Гэр бүлийн амьдралын талаар өөрийнхөө ажигласан зүйлсийнхээ талаар бичмээр санагдлаа. Мэдээж хэрэг эргэн тойрон бөөн гэр бүлүүд л байна, таньдаг таньдаггүй гэдэг нь л ялгаатай болохоос биш. Хамгийн ойрын жишээ бол манай аав ээж хоёр тэгээд л ах, эгч нар, дүүгийн гэр бүл гээд л жагсаалт цувраад явчихна. Цаашилбал найз нөхөд, ангийн хүүхэд, зүгээр гудамжинд зөрөөд өнгөрсөн хүмүүсийн гэр бүл гээд л ...
Эрэгтэй эмэгтэй хоёр хүн эхлээд ямар нэг байдлаар бие биедээ татагдана, яагаад тэгэж их танихгүй хүнд татагдаад байгаагийн учрыг нэг их сайн олдоггүй юм, нэг тийм далдын хүч нөлөөлөөд байдаг шиг байгаам. Би бодохдоо тэр хүчийг урд насных нь үйлийн үр, ерөөл барилдлага байх гэж ойлгоод байдаг юм. Өөрийн хүсэл сонирхол зан аашнаас тэс өөр хүнтэй, эсвэл бүр эсрэгээр яг өөртэйгээ адилхан хүнтэй гэр бүл болсон тохиолдлууд байдаг, ихэнхдээ. Нөхөр нь дуугай байхад эхнэр чалчаа байдаг, эсвэл хоёулаа дуугайвтар, эсвэл хоёулаа нийлж байгаад хүнийг үгээрээ булж өгдөг тийм хосууд байх жишээний. Гэхдээ он цаг улирах хирээр нэг нэгэндээ аажим уусаад ав адилхан болдог ч байх.
Ер нь тэгээд гэр бүлийн амьдрал гэдэг их ярвигтай шигээ. Хоёр өөр ертөнц нэг дор зохицож амьдрана гэдэг дээд зэргийн тэсвэр тэвчээр, ухаарал, ойлголцол, уучлал гэх мэт сэтгэл зүйн асар олон үйл явцыг шаарддаг шиг. Нэгэнт л анхнаасаа айл гэрдэж тоглоё гэж өөр хоорондоо тохиролцож амлалт өгцгөөсөн бол дуустал тоглоомын дүрмээ баримтлах хэрэгтэй байх, гэхдээ энэ мэдээж амаргүй залхмаар урт амьдралын замд.
Монголд байхад дүү эхнэртэйгээ хамт нэгсэг надтай байсан юм. Нэг харахад сайхан инээж хөхрөөд эрхлэлдээд байсан хүмүүс хэдхэн минутын дараа муудалцчихсан сууж байдгийн, заримдаа бүр бэр охин явна, сална гэж дөвчигнөнө. Хүүхэд нь гарцан, батлуулж амжаагүй байжийж сална байхдаа ч яахав. Хүн түр зуурын юманд бухимдаж уурлаж болно, тэглээ гээд тийм хэлж боломгүй үгийг амны зоргоор хэлнэ гэдэг яавч зөв сонголт биш. Би өөрөө хэдий эмэгтэй хүн ч гэсэн айлын эхнэр болчихсон эмэгтэй хүмүүсийн тэр занг ердөөсөө ойлгодоггүй юм. Анх дургүй байхад нь хүчээр богтолж авчраад наачихсан биш, нэг л их үнэд орж уньж туньсан хүмүүс харагддын. Хоёулаа нэг нэгэндээ таалагдсан болоод л тэр тоглоомыг эхлүүлдэг байх даа, бодвол.
Нэг иймэрхүү нөхцөл байдлаас өөр дээрээ ургуулж бодно, тэндээс сургамж авахыг хичээнэ, ирээдүйн гэр бүлийнхээ хүнтэй харилцах ерөнхий чиглэл гаргаж авна. Хүний эхнэр болох тэр цагт яг одоогийн санаж байгаагаас өөр байх нь ойлгомжтой. Гэхдээ хийх гэж байгаа үйлдэлдээ ялангуяа хувь заяаны асуудлыг шийдэж байгаа иймэрхүү зүйл дээр асар хариуцлагатай хандаж сайтар бодож, тунгааж, бүгдийг тооцоолж байвал хожим алдаагүй, алдсан ч хохирол, харамсах зүйл багатай амьдрах болов уу. Үгүйдээ л гэхэд тухайн нэг хоромд хэлэх үгээ цэнзүүрдэж чадах байх.
