Friday, 7 October 2011

Үерхэл гэж ...

Хүүхэд байхад тэр энэнтэй үерхдэг гэнэ гээл аягүй ярьдаг байж билээ. Ер нь хүнтэй үерхэнэ гэдэг бол ер нь нэг тийм болшгүй юм хийгээд ч байгаам шиг.  ойлголт төрүүлдэг. Дээрээс нь үерхэл гэдэг үг эрэгтэй эмэгтэй хоёрын хооронд л яригддаг ойлголт байсым шиг байгаан. Одоо цагт ч тоохоо байжээ.

Манай эмээ ээж хоёр эрэгтэй найз, хоёр эмэгтэй найз байсан ч  тэр нөхөрлөлийг нь үерхдэг гэж ярих дуртай хүн байсын. Намайг хүүхэд байхад үерхэл энэ тэр гэсэн үг чинь бас тэгэж хамаагүй хэлж болдоггүй үг байлаа. Тийм байхад манай эмээ бол тоохчгүй хэлчиж байгаам. Дээд талын эгч маань ангийхаа нэг охинтой их найз, байс гээл тэднийх рүүгээ явчина, эсвэл гадаа уулзаад суучина. Тэгээл эмээ нэх сүрхий үерхдэг охиныдоо очих гээд явцан гэж ирээл ярина шд. Эмээг тэгэж хэлэхээр яагаад ч юм өмнөөс нь ичээд байдаг байж билээ.

Зун эмээгийнх аймгийн төвд мөртөө цайгаа сүлж ууна гээд хэдэн үнээ саадаг байсын. Тэр зун нэг том бяруутай байлаа. Нөгөөх нь хашаанаас гараад явбал буцаж ирнэ гэж байхгүй болохоор өдрийн ихэнхийг хашаанд өнгөрүүлдэг. Уйддын байлгүй гудамжуудаар нэг цуурайттал мөрөөд л бас их сүртэй. Тэгсэн нэг удаа эмээ онгорхой цонхоороо гадагшаа харцан хамрын тамхиа татаал суужийсан. Манай эмээ хамрын тамхинд нугасгүй хөгшин байсын. Нэг жижиг цагаан, бас нэг бор өнгөтэй чулуун хоёр янзын хөөрөгтэй. Жирийн үед цагааныгаа, жигтэй буюу баяр маяр тиймэрхүү чухал үеэр борыгоо барьдаг.

Би наана нь нэг тиймэрхүү юм хум хийгээл байжысан. Тэгсэн эмээ күйтэр хараа л гэжийна. Хартал  гудамжаар явжийсан нэг бяруу мөөрсөн чинь нөгөө эмээгийн бяруу нөгөөх рүү чинь гүйж очоод хоёул хашааны наана чинь чухам нандин юм болжийноо. Тэгсэн эмээ күэ ер үерхдэг байх нь хогнууд чинь гэж авч билээ. Хэ хэ ийм л хөгшин байсан даа, миний буурай ээж. Гэхдээ эмээгийн ч зөв байж болох шүү.

Шугамын радио сонсоод, орон дээрээ хөөргөө барин тамхиа татаж суухыг нь  харах их сайхан сан. Одоо бурхны орондоо бас  тэгээд л суудаг байх даа. 

4 comments:

Гуталчин said...

dandaa gogo um bichdeg sn ohin shuu.

chamaas bolj nuurend urchlee nemegdeed bn, tos ogoorei gsn hehe

Монгол бүсгүй said...

@Гуталчин
харин инээлгэснээрээ би хөлсөө авах ёстойм бишүү? :D

A.Амарсайхан said...

Бид монголчууд хоёр эр хүн өвөр түрийдээ орж өслөө гэж ярьдаг. Одоогийнхоор бодсон чинь яавч биш болжээ. Буруугаар ойлгогдож аюул болох нээ

Монгол бүсгүй said...

@ A.Амарсайхан

их л гоомой явдал болох байх шүү :D

бөхийн барилдаанд түрүүлсэн хүмүүсийг төрийн тэргүүнүүд үнсээл байгаа харагддын, тэд нар бас нэгийг бодмоор юм даа...