Tuesday, 7 May 2013

Больёоо

Үүүе энэ ерөнхийлэгч чинь хүссэн л бол хэн дуртай нь болчиж болдог тийийм зөөлхөн ааруул шиг амархан зүйл байдаг юмуууууу? Насаараа шахуу бөх барилдсан хэн гуай дэвшиж байгаа гэхийг сонсоод хоёр дэлдгэртээ итгээгүй. Хоёр циймрээрээ харж байж итгэв.
 
Монголчууд чинь тэгтлээ оюуны бяр тэнхээгээ барцан хүмүүс юм байх даа. Улс орны нүүр царай болохын хувьд наад зах нь гадаад үзэмж, хэл усных нь боловсролыг хараад үзэхэд нэр дэвшүүлж байгаа хүнээ бодолцмоор юмаа. Бид ямар гадаад ертөнцөөс хаалттай хуучин цаг үеийнх шигээ амьдарч байгаа биш. Энд тэнд очно, энд тэндээс хүн ирнэ. Тэр бүхэнтэй мэнд мэдэлцэх хэмжээний боловсрол, дипломат соёл, харьцаагаар биеэ аваад явчиж чадах хүн байвал зүгээрсэн. Хамгийн наад захдаа энэ шүү дээ, тавигдах шаардлага. Цаашаа тэгээд дүүргэсэн төгссөн сургууль, уншиж судалсан ном сэтгүүл, улс төрд бэлтгэгдсэн туршлага гэх мэтээр олон олон л юм байгаа.
 
Одоо бодоод байсан ерөнхийлэгч хийж байж байсан хүмүүс дээрх энгийн шаардлагуудын хувьд нүүр улайхааргүй хүмүүс байжээ, бас ч гэж. 
 
Байдгаа шавхаад шавхаад ийм шийдвэрт хүрч байгаа бол манай улсын төрийн нөөц бүр дуусчээ.

5 comments:

Гэгээн Саран said...

ямартай ч англи орос хэлтэй гэж бичсэн байналээ
гэхдээ л гайхаад байхийн

Тэмээчин бүсгүй said...

Хэн дэвшинэ гэнэ үү?

Элбэгээ өөр?

Unknown said...

харин тийн, уур амьсгалаа мэдэрмээр юмаа. судалгаа энэ тэр хийхгүй шууд дэвшиж энэ тэр. ямар ангийн даргын сонгууль биш дээ. Одоо хүн бүр л болъёо л гэж байна шд. одоо тэгээд яая гэхэв, Элбэгдорж нь дөнгүүр юм даа.

Aamregled said...

хэхэ .. бөх барилддаг бишээ ..
БатЭрдэнэ аварга чинь гүйлгээ ухаан их сайтай хүн юм гэсэн ..
90аад оны үед спиртийн наймааны гол эзэн байсын бишүү

Unknown said...

Huruunaasaa utsaar ulguchihdug huuheldei bdag shdee. Huruu yaj hudulnu,huuheldei dagaj hudulnu.
Mongolchuud buhuu deedeldeg ard tumen, B avarga bol ard tumniihee hairtai avarga ni. Songuulid ursulduulbel yalaad garaad ireh undur magadlaltai gsn tootsoo bgaa. Uund B avargiin buruu gej yu bhuu?!
Tedend eyrunhiilugchiin suudliig l avah ni chuhal bolohoos bish tend hen suuh ni padliich bhgui shuudee