Saturday, 30 January 2016

Юу юугүй

цагаан сар боллоо. Айлын эхнэр болчихоор ер нь тэгээд их аж ахуйлаг болчдым шигээ. Манайх цагаан сар хийдэг ёс ёмбогор, эхнэр нь ямбагар, нөхөр нь томбогор залуу айл л даа гссс. Түрүү долооногт хэдэн буузаа хумиад хөлдөөгөөд уутлаад хөлдөөгчиндөө хийгээд тавьцан. Энэ долооногт боовоо аваад, бэлэг сэлтний юм цуглуулчуул дараа долооногт махаа чануулчина. Тэгээд дөхөөд ирэхээр нь айргаа оруулаад гэсгээчүүл ерөнхийдөө болоо явчлаал гэсэн үг. Өдөрт нэг хэсэг юм угаагаад, нэг өрөө эсвэл хаалга хана цэвэрлэжийтэл яг таарах биз угааж арчих талын ажил. 

Жилдээ нэг удаа гэртээ их цэвэрлэгээ хийж, ах дүүсээ оруулж цайлж дайлаад гарын цайлгаад гаргах сайхан шд, гэрийн жавар үргээд л. Хотын ихэнх залуучууд төвөгшөөдийм шиг байгаан.

4 comments:

Meegaa said...

yasan surhii ajilsag mongol busgui ve! Baga bagaar tolovlood hiigeed yavchuul neeree tsag ni tulchihaar sandarch tevdehgui amar l daa tee.

Монгол бүсгүй said...

хүүе Мээгаа хүүхээн блогтоо бээгий шахаачээ

Ажилсаг байсан дээр минь нэмээд амьдрал намайг улам ажилсаг болгож байноооо ккк

Тэмээчин бүсгүй said...

Мундаг, залуу гэр бүл гэлтгүй л цагаан сар хийж байх ёстой гэж боддог. Айл гэрийн жавар гэж байдаг юм. Монголд очихоороо Цагаан Сар хийнэ хийхгүй гэж АЗ бид 2 баахан маргалдаад ва ха ха ха ха,

Монгол бүсгүй said...

Цагаан сар хийхгүйм бол чамтай суухгүй гэж наад АЗ-даа хэл яаадын, ккк