Чонон сүлдийг уншаад эхэлсэн. Санасныг бодоход сэтгэлд нийцэж байгаа. Нээрээ тийм байж болох шүү гэж бодогдохоор гаргалгаануудыг нилээд хийсэн байнлээ. Жишээ нь хөдөө амьдардаг монгол айл бүр намрын сүүл сард өвөл хаврын идшээ бэлдэж базаадаг. Би хэдий малчны хотод төрж өсөөгүй ч малчдын амьдралын зах зухаас гадарлана. Одоогоос арай жаахан хойно буюу арван нэгэн сарын сүүл арван хоёр сарын эхээр хүйтрээд эхлэнгүүт айл бүр малын мах, гэдэс гүзээ янзлах гээд хэрдээ л их ажилтай болдог. Шөлний ганц хонь төдийхэн биш гэрт амьдардаг хүмүүсийнхээ тооноос хамааран нэг хоёр тооны бод мал, тав зургаан тооны бог мал хамгийн багадаа төхөөрдөг болохоор нэг өдөр бүхэлдээ л бойны ажил.
Олонбулагийн талд унасан их цастай хамжин талын гөрөөсийн бодийг хөтөлж талын чононууд хавар идэх хүнсний нөөцөө базаадаг үйл явцаас анх малчид санаа авч өвлийн идшээ базаадаг байсан байж болох талтай гэсэн санааг гаргасан байсан. Юмыг яаж мэдэхэв чоно малчин хоёр хэн хэндээ анхдагч нь болсныг хэн яаж мэдэх билээ. Байгаль, уул ус, ан амьтандаа дэндүү ойр амьдарч тэдний ааш аягийг андахаа байсан нүүдэлчид чононоос санаа авсан ч байж болох.
Чоныг тэнгэрийн амьтан гэж энэ номонд залхтал дурдаж байгаа нь бас ч хоосонгүй шигээ. Хүүхэд байхад малчдын амнаас чоно гэдэг үг биш хангай, хайрхан, боохой гэсэн цээрлэсэн үг ихэнхдээ гардаг байсан нь их тод санагдаж байна. Чононд идүүлсэн малын хойноос төдий л харамсаад байдаггүй, хангай зооголсон гээд орхичихдог.
Бас илүү хийморьтойд нь алагдаж ижил хийморьтойд нь харагддаг гэсэн хэлц ч байдаг. Мөн монгол эрчүүд чонын шагайг эрхэмлэж гар хөлийнхөө аль нэгэнд эсвэл түлхүүрийнхээ оосорт зүүцэн явах нь байдаг. Гээд бодохоор чоно гэдэг амьтныг нүүдэлчин монголчууд зүгээр нэг хээрийн араатан гэж үздэггүй байсан нь энэ номноос бүр батлагдаж байгаан.
Хүмүүс жаахан санаа муутай нэгнээ чоно шиг санаатай, тэр ч ёстой чоно л доо гэх мэтээр зүйрлүүлж ярих нь олонтой байдаг нь чоно гэгч амьтны барж дийлдэхгүй санаатай гэдгийг илэрхийлээд байх шиг. Чоно гэгч амьтны тэрхүү айхтар санааг уг номонд маш их дурдаж, дүрсэлсэн байна лээ.
Эхний ганц хоёр бүлгээс төрсөн сэтгэгдэл ийм бөлгөө.

3 comments:
Надад бол Монголчуудын чоныг дээдлэн шүтдэгт нь дөрөөлж бичсийм шиг санагдсан, нээрээ л яг ингэдэг шүү тэгдэг шүү гэж бодогдохоор, яг номны хувьд бол нээх тийм сонирхолтой зүйл огт байхгүй хирнээ л Монголчуудыг айр магтаал мэдэхгүй ээ ер нь л миний өөрт төрсөн сэтгэгдэл гэвэл цаасан малгай өмсгөөд л хөөргөөл хөөргөөл байгаа юм шиг санагдсан.
за юутай ч уншаад дуусгаадахья :-)
Гоё бичсэн байлээ ш дээ хө. Би дөнгөж уншаад дууслаа. Гоё гоё.
Post a Comment