Thursday, 22 January 2015

Буруу бүхэн бусдын буруу

Хувь хүний ёс суртахуунгүйгээс бий болж байгаа бүхнийг юм л бол нийгмээс боллоо. Манай нийгэм буруу тийшээ явчихсан учраас ард иргэд ийнхүү амьдралдаа алдаа гаргаж, болохгүй зүйлст уруу татагдан амьдрах боллоо гэцгээх болжээ. Ёстой хол очиж хуцниз л гэе даа.

Нийгэм гэж юуг хэлдгийг ч мэдэхгүй байж бурууг бусдаас, алдааг гаднаас хайгчид маш олон болж. Иргэн хүн, цаашилбал гэр бүл гэсэн шатлал, эд эсүүдээс тэр буруутгаад байгаа нийгэм чинь өөрөө бүрддэг болохоос юм л бол муучилж суудаг өнөө 76, сайд дарга, улс төрчдээс бүтдийм биш. Муу л бол захын хар овоохой гэгчээр юм л бол төр засаг буруутай байдаг болж, битий давар.

Ер нь хараад байхад манай Монголчууд бэлэнчилж сурсан шигээ өөрт тохиолдсон аливаа асуудал бэрхшээл, өөрийн гаргасан алдаа дутагдлын учир шалтгааныг гаднаас л эрж хайдгийн байна. Бас аврал, арга зам эрж хайхдаа хүртэл гаднаас. Тэнд байгаа уул, мод, хад чулуу сайн гэвэл хадаг яндар, архи сүүгээ бариад чавхдчих болтоймаа. Өөрөө өөртөө эзэн болоод, өөрөө өөрийгөө тордоод, тархиа ажилуулж, хуруу гараа эцээхэн хөдөлгөөд байвал өдөр өдрөөр л байдал дээрдэх байлгүй.

Өдөр бүхэн адилхан л нар манддаг. Шинэ оны эхний нар гэж их сүржигнэцгээдэг болж. Залхуу, арчаагүй, буруу бүгдээ бусдаас хайдаг зангаа засахгүй, тархиа гашилгаж зовлогоо зовоожийж сая нэг юмны үзүүрээс барьдаг гэдгийг ухаарч ойлгохгүй бол жамаараа мандаж жамаараа жаргадаг нар тусална гэдэг юу л бол.

Мунхаглал, мухар сүсэг газар авчээ энэ Монгол оронд.

1 comment:

erhtsas said...

Yag unen, sanal neg baina. Niigemiig burduulegch es shirheg buhen ni hariutslaga gedeg zuiliig uhamsarlahgui baigaa tsagt hezee ch tuluv tuvshin niigem tsogtsolj, amidral saijirahgui l dee. Boldog bol shidet dohiur bariad hun buriin bodold zuv uriig suulgachih yumsan gej boddog yum. Dor burdee zuv bodoltoi, hariutslaga aa uhamsralsan baihad niigem ayandaa l zuv goridlogod orno.