охиныгоо төрүүлж байлаа. Хүү дээрээ ус гарчихаад сэдээх тариа хийлгэж төрж байсан болохоор өөрөө өвдөж төрөхийг мэдэхгүй төрөхийн өмнөх хэд хоног биеэ их чагнаж байж билээ. Нэг удаа бүр хэвлийгээр базлаад байгаам шиг санагдаад эмнэлэгт очсон чинь юу ч болоогүй байсан. Эмч ойрхон төрж байгаа болохоор ядах юмгүй шүү, хэд хүчтэй базлаал бол гүйцээ гэж айлгаастай. Дэлгүүрээр орж төрөхөд хэрэгтэй дутуу юмнуудаа гүйцээгээд гэртээ ирсэн ч ямар ч өөрчлөлт байгаагүй. Тэгээд энэ өдрөөс хойш арав хонож байж жинхэнээсээ тодорхой хугацааны давтамжтай өвдөж эхэлсэн. Тэгээд л хугацаагаа ойртуулж байгаад төрөх рүүгээ очоод хэсэг өвдөж байгаад охинтойгоо уулзаж билээ. Жирвийсэн хар хөмсөгтэй цагаан охин гарч ирж байсан тэр өдрөөс хойш өдөр ирэх бүр өссөөр одоо охин минь юу нь мэдэгдэхгүй шулганадаг, ээжийгээ гаднаас орж ирэхэд хувцасыг минь тайлдаг, хааяа бас хөөрхөн хошин үйлдэл үзүүлж хүн инээлгэдэг хүүхэд болжээ. Охиноо харах бүрд, өөртээ минь адилхан эмэгтэй ертөнц шүү гэж бодох бүрд тийм гэх аргагүй нэг л дулаахан, танхилхан танил мэдрэмжүүд төрдөг дөө.
2 comments:
Баяр хүргэе. Чадал нь байвал дахиад маамаалаарай хө.
Чамайгаа бас чимээлээд л байгаа шүү. Найз нь одон авна гэцэн л байгаа.
Post a Comment