Friday, 14 October 2011

Шумуултай үнсэлцээд бишээ байлдаад

Өчигдөр орой гэртээ очтол хаалган дээр маань нэг бичиг наачиж. Урд нь айлуудын хаалган дээр яг тийм бичиг байхыг хараад юун бичиг юм бол гэж бодоод их сонирхолтой санагдаад ийм бичиг авч үзэхийнсан гэж бодож байсан маань нэг бус удаа. Тэгээд нөгөө бичгээ аваад л, хаалгаа онгойлгож ороод яаруухан гэгч нь гэрлээ асаагаад өнөөхийгөө задалсан чиннннь юу байсан гээччччч...... Төлбөрийн бичиг байдын. Гаазныхаа мөнгийг төлөхөө мартаад аль хэдийний гурван сар болчихсон гэдгээ тэндээс харж санаад яанаа нээрээ тийшд, балайн бэ гэж дуу алдаад бичгэн дээр байгаа мэдэхгүй үгнүүдийг словардаж үзтэл төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тул тийм тийм зүйл заалтын дагуу торгууль ноогдуулж байна, цаашид манайхаар үйлчлүүлэх гэрээг хүчингүй болгоно энэ тэр гэсэн сүрхий сүрхий үгнүүд гарч ирээд. За дүүрч л гэж бодсон. Дээд хэсэгт нь гурван сарын гаазны мөнгө 8000 гаруй вон, түүнийг тушаах дансны дугаар, доод талд нь төлбөр барагдуулаагүйн торгууль гээд 70.000 вон, бас нэг юуны ч гэнэ  хураамж гээд 2.200 вон үүнийг өгөхдөө энэ дугаар луу яриараа ч гэнэ үү нэг тиймэрхүү юмнууд бичсэн байдын. Нэг бүрчлэн ойлгоогүй ч ерөнхий багцаа авчаад за ямар ч байсан маргааш банк орох нь тодорхой боллоо харин тэр 72.200-г хаана яаж өгөх юм бол тэр жаахан явдал суудалтай юм даа гэсэн юм бодов. Хэрэгтэй юмаа авцан бол багагүй мөнгө байна шүү гэсэн бодол орж ирдийн, бас. Гэхдээ бас за яахав яахав энэ зэргийн мөнгийг энэ улсад зүгээр өгөх юм байх шд гэж бодоод өөрийгөө тайвшруулцан.

Сар бүр ирдэг төлбөрийн цаасыг шүүгээ рүүгээ хийгээд байсан маань мартахад хүргээд үр дүнд нь өнөөгийн нөхцөл байдал үүссэн байна. Өглөө босоод гарах замдаа байрны эзэнтэй уулзаж өнөөхөө үзүүлээд эхлээд гаазны мөнгөө банкинд хийгээд дараа нь энэ мөнгийг нь хаана өх үү, энэ утсаар ярьж байгаад өхиймүү гэтэл надад гаазныхаа мөнгийг өгчих би тушаачий гэнээ. Бөөн баяр болно биз дээ, тэр 70 хэдэн мянга бол нөү юм байна гэж бодохоос л. Арван мянгыг гаргаж өгчөөд сургууль руугаа жирийлгэцэн. Үүнээс хойш түүнээс цааш яг хугацаанд нь төлж байхгүй бол ийм бичиг авна гэдэг муухай юм билээ, бас хамаагүй бичиг энэ тэр авахымсан гэж бодож модож байхгүй ээ цаашид осолтойн байна, ккк. Цэргийн албанд ч дуудуулчих ч юм билүү гсн.

Намар болохоор л шумуулнууд яаж ийгээд гэрт ороод ирэхиймаа. Анх ирсэн намар нэг шөнө бүр баахан шумуул дүнгэнэлдэж нисээд рүүмэйт охин битэр шөнөжингөө гэрлээ асааж унтрааж дискодож хоножийж билээ. Ноднин намар бас хоёр хоёроороо хосолж нисэлдээд бараг долоо хоног намайг дутуу нойртой хонуулж байсымдаг. Энэ жил бас адилхан байнаа. Хойгуур урдуур хосолж гүйлдээд. Гэрэл унтраахаар л дүнгэнээд хүрээд ирэхийн, асаахаар ер бараа сураггүй, юу ч болоогүйм шиг таг чиг. Үнэн санаа сууцан хүмүүжилгүй хэдэн сабаак шумуулуудтай нэгийгээ үзэх гэж олигтой унтаж чадахаа байлаа. Гэрэл асаахаар бараан өнгөтэй юм бараадаад суучихдаг, эсвэл ширээний давцан доор гэдрэгээ хараад хэвтчихдэг. Үнэн сармисган санаатай. Би ч сүүлдээ суудаг газрыг нь андахаа байжийх шиг байна. Гэрэл унтраахаар л гүйлдээд ирдийн бүр нэг нүгэлтэй, бодвол тэд нар эр шумуулнууд л байдаг байх даа, тээ :D.

10 comments:

Nogoohon said...

Шумуулны хор авчихаач хө. Амар бүтэн нойртой хононо шүү дээ. Нээрээ зөвхөн эм шумуул л цус сордог гэсэн. Өндөгөө тэжээхийн тулд.

Монгол бүсгүй said...

@naraa
нээрээ тэгье байз, зун огт хэрэглээгүй зүйлийг одоо авах болох нээ. хэ хэ тэгвэл тэд нар ээмгэти шумуулнууд байх нь.

Монгол бүсгүй said...

гол нь үнэрт нь эвгүйцээд байдаг юм

dream said...

tsatsdag bish zvgeer tognoos zalgachdag hornuud bdg da? so-d bgaam shig baina shd. tiim bol dorhnoo oldnoo. shingen ch bdg, hatuu ch bdg. neg yumand hiigeed tognoos zalgaad shonojin asaachdag. manaid bdg n lav dergedee l tavihgui bol neg ih vner vnerteed bdguin.

Nonna said...

хахаха "сармисган" гэж ямар гоё үг вээ ... ямар сонин шөнийн амьдралтай бас тэгээд хосоороо гэхээр нөгөө ажилаа амжуулах гээд байдын болуу гэсэн кккккккк

Монгол бүсгүй said...

@dream
аан тийм нь ч байж болохын байна бас. дээнк юу :-)

@Lorlya
эмэгтэйчүүд хоолоо цуглуулах гэж явдым шиг байншд. харин шөнийн амьдралтай балай хогнууд :р

chuups said...

turuu jiliin yag odiid solongos ruu egch deeree ochij baisiim baina, shumuulnuud ni yag shono dungeneed untaj chadahgui boon yum bolj baisan maani sanaad orchihloo. ug ni haalga uud, tsonh geed bugd tortoi hernee haanaas orj irjiigaan medegdehgui aygui sonin, alaad baihad l garch ireed baidag sonin gazar bn lee, suulruugeech daavuugaa nomrool untddag bolson doo.
zun ni shumuulnuud ni her ih baidgiin bol er ni?

Монгол бүсгүй said...

@chuups

зун улиралд шумуулны тоо толгой намрынхаас их үү гэхээс бага биш байдаг.
гэсэн хэдий ч зун гэрт барагтай бол шумуул үзэгддэггүй юм. намар болоод гадаа жаахан сэрүүхэн болчихоор тэд муусайнууд даараад яаж ийж байгаад дотогшоо ороод ирдэг байх гэж бодоод байгаа ен

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

bolku bol uuruu tosoo turheed untjii heheh shumuulnii

Монгол бүсгүй said...

@siilen
шумууланд зориулан тос нялуулж байх тийм илүүдээ гарсан арьс алгооо, ккк