Wednesday, 5 October 2011

Ном

За нөгөө монголоос авч ирсэн номнуудаа үзүүлье.
Тав зургаан тооны ном авчирсан хэдий ч одоогоор нэгийг нь уншиж дууссан. Бусдыг нь энд тэндээс нь хальт харсан маягтай.
 Агнистийн гэгээ гэдэг цуврал номнууд гарч байгаа юм билээ. Энэ долоо дугаар дэвтэр нь. Ухаарал, бясалгал, гэгээрэл гэсэн нэртэй. Энэ ном маш их таалагдсан. Номын дэлгүүрт ганц хуудсыг нь нээгээд нэгхэн өгүүлбэр уншаад л шууд таалагдаад авчихсан. Нөгөө загатнасан газар маажина гэдэг шиг л жинхэнэ хайж байсан зүйлийнхээ талаар эндээс олж уншсан. Цаашид ширээний ном болох шинжтэй. Бусад дэвтэрүүдийг нь олж уншмаар санагдсан. Зохиогчийн эрхийн талаар дэндүү хатуу журам хавтсан дээрээ бичсэн байсан болохоор энд үг өгүүлбэр бүрчлэн бичиж болох эсэхийг сайн мэдэхгүй байна.
Энэ номыг найз маань Төвдийн залуужуулах нууц жор гэдэг номтой хамт бэлэглэсэн. Хальт нээж үзэхэд Хятад зохиолч монголд байхдаа ажигласан ахуй амьдрал, ахуй соёлын талаар бичсэн юм шиг байна лээ. Мөд уншиж эхлэх байх.
Энэ хоёр номыг эндээс монголд очоод цааш явахаасаа өмнө аваад явсан юм. Тэгээд хоёулангий нь аавдаа үлдээсэн. Аав маань өглөө бүр дасгалуудыг их идэвхтэй хийдэг юм. Буцахдаа дахиж хоёлангий нь худалдаж авсан. Тэгсэн найз охин маань Төвдийн залуужуулах жорыг нь бэлэглэдийн байна, ингээд дахиад нэг илүүтэй болчихсон. Өөрийн авсныгаа ахындаа бэлэглэчихсэн. Эндээс үзэхэд удахгүй би бүр их залуужих шинжтэй :р. Найз охин бас хөөрхөн нь аргагүй нэг ном нь Чонон сүлд гэдэг ном, нөгөө номыг нь өөрөө гэртээ очоод задалж үзээд мэдээрэй, чамд лав таалагдана. Уул нь найз нь Далай багшийн сургаалиудтай ном авч өгий гэж бодсон боловч гайгүй ном байсангүй гэсэншд, бүр хайр хүрмээр
Өглөөний хүн болж эхлэх гээд үзээд л байна. Шөнө нь яалтчгүй 1, 2 цаг хүртэл оройтчихоор өглөө тийм ч амар босч чадахгүй. Дан ганц сэрүүлэг тавиж унтснаар ч өглөө эрт босчихдоггүй юм байна. Сэтгэл санаа, хоол унд, бие организмаа хүртэл дадуулж дасгаж байж эртэч хүн болдог гэнэ. Дээрээс ажиллах, амрах цагийн тогтмол хурваарь мөрдвөл бүр илүү үр дүнд хүрдэг бололтой.
За энэ хоёр болохоор нэг тийм нийгмийн амьдрал руу чиглэсэн юмнууд зааж зөвлөсөн номнууд юм шиг байгаан. Яавал мөнгө цуглуулах уу? яаж өндөр карьертай эмэгтэй болох уу? эрчүүдтэй хэрхэн харьцах уу? тэднээс хэрхэн юм салгах уу (за энэ ч арай юу юм, ккк) за ер нь нэг тиймэрхүү л номнууд шиг байгаан, цаашид унших эсэхийг бүү мэд уншихгүй ч байж магадгүй. Шал дэмий авцан ч юмуу гэж бодогдоод байгаа шд бүр. Муу санаа, муу зан сурахыг заасан ном гээд хэлчиж болох юм билээ муу эмэгтэйн тухай ном нь. Биеэ тоож эгогоо асар хөгжүүл гээд байгаам шиг санагдсан. Гэхдээ хальт харсан төдийд ийм дүгнэлт хийгээд байгаа минь өрөөсгөл ч байх талтай...

Ер нь тэгээд унших номны төрөл жаанр асар өөрчлөгдсөн шиг байна. Нэг тийм философилог, гүн ухаанлаг номонд татагдаад байгаа шинжтэй. Ошо багшийн номнууд, Далай багшийн сургаалиуд, Буддийн гүн ухаан гэх юм уу ер нь нэг тиймэрхүү номонд их дурладаг болцон.
За эд нар болохоор мэргэжлийн номнууд маань зах зухаасаа. Цаана нь дахиад иймэрхүү өрөлтөөр дөрөв тав бий. Мэргэжлийн номыг уншиж дуусна гэж байхгүй, хэргийг нь хийж сурах гэж л байх болов уу???

