Monday, 22 February 2016

Зөв ч биз буруу ч биз

Сонгууль дөхөх тусам нийгэмд болох янз бүрийн үзэгдлүүд бүр гаарах шинжтэй дэг. Тэгэх тусам сонгууль өгөх бүү хэл энэ үгийг сонсох, харахаас ч дургүй хүрэх шиг. Нилээн задгай имиж, дүр төрхтэй шигээ яриа хөөрөө нь ч бас тиймэрхүү байдаг дуучин бүсгүй ирэх сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түрүүний бөөс толгойд гарна гэдэг шиг хэн дуртай нь төрд гарч юу дуртайгаа хийдэг болсон энэхүү бусармаг цаг үед үнэндээ мань дуучныг буруутгах арга алга. Улс төрд орж улс орныг төвхнүүлнэ гэдэг хэн хүний цээжинд элбэгхэн багтдаг болсонд хэн буруутайв? Сонголт хийсэн сонгогчид уу, сонгогдож гарсан нөхдүүд үү? 

Нөгөө талаас нь харвал аргаа барж цөхөрсөн хүмүүс өөрсдөө халуун тогоонд нь орж үзээд алдахаар шийдэж байгаа бололтой. Эмэгтэй хүнийг их юм бодтол нь битгий зовоо гэж эр нөхрүүдэд нь хандаж хэлсэн үг байдаг шиг энгийн иргэн хүнийг мөрөөрөө амьдруулахгүй ингэтэл нь ард түмнийг битгий зовоо л доо.

Ямартай ч Монгол төрийн үнэ цэнэ, нэр хүнд гэдэг зүйл шалдаа буужээ.

2 comments:

Гуталчин said...

gishuun bolloo geed buh asuudlig shiidchihdeggui gedgiig oilgoogui medeegui medreegui hunii l uildel bn gej dugnesen. gelee geed yahav dee songoh, songogdoh erh n bugded bgaa hoino yaltai bilee. gants gishuun yu ch hj chadahav.

Монгол бүсгүй said...

Гуталчин хүүхээн чи дүрэгтэй өөрийгөө нэр дэвшүүлээч, дутах юу байсын би ч бас дэвшиж байгаашд. Наараад хань болж өгий, ккк.

За тэр яахав нээрээ энэ жилийн сонгууль юу болж бантагнуулдын болдоо гэж бодохоор хүмүүсийн өмнөөс гөбс улайгаад байхын.