Нөгөө номнуудыхаа зургийг нь аваад яг сайхан оруулах гэтэл аппраачний маань холбогчид асуудал үүсээд писи-рүүгээ хуулж болдоггүй ээ, ёстой сонин. Яагаад гэв гэнэт ингэчүү гэж бодоол суужийна.
За тэр яахав дараа нь болчих байлгүй. Сая гэнэт хочтой хүмүүсийн тухай хөгийн бодол орж ирээд инээд хүрээд уналаа, ккк. Нэх сонин сонин хочтой хүмүүс байдаг тээ.
Дунд сургуульд байхад манай ангийхан бүгдээрээ хочтой байсан шд. Ихэнх нь нэрнийхээ эхний үсгээр хочоо авцан. Зарим нь ч яахав биеийн хэлбэр галбираасаа болоод хочлуулцан. Үеийхнээсээ өндрүүдийг тэмээ, махлагуудыг нь гахай, жаахан хөдөлгөөнтэй нөхдүүдийг гөлчгий, хулгана, зурам гэх мэтээр дууднашд. Надад нэрийн эхний үсгээр хоч зүүлгэцэн. Тэрүүнд нь хайртай, дуртайм шиг байгаан. Анхны имайл хаягаа тэр нэрээрээ өгчийлээшд, одоо ч тэр хаяг маань хэвээрээ. За тэгээд манай ангид хоёр гурван гахай байлаа, тэмээ байсан, огтоно гэж байсан. О-гоор эхэлцэн болохоор шууд оготоно болгоод хаяцан, тэхтээ тэр хүүхэд ч өөрөө бас огтонорхуу хөдөлгөөнтэй, бүр нэг хочиндоо таарсан. Төмс байлаа, т-ээр эхэлсэн болохоор нь тийм нэр хайрлацан. Бас аавынх нь хочийг хүүхдэд нь уламжлан олгох тохиолдол ч байдаг байсан, шударга бус байгаам шүү. Ө-гөөр эхэлсэн нэртэйгээсээ болж өндөг гэж дуудуулдаг хүү байлаа. Хөл жаахан майгадуу хэлбэртэйгээсээ болж дугуй гэдэг нэртэй болсон охин байв (бүр манай үеэл). Анги томрох хэрээр дугуй гэдэг нэр нь папришик болж хувьсан өөрчлөгдсөн гэж байгаа. За байз өөр чинь ямар хочтой хүүхдүүд байлаа. Аа тийн жүжигчин Сосорбарам гуайтай адилхан царайтай нэг хүүг Со гэж дуудаг байсан, өнөөх ч сүүлдээ нэрэндээ бүр дасцан, бараг өөрийн нэрээ мартсан байх шүү. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэг охин байдаг байлаа, тэрийг Корьелаа гээд нэрлэцэн, тэр үед гарч байсан нөгөө Венсиуэлийн олон ангит киноны баатартай их төстэй болохоор нь тийм нэр өгцөн. Аман хуурын Соном өвөөтэй төстэй нэг хүүг Сономоо гэж дууддаг, өнөөх ч нэрэндээ дуртай.Үхэр гэдэг хочтой охин байсын, яагаад тэгэж нэрлэсэн гэхээр аягүй том аргалдсан алаг нүдтэй болохоор нь. Өөр гоё нэр өгч болох л байсан, гэвч яагаад үхэр гэцийн??? Бидний хувьд тэхээр хоч гэдэг бол сайн талаасаа биш нэг тийм хоржоонтой талаасаа олгогдоод байсым шиг байгаан. Аа бас хоёр ижил нэртэй хоёр банди байсан юм. Нэгнийх нь овгийн эхний үсэг Я, тэгэнгүүт янзага болгоцон. Тэгээд том болоод ирсэн чинь янзага гэдэг нэр мэдээж зохихгүй. Тэр үед англи хэл ч орж таарсан тэгэнгүүт янзагыг яааак болгоод өөрчилцөн. Яаак гэдэг нь англиар сарлаг гэсэн үг. Тэр хүүхэд ч өөрөө хочиндоо бие сэтгэлээрээ итгэцэн үү яасан яваа яваандаа сартгар хамартай нэг тиймэрхүү сарлагтай төстэй болоод явцан.
Нэг удаа хичээл тараал зүг нийлдэг хэдэн охин явжийсан чинь ангийн хөвгүүд хойноос гүйж ирснээ миний нэрийг дуудаад цүнхээ уудлаад үз дээ, гоё юм хийцэн байгаа гэнгүүтээ пар пир хийж инээцгээснээ пижигэнэтэл гүйцгээгээчдийн. Дуун дээр бид хэд миний цүнхийг нэгжиж өглөө, тэгсэн Алгебрийн номны завсраас дугтуйтай юм гараад ирэв. Нээгээд үзсэн чинь муу дайсны цэргүүд чинь харин бидний хэдэн охидуудаа хочтой юутай ийтэй нь зурахыг нь зураад, хажууд нь шүлэг энэ тэр бичцэн байдым даа. А4-ийн хэмжээний алд цаасан дээр ёстой бахаа ханатал маниусыгаа шоглосон байгаа байхгүй юу. Хэдүүлээ юун уурлах нулимсаа гарж, савж унаталаа инээцгээсэн. Зурсан зураг, бичсэн шүлэг эд нар нь бүр яг голыг нь олцон байгаам, ямар ч гомдол гаргах аргагүй. Тэрийг тэр хэвээр нь хадгалаад л байдаг юм, одоо хаана байгаа бол, бодвол бичиг цаасны хайрцгаар л байгаа байх даа.
Мэдээж бид хэд зүгээр өнгөрөөнө гэж байхгүй, гэмгүй байжийгаад дооглуулцан хүмүүс чинь. Бас баахан урт шүлэг бичээд, томоос том зураг энэ тэр зураад нөгөөхийгөө өөрсдөд нь биш сургуулийн хаалган дээр наацан. Хариугаа харин ч нэг сайн авсан шүү. Сургуулиар нэг яриа, ккк. За нэг иймэрхүү дурсамжийн хэлтэрхий үлдээсэн сурагч явжийлаа.
Та нар хочоо бичиж үлдээгээрэй...

6 comments:
дурсамж сэдрээсэн бээгийи байна
маш таалагдав
хамыг нь
фүнтүүз гэдэг байлаа ш дээ
өндөр туранхай гэсэн санаа
@Ухна унасан баатар
хэ хэ фүнтүүз чинь нэг тийм саарал өнгөтэй шд, тэхээр чи нэг тийм сааралдуу л хүн байх нь дээ.
би бол гоймон баатар гэдэг нэр л өгөхийн байна :D
Зөөө би ч ёстой түмэн хочтой нөхөр байлаа шүү дээ, хацарнаасаа болж буузуу, арбузаа гэгүүлнэ, өндрөөсөө болж тэмээ горзоокоо гэх мэт ер нь л олон доо.
@Бөбөг
сонголт ихтэй харин ч аштайхан байсын бишүү
Блог чин таалагдлаа Гоё хуучны сэдэв байна. Намайг арзгар үстэй болохоор sonic гээд sega тоглоомын баатрын нэр өгч байсан одоо бодоход их гоё байждээ
@sonic
арзгар толгойт минь тэгээд блогоо цааш бичээрэй :-), kkk
Post a Comment