Monday, 24 June 2013

Өнөөгийн бид

Бараг сарын өмнө найз хүүхэнтэй чааталсан юм. Монголд амьдрал хэр байгаа талаар. Тэгэхэд мань хүн МӨНГӨ-тэй л бол амьдрал сайхан байнаа гэж хариулсан. Тэр нь хэр их хэмжээний мөнгө юм байгаан, лав л төсвийн цалин авдаг хүний мөнгө лав биш дэг. Энэ яриа цааш нилээд хурцадмал өрнөсөн. Би болохоор нэт-ээр үзсэн харсан бүхнээ яриад нилээн сөрөг комээнтүүд хэлсэн. Мань хүн тас өмөөрөх шахуу. Тогооноосоо гарч үзээгүй хүн болохоор ингээд байх шиг байна гэж би хувьдаа ойлгосон. Яг л нөгөө Монголчууд бид мундаг гэсэн хийрхэл цухалзаад байсан.
 
Монголд очих хугацаа дөхөх тусам сэтгэлзүйн бэлтгэл хийгээд ч байгаа юм шиг санагдахын, сонин. Юу идэж уух уу, хаагуур агаар усанд гарч байхав гэх мэтээр. Бас дээрээс нь гадуур явахдаа хувийн бэлтгэлийг ямархуу төвшинд байлгах уу гэх мэтээр. Манай хүн би очоод мия утас баринаа, алдчихвал харамсах юмгүй гэсэн. Зөв санаа гэж би дэмжив, учир нь мань хүн хулгайд алдах байтугай өөрөө юмаа хаяад явдаг хайнга хүн болохоор.
 
Монголын талаар юу мэдчихээд санаа зовоод байгаагаа бичвэл
 
Цэцэрлэгийн багш нар айлын нялх үрсийг жишим ч үгүй зоддог болсон гэнэ. Зүгээр нэг чимхэх төдий биш бүр ноцтой гэмтэл учиртал нь. Нэг бус нилээн хэдэн тохиолдлыг халуун сурвалжаас нь олж сонссон. Арай дэндүү биш үү, эцэг эх нь зодох бүү хэл муухай ч харж чадахгүй хайрладаг балчир амьтдаар нэг муу ёс суртахуунгүй бүдүүн авгай гарынхаа чилээг гаргаж байна гэдэг чинь. Өөрөө адилхан үр хүүхэдтэй эх хүн байж.
 
Эмнэлэгийн эмч нар одоо бүр хүнээ байсын бишүү. Мөнгө л байхгүй бол нөөөөүүүү гэдэг болсон бололтой. Миний санахаар эмч нарыг хийх ажлынхаа төлөө тангараг өргөдөг биш билүү. Нэг өвчтөн дээр 3 эмч гурван өөр эмчилгээ хийдэг сурагтай. Мэдэмхийрсэн нөхдүүдийн дунд өвчтөн туршлагын туулай болж хоцордог шиг.
 
Дээр нэг танил броколи аваад нэг сайхан шөл хийж идэх гэж л дээ. Шөлөө ч хийж яг л санаснаараа, аяглаад идэх гэтэл аяга дүүрэн жижиг жижиг хорхой хөвж байх нь тэр. Арай ч дээ, монголд хэн хаанаас юу авчирч зарж борлуулах нь дэндүү хяналтгүй байгаагын хамгийн наад захын жишээ энэ.
 
Нэг хүн хэдэн ч утастай, хэдэн ч дугаартай байж болох эрхийн дагуу тэнэг ухамсаргүй нөхдүүд утсаар буруу, болохгүй зүйлийг их хийдэг болсон бололтой. 9911 гэсэн дугаар луу, өөрийн анкэт шиг мэдээллээ бичээд, тэдэн төгрөгөөр туславал яавал ч яана гэдэг болсон гэнэ. Нэг бус хүнээс ийм юм сонслоо. Юу болоод байгаан бээ??? Мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөөс ч буцахаа байсан ямар нийгэм хөгжөөд байгаан. Монгол эмэгтэй хүний үнэ цэнэ яагаад хэдхэн халтар цааснаас дор болчихов. Дэндүү гутамшиг биш гэж үү...
 
Гэх мэтчилэнгээр дурьдаад байвал яваад л байх бололтой. Хэзээ монголчууд бид дэлхий нийтийн хамгийн наад захын стандарт руу ойртож очих юм бэ???
 
Хувь хүн дор бүрдээ ёс суртахуун, хувийн соёл, зохион байгуулалтыг бий болгоод тэрийгээ хвшүүлчихвэл болохсон. Ийм дадал зуршилтай болтлоо ч дор хаяж 20-30 жилийг зарцуулах байх. Ийм больё гэсэн сэтгэлгээ, урилгагүй бол энүүгээрээ хэдэн мянган жил ч амьдрана. үеэс үед өөнөөх муу муухай бүхэн автоматоор удамшсаар.
 
Хотын соёлтой болох гэж ядаж хэлбэрдсэн баахан хүмүүс. Үнэтэй машин, гоё дугаартай гоё утас (тэдний өөрсдийнх нь яриагаар), нэрийг нь ч хэлж чадахгүй баахан үнэн худлаа брэндүүдэд унаж үхсэн хүмүүс. Улаанбаатарын шороотой гудамжинд хичнээн сайхан брэнд өмсөөд явж байлаа ч зохиогүй чимэг гэдгийг сануулдаг. Яг үнэндээ хотод амьдарна гэдэг чинь хотод байх дүрэм журмыг алхам бүрдээ баримталж, хамгийн наад зах нь хогоо хаяхгүй, нэгнээ хүндэлж байх явдал юм шд. Тэнгэрт хадсан үнэтэй машин зайдалчихаад хажуугаар зөрөх нэгнээ гахай нохой, ална шудна гэж байгаа баагийнууд бол хотынх (уулаасаа хотых байлаа ч гэсэн) болох гээд мөрөөдөөд ч чадахгүй.
 
