэв. Маргааш хүн амьтан айлгаж барьж бөөн юм болох вий дээ, яанаа гэж сандраал. Ноднин Чингис хаантай адилхан болчлоо гээд нэг бээгий оруулж байсан маань санаанд оров. Үс гэснээс нэг хүн үсээ тайрахгүймүү, би урт үсэнд дургүй чихшиг тэнэг тэнэг юмнууд ярьж уур хөдөлгөөд байгаа. Аа бас тэр чинь урт үсэнд шампуунь их орышд, шампуунь чинь амархан дуусчийгаа биз дээ гээд байгаамаа. Хүн арай гэж нэг юм уруулж сэтгэл ханамж авах хэмжээнд хүргэчээд байхад чинь. Тайрахгүй бол хими хийлгэчиж болношдээ чихшиг. Уул нь хими хийлгэнэ гэж аль дээрээс боджийсийн, жаахан дулаарахыг нь хүлээгээд байсын. Тэгээд тэр нэг хүн тэгэж хэлснээс болоод гэдэн хөдлөөд хийлгэхгүй гээд шийдчихсэн, ёстой гончиг л байшд. Тэр одоо юу юм тээ, миний нөхөр үү найз залуу юу, тэс далий хөндлөнгийн хүн байж шал илүү хошуутай. Хүний ая таалалд нийцүүлж толгой тархиараа тоглож суудаг би ч бас хэнийм одоо. Хол хэвтнээ ёстой нээрээ.
Аа тийн гэрээс юм ирээд, сар шинийн хишиг. Хоёр өдөр ааруул мэрээд ам хуурайгүй л өнжлөө. Бас ул боов цайнд хөвүүлж идэж хөлс энэ тэрээ гаргав шүү. Нутгийн юм гэсэндээ өөриймаа өөрийн. Аппраатаа цэнэглэж амжаагүй зураг дараагүй л суужийна, дуусахаас нь өмнө дарж амжих байхаа.
6 comments:
end boroo orood jinduu huiten bnoo, suutei tsaind havsaa hiij ideh goy bgaaz
Гуталчин мээн:
Харин ойрдоо бороотой сэрүүхэн байгаад байх юм. Хэлээд юух вээ, гоё гоё
Ta usee ooroo tairsan ymuu hehe? Bi bas cholkoo ooroo tairdag baisan odoo harin urguulj bgaa, ter chingis haaniih shg ustei gdg ner ineew kk
Золоо
Чоолк зэргийг өөрөө аргалчихдгиймаа. Хэ хэ аргалах гэжийгаад алаад хаячих нь ихиймаа, энэ мэтээр. Тэглээ ч хаширахгүй цаа чинь. Жилд нэг удаа их хаантайгаа адилхан болдог уламжлалтай болжээ гэжжж
Хүүшээ хэн бэ тэр хүний үс толгойны асуудалтай орооцолдоод байдаг. Хуц гээчээ. Юу вэ тэр одоо. Чамаас би шампуны мөнгө гуйгаа юу гээд асуугаач ккк. Хэхэхэ гэнэт аймаар дургүй хүрдэг байна шд. Тйимэрхүү илүү дутуу юм ярьдаг хүмүүсийг шууд тас дайраад дахин тийм юм ярихгүй болгож бай.
@ naraa
өмнө өөрийн зөв гэснээрээ зүтгээд тас түс л байдаг байлаа. одоо бодохнээ нэгэнт олны дунд амьдарч байгаа хойно аливаа таагүй асуудлыг цаад хүндээ болоод өөртөө эвтэй байхаар зохицуулахыг хичээх болсон. тухайн улс орны онцлогтой холбоотойгоор янз бүрийн л зан араншинтай хүнтэй тааралдах юм даа.
Post a Comment