Өглөө бүр нөхрөө ажилдаа явахад нь зангиаг нь зангидаж, халуун үнсэлтээ хаа нэгтэй нь үлдээгээд, орой ирэхэд нь дотно тэврэлтээр угтаж, хувцасыг өлгүүрт өлгөж өгч байгаарай манай ангийн эхнэр болцон эмэгтэйчүүдээ. Гэр бүлд гол нь халуун дулаан харилцаа их чухал, ийм байхын тулд нэгнийгээ ойлгох, хүндлэхээс л эхлэх байх.
Аавдаа адуу манахыг заана гэдэг шиг юм болчивуу яав, гэхдээ илүүдэхгүй байх :-).

8 comments:
anzaarad bhad ene ger buluud hoorondoo asuudlaa yariltsah n baga baidag yum shigee. yamr ch asuudal baisan yariltsaad zov shiid gargah heregtei met nadad sanagddag um. za shiid gargahaas gadna yamr neg asuudal bolhoo bgaad bye biyenee oilgohoo bgaad irenguut 2 tald nzuud deeree ochool ene ingeed boldgui yaatsiin bol? genguut nzuud n aa tgsn um bishuu? geed baahan eldev taamag... teriig n sonschood gertee irenguutee chi er n tegtsiim bishuu? geed uurlah ul oilgoltsh geh met... ingej yadargaa bolj bhaar zugeer suuj bgaad yariltsdag bol zugeer shig. manaihand gol n tgeed nvvr nvvree harj suugaad yariltsana gedeg ih hetsuu bdgiimuda yaadgiin, tiim face to face yumnaas danda zugtaj bdg..
aa bas ter duugiin chn ehner salna gedeg ntr bol odoogiin zaluus ih ert gerledeg boltson. tgeed ger bul gedeg yamr une tsenetei ed we gedgee arai uhamsarlaagui bdg um shig nadad sanagddiin. yu yunii duhand hurku udku uheh gej bgaam shig 20toi bolool gerledeg huuhduud ayagu ih bolj. minii bodloor bol barag 27-30 hurtlee uzeh yumaa uzeed medeed, ooriin gesen bodol tolovshiltei bolchood daraa n ger bul gej yavbal salna gedeg vg amnaas n tiim amarhan garaad bhgui l bolvuu gej taamagladag yum :D
hehe yag chi ooroo gerleed ireheeree neg l medehed yavlaa geed hoshuugaa unjuulaad zogsoj bh vii dee. yavlaa genguut guina gej manuus n boddog bhgui yu tegenguut tsaad durakuud chn yag l guij haragdaach hehe.
dreamiin heldeg unen unen, manaihan 2 biyenteigee tulaad asuudlaa yariltsaj shiiddeggui dotroo ongoilgodoggui bj, nz nohod ergen toirondoo l tunirhal gomdol dotood setgelee uudlaad bdag. yag heregtei hundee bol helj yrij chaddaggui dutagdaltai. bi ch gsn bodood bhnee tm l bsiin bnlee.
harin bi ooriin zaluugaa ogloo yavah burt n tsaig n beldej omsoh huvtsasig n songoj unselteeree shagnaj udej gargadag blaa. ex maani huuhed shig amttand durtai ogloo yavah burt n neg cola alim, esvel snikers, kit kat ogch yavuuldag bsiin. zarimdaa bi onoohiig n avahaa martchihnoo hehe tegenguut nadaas 1500 togrog nehen bj shahuu avaad yavdag bsiin neeh uulguun. ingeed bodson chn goyo dursamjuudaa bi bas martajee. gehdee l goyo dursamj geheesee iluu minii setgeleees hezee ch garahaargui helj bolomgui hatuu ugnuud n uurd zurh setgeld uldsen um shig. ugeer huniig uhuulj ch amidruulj ch boldog gj unen l bgaa bhgui yu. ternii orond namg gants shn algadaad avku zgr :(((

haaya bi ergen toirni nz nohod ah duu amrag sadan geed ger buluudiig haraad ataarhah bayarlah setgel tordog l um bas ooriigoo gantsaaraa gedgee iluuteigeer mederdeg. namg geh hun bhgui setgeliig min duurgeh zuil bhgui gedgiig mederdeg ch tednii heruultei uruultai uyuudiig haraad novsh gej ingen ingen amidarch yaadag bnaa, gantsaaraa saihan jargajiinaa setgel amar gej boddiin. hamgiin tom az jargal bol setgeliin amar amgalan gedgiig yu yunaas iluuteigeer mederch bn daa bi
@dream
харин шууд халз тулаад л ярилцаад байх хэрэгтэйм шиг байгаан, эхнэр нөхрүүд болоод ээж аавууд үр хүүхдүүдтэйгээ. ер нь тэгээд нэг бүл болоход цаг хугацаа бас хэрэгтэйм шигээ. шинэков дээрээ үл ойлголцол ихтэй, удаад ирэхээрээ хэн хэнийгээ таниад арай учиртай болдым шиг.