Нэг нэг уулын ам, жалгын мухарт дугуй гэрээ бөөрөнхийлээд бор гэртээ Богд, хар гэртээ хаан болж ирсэн нүүдэлчин Монголчууд бид шавар байшинд шамбааралдаж амьдардаг суурин соёлтой болоход ихээхэн хугацаа хэрэгтэй юм байна гэж одоогийн байдлаас анзаарагдсан. Нэгнээ хүндлэх, өөрөөсөө илүү чаддаг нэгнээ хүлээн зөвшөөрөх ухамсар, дадал зуршил би би, би мундаг тусгаар сэтгэлгээтэй нүүдэлчин монголчуудад байддаггүй юм шиг байлээ.

Аливаа нэг дадал зуршлыг шинээр сурахад уйгагүй оролдлого, их хугацаа хэрэгтэй байдаг. Хамгийн түрүүнд нэг нэгнийгээ хүндэлдэг, нэг нэгэнтэй зөв боловсон харьцаад сурчихвал маш том бас бат бөх суурь тавигдлаа гэсэн үг. Долоо найман жилийн өмнө дэлгүүрт орж хувцас хунар бас бус юм авч худалдаа хийж байгаа хүнд орлого оруулах гэснийхээ төлөө огт танихгүй тэрхүү эрхэмд загниулчаад гараад ирдэг байсан. Одоо хэр энэ үзэгдэл хэвээрээ байгаа гэсэн. Үнэхээр бүдүүлэг юм даа. Энэ мэтчилэнгээр толгой дээр бухалнуудаа харахгүй амьдраад байвал хэдэн галавт ч хэвээрээ л байх байх даа, хөөрхий гэж.
 
Хэрэгцээ тансаг сайхан боллоо гээд асуудлыг шийдэж чадахгүй, ухамсар, аливаад хандах хандлагаа өөрчилж байж л Монголчууд бид хөгжил гэдэг зүйлд ахиц гаргаж чадна. Өнөөгийн монголчууд гадаад хэлбэр лүү хэт хошуурч маш их цаг энергиэ алдаж байх шиг. Дотоод мөн чанар, түүний өөрчлөлт рүү өнгийж харж байгаа нь тун цөөхөн. Уул нь хамгийн нэгдүгээрт энийг хийчихвэл асуудал араи өөр болмоор санагддаг. 
 
Баахан юм пал пүл хийтэл гаргачихлаа. Мундаг хүн болчоод ингээд байгаан биш шүү. Жоохон ч гэсэн өөрчлөгдөөсэй, өөрчлөгдөхиймсэн. Дэлхий нийт рүү дөхөх юмсан гэж бодож явдаг нэг муу амьтны эрээвэр хураавар бодлууд. Хамдтаа бүгдээрээ сайн сайхнаар өөрчлөгдье гээд намайг хэн нэг нь дуудвал УРАА хашгираад гүйгээд очиход бэлэн байгаа.

6 comments:

chuups said...

niigem ter chigeeree iim bolsiim bishee naiz min, saintai muutai zuil holildood yavj l bn gehdee, sain ni iluu baigaa gej bodjiin .

Unknown said...

сайн сайхан юм ч бас бий шүү. хотод байгаа бүх хүмүүс брэнд рүү шунаад байдаг юм биш ээ. том том жип гэхгүй жижиг тэрэгтэйнүүд ч бие биедээ зам тавьж өгөөд инээж талархаж байгаа нь харагддаг л юм. муу талын бүх зүйлийг түүгээд хамчихжээ...

Nana said...

миний нүдээр гэдэг блог руу анх удаа орж үзлээ, ккк... миний чихээр гэсэн бичлэг юм шиг байна...иймэрхүү бодол тээж ирвэл хамаг үл бүтэх хүмүүстэй нь хаа явсан газраа таарч стресстэх байхаа, бусдын тухай сайхан бодолтой явах үед дандаа сайхан хүмүүс, сайхан зүйл таардагшт, надад бол өвлийн утаа л зайлах аргагүй болохоос бусад нь гайгүй шүү, би хүмүүст аль болох зам таьж өгч явдаг, тийм болхоор чтэрүү надад тйим дайрсан барьсан жолооч нар ховор таардаг даа. Би бас төрөлхөөсөө л салан биш, бас автуус унаанд суулгүй олон жил болж байгаа болохоор ч тэрүү хулгайч нтр...за мэдэхгүймдаа...би өөрийнхөө нүдээр гэдгээ бичлээ...сахйан бодол тээж ирээрэй.

Монгол бүсгүй said...

to nana: gants mohgoliig tolidoh gesiin bishee ene blog. ene tuhain yed turuud buhimdsan setgeliin tusgal.

Unknown said...

Hamtdaa bugdeeree sain saihnaar uurchlugduy uuu mongol busgui eeeeeeee . Garaaraa dallaad duudchii

nomin said...

Монголдоо ирээд энэ олон сөрөг бодлууд чинь арай эерэг талруугаа өөрчлөгдсан гэж найдаж байна. Өвөлдөө утаа үнэхээр хэцүү болохоос бусдаар бол би Улаанбаатартаа хайртай. Энэ жилээс хүмүүсийн ухамсар ч их сайжраад гудамжны хог багасаад, жолооч нарын ухамсар дээшлээд, явган зорчигчидын дийлэнх нь ногоон гэрэл хүлээж зогсдог болсон санагдсан шүү. Би ер нь л Улаанбаатарт амьдрах дуртай :) Хаа ч амьдарсан наашаа тэмүүлээд байдаг зантай юм угийн.