Саяын хэд хоног юу болов, нар алга болчивуу гэлтээ хүйтэрлээ. Сүүлийн 7 жил лав ийм хүйтнийг мэдрээгүйм байлээшд. Солонгост 5н жил болоод нутагтаа ирснээс хойших 2 жилийн өвөл өнтэй сайхан болсон. Тийм л өвөл энэ жил бас болох байх гэж бодсон чинь гэнэдсэн явдал болж өвлийн дорвитой хувцасны бэлтгэлгүй хүн сандрах дөхөв. Өчигдөр бүр бузгай хүйтэн байв шүү. Хүмүүс гадаа жоохон л удахын бол нүүр хөлдөх гээд байна гэцгээгээд байсан, ернөл үнэн. Автуус хүлээгээд жаахан зогсцон биш арай л хацраа хайруулчаагүй. Ажил гэр 2-ын хооронд явах автуусны тоо, чиглэл хангалттай байдаг болохоор тэр бүр таксидаад байх шаардлага байхгүй. Нэг үеэ бодоход автуус хүлээж зогсохооргүй болчижээ. Нэг чиглэл мөртөө хэдэн буудлын наана цаанаас эргэчихдэг автууснууд явдаг болсон болохоор дамжиж суугаад болоод байхын. Хойтонгоос жолоо молоогоо сэргээж нэг хямд өртөгтэй (бензин тос бага иддэг) хөл дүүжлэх унаа авдымуу санаатай. Со явахаас өмнө жолоонд суугаад чухам мундаг болжийсон чинь дундаас нь хаяад яваад өгсөн, азаар хойноос үнэмлэхийг маань гаргаад өгцөн байсан. Одоо тэр үнэмлэх хүчинтэй юу гүй юу бөө мэд.
2 comments:
3 байна уу 4 жилийн өмнө ийм хүйтэн өвөл болсон. сүүлийн 2 жил үнэхээр дулаахан байсан болхоор ч юмуу хүмүүс их амархан мартчихдаг бололтой. бараг л сүүлийн 10 жил ийм хүйтэн өвөл үзсэнгүй гэх нь халаг байна хэхэ. би өвөл ороолт зүүдэггүй, бээлий өмсөлгүй өвөлждөг байсан. тэр жилийн өвөл 2 давхар бээлийтэй, зузаан ноолууран ороолттой даарч байж билээ хэхэ.
Энэ жил ёстой хүйтэн байлаа. Хоёр давхар ноолууран цамц дээр нь зузаан куртиктай, хичнээн давхар ч өмд өмссөн ч нэвт сийгээд л байхын. би гөхшрөөд ийм бээрэг болцымуу эсвэл нь...
Post a Comment