16 comments:

byambaa said...

goy nomnuud bna, bi bas chonon suldiig ehleed orhitson, ogloonii huniig ehleh geed orhitson bgaa kkk, ter zaluujih joriig zahiy baiz,agnistiin gegeed bas zahinaa, kkk
nom zahij avchuulah ch goy bdiin, unshaad duustsan hoino butsaagaad mgl yavuulah jaahan hetsuu bdiin, kkk

Монгол бүсгүй said...

@byambaa

"Агнистийн гэгээ"г заавал уншихыг бодоорой.
Харин тийн Монголоос ном авчирах нь сайхан, буцаад явуулах нь асуудалтай, цаас хүнд байдгийг ч хэлэх үү.

би said...

Чонон сүлд таалагдаагүй. Энд тэндээс нь түүсэн болоод л уншдаг юм. Нээх олигтой гэхээр юм юу ч байхгүй хирнээ нээх зузаан. Үнэндээ Монголчуудыг магтаад байгаа юм шиг хирнээ бас л арай бишээ. Манайхан одоо нэг л тийм бид бөртэ чонын удам эдр гэцгээх болж тэрэнд тааруулж гаргасан ном ч юм шиг. Агнистийн гэгээ номыг одоохондоо миний ухаан хүрэхгүй байгаа учираас зүгээр сайхан хадгалаал байж байгаа. Нээрээ наад эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ гэсэн номыг саяын үзэсгэлэнгээр шахах гээл байсан айр гоё ном шд, та ав лдаа гээл. Даанч би тиймэрхүү юмыг бас л уншихгүй хадгалах байсан байхаа.

Гуталчин said...

Saihan nomnuud bn, agnistin gegee tsuvraluud bi buruu sanaagui bol nepkogoos erhlen garsan tsuvraluud shig sanagdana. Nepkod Baabar, Tsenddoo geh metiin mundagchuud bdag blhr yah argagui shideever bh ni todorhoi. Nomiin delguurt omnoh tsuvraluudiig erguulj toiruulj shimtej bsan ch odoogoor oortoo avaagui l bn. Tegj bgaad buh tsuvralig n avna daa.

Chonon suldiig unshsan humuus yanz bureer l yarihim bilee. Hun hunii oilgots, tusgats oor bdag blhr ter biz. Nadad bol sonirholtoi l nom shig sanagdsan. Gehdee bi duusgaj chadaagui irsen dee, suuld harin chonon suldiig sonsdog nom bolgoj gargasan gehiig sonsood zahialtal ireegui sht hehe.

Ertnii tuvdiin zaluujuulah nuuts jorig 2 ch udaa unshsan, odoo bas unshih geed chireed irseen hehe. Dasgaluudiig n sar garui hugatsaagnd hiisen, biye hongorood arai l medremj toruuldeg um bilee. Gehdee ehnii ergelddeg dasgalig 3s iluu hiigeed hereggui dee gej zovloh bn. 5 hiihed l bidend ihdej bsan. 6 udaa ergeldseneesee bolood buh biyiin chakra het ih ergeltend orj tolgoi tarhi ergeed emnelegt hevtsen ch hun bnlee hehe. Bi 5 ergeldej tolgoi ergeed ehendee odriin talig manarch, tolgoi ovdoj ongoruuldeg bsan sht. Tegj bgaad dassan daa, harin urgeljluuleh getel gert udaan hugatsaagaar zochin ireed hiij chadahaa bolison doo hehe. Ertnii tuvdiin zaluujuulah nuuts jor, top nomiin jagsaaltiig ih ch udaan hugatsaand terguulsen dee ehleed minii sanaj baigaagaar 11n myanga heden zuugaar zaragdaj bsiin. Suuld hund belegleh gee delguur ortol 4800 bolj hyamdarsan bsan n bayarluushtai sanagdaj blaa.

Ogloonii hun 1,2 unshih geed bas l chireed irsen. 1g n dongoj garsan dariud unshij blaa. Nadad lav mash ih taalagdsan, 2g n haraahan unshaagui l bn. Ogloonii hunii dadal zurhsil hevshluud ih taalagdaj bgaa. Bas l ogloonii hun top nomiin jagsaaltig neg heseg terguulsen dee.

