Өчигдөр нэгсэг хүмүүстэй зайлшгүй уулзах болоод уулзав. Жимсний үнэртэй нэг архи байсан монголоос авчирсан гээд, нэрийг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Учиргүй л жимс үнэртээд байх юм билээ. Хүмүүс нэжгээд нэжгээд хундаганд хийгээд ерөөл хэлэн тулгаж ёроолыг нь харцгаасан боловч би үнэндээ үнэрнээс нь л эхлээд дотор муухайрсан тул шууд ширээн дээр тавьсан. Мэдээж хэрэг бүгд уусан хүмүүст би сонин байх нь ойлгомжтой тул тал талаас бөөн шордсон үгнүүд, нэгэнт чадахгүй тул гүрийсээр, гэдийсээр өнгөрөөв. Архи чадахгүй бол пийв уу гэсэн шалалт мэдээж хэрэг бас л нөү. Зөвхөн сайта найзтайгаа найзалсан шиг, түүгээр дүүргэсэн шилэн аягыг бусдын пийвтэй аягатай тулгасан шиг суув.
Тэнд байхгүй, миний мэдэхгүй бас тэдний ихэнх нь мэдэхгүй, танихгүй хэн нэгний тухай ярих дэмий ярианууд нь даанч уйтгартай. Өнөөх л өрөөлийн тухай өөдгүй үгс, тэдний уух архи пийвний үнэрээс илүүтэй дотрыг минь муухайруулна. Хэн нэгний тухай юу мэддэг гэж, хэн болоод тэр хүнийг шүүмжилж суух эрхтэй гэж өөрийн өчүүхэн үзлээр бусдын амьдралыг цэгнэж суугаа юм бол. Тэрийгээ мэдэх бүү хэл бүр баясан ярьж баясан сонсож байгаа нь үнэнхүү хөөрхийлэлтэй. Хэн нэгний амьдралыг өөрөөс нь ч илүү болтлоо мэдэхэд хүрсэн яасан завтай амьдрал вэ??? Энэ бол мэдээж хүүхнүүдийн яриа. За яахав ганц удаа юм гэж бодоод тэсээд л...
Хажууд ялгаран суусан эрчүүдийн яриа энэнээс арай дээр тэд хэн нэг хүний тухай биш ямар нэг зүйлийн тухай буюу сэдэв ярьж байв. Хамтдаа суугаад тэдэнтэй хуучилмаар байсан ч өнөөх ижил сүрэг болохоор эмэгчингүүдээс хальт санаа зовохдоо дэмий чалчаа үгийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөх гэж хичээн дотроо өөрийг бодож суув.
Тэснэ тэснэ гэж яаж тэсэхэв нэг удаа явах гэж өндийхөд минь хүмсүүд жаахан байжий гээд гуйгаад байхаар нь буцаад суусан, гэхдээ сүүлдээ бүр тэсвэр алдаад ар араас нь угсруулж уусан пийвэндээ халсан тэдний амнаас зоргоор нь гарах дэмий үгстэй нь хамт үлдээгээд сэрүүн агаарт гарч гэрийн зүг шүхрээ гартаа эргэлдүүлэн аз жаргалыг мэдрэн алхаж өгсөн.
Хүмүүс уулзахаараа яагаад заавал уудаг юм бол, уухын хэрээр тэд ухаанаа уугаад дараа нь ухаангүй үгсээрээ хоорондоо маргалдана.
Өчигдрийн энэ явдлаас найз нөхөд, санаа оноо нийлэх хүмүүс л биш бол иймэрхүү уулзалт миний хувьд цагийн гарз, там юм гэдгийг ойлгож, архи пийв гэгчээс нэг мөр ангижирсан гэдгээ ухаарав.
тэр сөрөг энергитэй ярианд би ядарсан шинжтэй, сэтгэлд таагүй бодол орж ирэн өнөө өглөө сэтгэлтэйгээ нилээд байлдлаа. Одооноос л арай гайгүй болж байна.
Бүгд бүхнийг сайхнаар хардаг тийм ариухан газар амьдрах юмсан...

5 comments:
ariuhan gazar amidarch bolkuee :P yum chin sn muu holildhooro l sonirholtoi shd kekeke
gehdee bnaa. neeree l aglagt amidrah geeguil um bol naadahan shigee situationd orvol yaaj biyee avj yavhuu, er n hvmvvs yumr bdgiin bn gdgiig medjil bh heregteim shigee. nas bartlaa zovhon oortoo taalagddag hvmvvstei yarij, ajillaj, amidarch, hariltsnaa gej bku shdee.
manai ah l namaig tgeed zagnaad bdgiin shd kk, chi oor shigee sonirholtoi hvmvvsteil nasaaraa zuuraldana gej bodjiinuu?!!tegdguin. tsaana chin tvm buman yanz yanziin humuus baina. ter bolgoniig mederj l bh heregte geed
@dream
тийм хүмүүстэй зууралдаад суух цаг зав болоод илүүдээ гарсан мэдрэл, сэтгэл байхгүй шд, гэхдээ бичлэг дээр байгаа тохиолдол бол зайлсxийж болох тохиолдол байсан. харин яах аргагүй ажил төрөл энэ тэр гээд явбал мэдээж асуудал өөрөөр яригдана.
өөрийгөө таних гэж, хянах гэж хичээж байгаа болохоор өөрийгөө огт мэдэхгүй хүмүүстэй харилцана гэдэг маш амаргүй асуудал байдаг юм байна гэдгийг ойлгоод л сууж бна. магадгүй ямар нэг зүйлийн шилжилт ч явагдаад байгаа бж болох юм.
өөр дээрээ ийм хүндээр битгий тусгаж аваа ... чи тийм биш бол болоошдээ хө ... тэгээд ертөнцөд түмэн зүйлийн үзэл бодолтой хүмүүс байхад бид бүгд бие биетэйгээ зохицож л амьдарна шө дээ ...
negniigee shahah hereggui shn uuh heregtei uuh uyedee:)
@Lorlya
за тиймээ хөө, гэхдээ тэр хүмүүс жоохон ч гэсэн юмыг өөрөөр хардаг болоосой.
@Bubu
за тийм байх оооо, хэ хэ
Post a Comment