@ Гуталчин
тэхгүймсэн гэж бодоод л байгаа, цаг дээрээ яахыг таашгүй. нэг нэгэнтэйгээ илэн далангүй ярина гэхээр үнэ цэнээ алдчихна гэж боддым болуу даа.
жаргалтай газар хүн тогтохгүй гэдэг билүү...
ер нь тэгээд заавал тэгэх ёстой ингэх ёстой гэсэн нэг тийм нийтлэг зүйлийг дагаад байх шаардлага байгаа ч юмуу үгүй ч юмуу, гэр бүл боллоо гээд, ганцаараа амьдарлаа гээд дүндээ л дүн юм бишүү. нэгийн зовлон нэгдээ их, олны зовлон олондоо бас л их болж таарна.
Хүнтэй суухаасаа өмнө зарим ах эгч нарын байдлыг хараад дэвтэр дээрээ бичиж байсан үгстэй тун ойр харагдана. Юугаа хийж суусан байнаа алба биш. Нэгэнт л өөрөө амьдарч чадна гэж сонгосон бол сонголтондоо хариуцлагатай хандах хэрэгтэй гэх мэтээр их л бухимдангуй бичсэн байна сая хархад. Харин одоо нөхөртэй хүүхэдтэй эмэгтэйн нүдээр эргүүлээд бодход, би энэ алдааг давтахгүй юмсан хийхгүй юмсан гэсэн юмаа илүүтэй хийчихсэн ч юм шиг харамсалтай санагдах шиг. Хэзээч нөхөртэй болохоороо ийм ийм үгсийг хэлж байхгүй дээ гэж бодож байсан үгсүүдээ аль хэдийн амнаасаа гаргасан байх жишээний.
Мөн нөхөр болох хүндээ тэгж эрхлэнэ, эрхлүүлнэ. 2лаа тэгнэ ингэнэ гэж их л мөрөөддөг байлаа. Гэвч миний хайртай болсон хүн тийм зүйлсийг мэддэггүй хүн байлаа. Тэглээ гээд хайргүй болно гэж байхгүй. Гэвч мөрөөдөж байсан амьдрал нь бас биш. Ийм л үед асуудлууд их гардаг юм шиг байгаан. Нөхөр бид 2ын хувьд хүнд үеээ ерөнхийдөө бараг давж байгаа л гэж бодож байна. Заа тэгээд муудсан байх үедээ чамтай чамгүй гэх мэт орж ирсэн т1 бодлууд нөхөр хүүтэйгээ жаргалтайгаар эрхлэлдэн байгаа үед тэр бага зэрэг муудалцах энэ жаргалын хажууд юу байсан юм бэ гэж бодогдон хичнээн жаргалтай бүсгүй болдогоо мэдэрдэг.
хайр=((хүндлэл+үнэнч байх)x уучлал)- үл итгэх
@Бөбөг
яг дунд нь биш хөндлөнгөөс харж буй тохиолдолд хялбархан харагддаг нь ойлгомжтой байх, гэхдээ нэг иймэрхүү багцаа баримжаа авчихаар яг галын шугаман дунд барьц алдахгүй байх гэж найдаад байгаа.
@Toshiloo
эхнэр нөхрийн хоорондын хайрын томьёолол уу, ихэнх гэр бүл үүнийг мөрдвөл асуудал багатай амьдрахсан байх даа
Post a Comment