Emegtei hunii amidral 20nasnaas ehelne nomig unshchihaad tui chort erthen unshij jaahan ch gesen sanaa suuh min yaav daa gej neeree bodson shuu hehe. Sanaa avuushtai, bidnii anzaardaggui meduushtei zuils bas nileed bnlee shuu. Harin erchuud yagaad muu emegteig hairladag ve nomiig ailin nomiin sand bhad n aild zochlohdoo 2,3n udaa end tendees n erguulj toiruulj unshsan shuu hehe. Minii sanaj bgaagaar sayahnig hurtel emegtei hunii amidral 20nasnaas eheldeg top nomin jagsaaltig bas l terguulseer bsan. Nomig orchuulagch zohiogch Nam In Sungiin nomig dahin orchuulj gargasan bsan. Bi buruu l sanaagui bol deevriin oroon dahi minii moroodol geh met nomuud garsan bsan.

Emegtei hunii amidral 20nasnaas eheldeg, ertnii tuvdiin zaluujuulah nuuts jor, ogloonii hun geh met nomuud hoino urdaa orood l neg heseg ch top nomiin jagsaaltiig terguulsen dee hehe

gigi said...

yoo bi bol unen uran zohiol l unshdag hun uym bilee. hair, erh chuluu gantsaardal, ugluunii hun, muu emegtei, emegtei hunii 20 ntr nomuudiig bugdiig ni avsan ehnii 10 huudasaas aliig ni ch hetreegui baigaa. tehed uran zohioliin nomiig bol bur buh ajlaa hoish taviad udur shunugui unshij baigaad duusgadag shd yaj uur nom unshdag boloh veee

Ухна унасан баатар said...

ээ чи ...

Монгол бүсгүй said...

@ Бөбөг
Чонон сүлдийг хальт харж байхад нүүдэлчин соёлын талаар бичсэн юмуу гэж ойлгосон. Гадны хүний нүдээр харж бичсэн болохоор сонирхолтой байж магадгүй. Бид өөрсдөө ч мэдэхгүй ахуй амьдралын тухай гарч байж болох юм. Юутай ч уншиж үзнээ. Тэгээд дараа нь сэтгэгдлээ хуваалцья.

@Гуталчин
Пээ чи минь яасан урт сээгий үлдээгээ вэ.
Мөн хөө тэндээс гаргаж байгаа, Бадрал гэдэг хүн орчуулсан юм билээ.
Бусад номнуудын хувьд ААНХАА л гэе дээ, одоохондоо :-)

@jagaa
Гоё уран зохиолын ном уншаад суух бас ч сайхан шүү, тэгэж суулгүй ихээ уджээ.


Ухна унаачид:
Хэнийг хэлчүүү??!!!

Keeper said...

"Агнистийн гэгээ" нэр нь ямар сонирхолтой юм бээ. Да Винчийн код гэж бгам шиг.

Гуталчин яааар айр сээгий бичээ вэ, хэхэ. Бараг бээгийдцэн бшт. Хүний блог дээр хамаагүй ингэж бээгийдэж болдыму :D

Монгол бүсгүй said...

@keeper
нэртэйгээ адилхан ном :-)

dream said...
This comment has been removed by the author.
dream said...

agnistiin gegeeg ih goy nom gej manai nz bas yarij bsn. unshaad duuschihsan, chi irj avaarai gesen. bayarlaad bgaa. oirnoos ochij avna da :)
badral gej hvn geheer badral gej lam bolvuu gj taalaa. ih svrhii hvn bnlee. ugaas lam nar tiim baidagda, bas goodali dr garsan yariltslagiig n unshsan, ih saihan baisan.

chonon svld unshih hvsel aihtar torohgui baisan. ene deer hvmvvsiin helsneer magtaal mayagiin bolson gej bsn. mongolchuud magtaald durtai hvmvvs. shuumjilsen yumiig unshaad, bidniig doromjilj baina ntr gedeg sonin hvmvvs. ternii orond maiskii-iin XX zuunii avtonomit mongol uls geh metiin nom unshaad duhaa vrchiilgesen shig, kimura ayakogiin tarhinii turaaliig unshij jaahan omogtson shig suuj bhav arai l deer gj bi bodood bgaam :D
gehdee ta sohoj harsan hvn bn, nuudelchin soyoliin talaar bichsen bol unshchihad gemgui yum bnda gej bodloo :)

Монгол бүсгүй said...

@dream
сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.

боломжтой бол тэр ярилцлагыг блогтоо оруулвал ямар вэ?

dream said...

тэгж нээрэн болно шдээ. хэсэгчлээд оруулж байгаам чинь эрх мэрх гэхгүй байлгүй дээ тэ?

Монгол бүсгүй said...

@dream

хэ хэ би өөрийн чинь ярьсан ярилцлагын тухайд хэлсэн юмаа. гэхдээ эндээ тэр номноос ганц нэг ишлэл оруулж болох байх...

dream said...

kk I mean, interviewiig n bvtneer n setguulees n oruulchhaar yaah bol gj l... thde uje oruulchloo. unshaarai ;) ih goy hariultuud bnlee

Монгол бүсгүй said...

@dream
he he, anyway thanks :-)