Блогшоогүй бөррр төсөөрөх шахаж. Сонин хачин ихтэй зав зайгүй амьдралаар амьдарсаар л байна. Оны эхний сарын сүүлээр ээж болсон. Эм амьтанд заяасан эд эрхтнүүд маань жинхэнэ төгс утгаараа ажиллаад, эх амьтны, эх хүний зовлон жаргалыг мэдрэнхэн л сууж байна. Эмэгтэй хүн гэдэг чинь төрж амаржих гэдэг айхтар том давааг давдаг юм байна. Төрөх гэж өвдөөд хэвтэж байх үед юу эс бодогдохов. Ямар гэм хийж, ямар нүгэл үйлдсэндээ эмэгтэй хүн ингэж шийтгүүлдгийн бэ гэж хэнээс ч юм асуумаар, хэнд ч юм гомдолломоор санагдаж байсныг нуух юун. Гэвчиг үр зулзагаа хараад юугаар ч илэрхийлэмгүй аз жаргал, баяр хөөрийг мэдэрч өнөөх өвдөлт айдас хаашаа ч юм ор мөргүй алга болчдын байна лээ.
За тэгээд төрөлт гэдэг бол эхлэл юм байна. Тэр эхлэл цэгээс эхлээд л бүх зүйл өрнөж эхэлдийм шигээ. Үр зулзагаа хөхүүлнэ, өлгийдэнэ, цэвэрлэж угаана гээд л. Цаанаасаа байгаалиас заяасын болохоор тэгээд автоматаар шахуу болоод л, эв дүйгээ олоод явчдым уу даа. Гон бие гозон толгой явахад амьдрал дунд ороогүй зүгээр л амьдарч байгаа хүмүүсийг хажуунаас нь ажиглахан амьдрал хэмээх том далайд хөөсөн дээр хөвж яваам шиг л байж дээ. Одоо тэгвэл тэр хөөс хагарч өөрөө тэрхүү амьдрал хэмээх далайнхаа усанд сэлж эхэллээ.
Өмнө бол мөөмөндөө хөхний даруулга өмсүүлэхээс өөрийг мэддэггүй байлаа. Гэтэл тэр мөөм чинь аймаар үүрэгтэй эдийм байншд. Мөөмчигөндөө сүүтэй маамчиг болох гоёымаа :-).
11 comments:
Хүүеээ хонгоруушка мину, МАШ ТОМ БАЯР ХҮРГЭЕ.
За тэгээд хосгүй аз жаргалын далайд умбаж яваа юм байна даа тиймээ хө.
Наад сайхан аз жаргалыг чинь нэг л өдөр мэдрэнэ дээ гээд л сууж байна.
Биеэ сайн бодоорой.
Биеээ сайн бодоорой .
гам сайн барина шүүдээ ...
ямар сайхан юм бээ...
хэзээ бас хүүхэд төрүүлсэн гээд жиргэж байхын болдоо...
баяр хүргий
Баяр хүргэе!
Баяр хүргье!
Баяр хүргье ээ.
Ээж хүний жаргал хийгээд зовлонг биеээр эдлэж байж л мэдэрдэг нь үнэхээр үнээн. Гэхдээ зовлонгын хажууд ээж байхын жаргал нь хэдэн мянга живаа илүү илүү.
Эхийн хөхөнд сүү ивлэж, ангир уургаа хөхүүлэх тэр мөчийн сайхныг юугаар ч зүйрлүүлэх вэ дээ. Аз жаргал хамгийн сайн сайханыг хүсэе
За баяр хүргэе ээ! Ээж болох сайхан шүү. Өлгийтэй жаахан амьтныг харангуутаа энэ чинь надаас гарсан юм шүү дээ гэж бодохоор нэг л итгэж өгөхгүй сонин санагдаж байж билээ. Жаахан үрд нь бас чамд сайн сайхныг хүсье. Асуух зүйл гарвал санаа зоволгүй хэлээрэй. 2 хүүхэд гаргахаар тэгээд хүүхдийн эмч, хүүхдийн тогооч, хүүхдийн сэтгэлзүйч гээд юм юм л болчих юм байна шүү дээ.
маматай болсонд баяр хүргэе. нээрээ л төрөлт бол бүх юмны эхлэл шүү тээ.ээж мама хоёрт эрүүл энх хүсье.
Chi gaihamshigiig buteejee.
Bayar hurgye,olon maamuutai bolooroi
"Гон бие гозон толгой явахад амьдрал дунд ороогүй зүгээр л амьдарч байгаа хүмүүсийг хажуунаас нь ажиглахан амьдрал хэмээх том далайд хөөсөн дээр хөвж яваам шиг л байж дээ. Одоо тэгвэл тэр хөөс хагарч өөрөө тэрхүү амьдрал хэмээх далайнхаа усанд сэлж эхэллээ." ene heseg ih taalagdlaa
@Тэмээчээн:
Баярлалаа. Нэг өдөр л ирнэ шүү дээ.
@Эрка
За тэгнээ, баярлалаа. Мөдхөн тэгээд жиргэх завгүй л жаргаж суух болно доо.
@Piglet
Баярлалаа :-)
@MRowan
Баярлалаа :-)
@ Би
Өө хэлээд юухэв. Өөрөө үзэж байж л мэдэрдийн байна. Гялайлаа.
@нараа
Над бас тэгэж санагдсан шүү. Өмнө ах эгчийн хүүхдүүдийг өсгөлцөж л байсан. Өөрийн хүүхэд тэдний хажууд тэс өөриймөө. Эхэндээ ч юугаа ч мэдэхгүй байв шүү. Одоо тэгээд хүүхэд өсгөх талаар бага багаар туршлага болоод мэдлэг хуримтлуулж л байна. Тэгнээ асуунаа :-)
@Bentel
Баярлалаа :-)
@ Дамдаа
Өө 2-3, 5-10аар нь гаргаад өсгөцөн хүмүүсийн хажууд бол ч мэдэхгүй ээ. Харин өөртөө бол
гайхамшиг байтугай л юм болжвайна даа.
@chuups
Ха ха юун олон маамуутай болох вэ? эхний хүүхдээ юу ч гэсэн өсгөөдөхий. Дараа нь олны талаар бодож болохын. Баярлалаа
bayar hurgeyee. gehde endee bhgui bolohoor bi chamaig sanajiishu.
Post a Comment