Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Saturday, 10 September 2016
...
Хүүхдүүд том болж байна гэж баярлах эсвэл хурдан том болоосой гэж их хүсэх юм. Гуч гарсан хойноо ойрхон хоёр гурван хүүхэдтэй болох чинь бас амаргүй дэг. Гол нь өөрт зарцуулах цаг бараг гарахгүйм, бусдаар болгоол байна. Хүүхдүүд томрохын хирээр мань өөрөө хөгширч байгаа гэхээр л мияа юмаа. Өөр юмгүй дээ.
Thursday, 30 June 2016
Wednesday, 18 May 2016
Блог
бичдэг найзууд минь ээ буцаад блогоо бичдэг болоочээ. Тэр нүүрном, жиргээ энээ тэрээг хаяаа. Зөндөө олон найзууд та нарыгаа гэнэт саначихлаа.
Monday, 22 February 2016
Зөв ч биз буруу ч биз
Сонгууль дөхөх тусам нийгэмд болох янз бүрийн үзэгдлүүд бүр гаарах шинжтэй дэг. Тэгэх тусам сонгууль өгөх бүү хэл энэ үгийг сонсох, харахаас ч дургүй хүрэх шиг. Нилээн задгай имиж, дүр төрхтэй шигээ яриа хөөрөө нь ч бас тиймэрхүү байдаг дуучин бүсгүй ирэх сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түрүүний бөөс толгойд гарна гэдэг шиг хэн дуртай нь төрд гарч юу дуртайгаа хийдэг болсон энэхүү бусармаг цаг үед үнэндээ мань дуучныг буруутгах арга алга. Улс төрд орж улс орныг төвхнүүлнэ гэдэг хэн хүний цээжинд элбэгхэн багтдаг болсонд хэн буруутайв? Сонголт хийсэн сонгогчид уу, сонгогдож гарсан нөхдүүд үү?
Нөгөө талаас нь харвал аргаа барж цөхөрсөн хүмүүс өөрсдөө халуун тогоонд нь орж үзээд алдахаар шийдэж байгаа бололтой. Эмэгтэй хүнийг их юм бодтол нь битгий зовоо гэж эр нөхрүүдэд нь хандаж хэлсэн үг байдаг шиг энгийн иргэн хүнийг мөрөөрөө амьдруулахгүй ингэтэл нь ард түмнийг битгий зовоо л доо.
Ямартай ч Монгол төрийн үнэ цэнэ, нэр хүнд гэдэг зүйл шалдаа буужээ.
Thursday, 18 February 2016
Энэ өдөр
охиныгоо төрүүлж байлаа. Хүү дээрээ ус гарчихаад сэдээх тариа хийлгэж төрж байсан болохоор өөрөө өвдөж төрөхийг мэдэхгүй төрөхийн өмнөх хэд хоног биеэ их чагнаж байж билээ. Нэг удаа бүр хэвлийгээр базлаад байгаам шиг санагдаад эмнэлэгт очсон чинь юу ч болоогүй байсан. Эмч ойрхон төрж байгаа болохоор ядах юмгүй шүү, хэд хүчтэй базлаал бол гүйцээ гэж айлгаастай. Дэлгүүрээр орж төрөхөд хэрэгтэй дутуу юмнуудаа гүйцээгээд гэртээ ирсэн ч ямар ч өөрчлөлт байгаагүй. Тэгээд энэ өдрөөс хойш арав хонож байж жинхэнээсээ тодорхой хугацааны давтамжтай өвдөж эхэлсэн. Тэгээд л хугацаагаа ойртуулж байгаад төрөх рүүгээ очоод хэсэг өвдөж байгаад охинтойгоо уулзаж билээ. Жирвийсэн хар хөмсөгтэй цагаан охин гарч ирж байсан тэр өдрөөс хойш өдөр ирэх бүр өссөөр одоо охин минь юу нь мэдэгдэхгүй шулганадаг, ээжийгээ гаднаас орж ирэхэд хувцасыг минь тайлдаг, хааяа бас хөөрхөн хошин үйлдэл үзүүлж хүн инээлгэдэг хүүхэд болжээ. Охиноо харах бүрд, өөртээ минь адилхан эмэгтэй ертөнц шүү гэж бодох бүрд тийм гэх аргагүй нэг л дулаахан, танхилхан танил мэдрэмжүүд төрдөг дөө.
Saturday, 6 February 2016
Ердөө л ус гэж мэд!!!
Нэг жаахаан балгын төдий кофе уухаараа сэф хийтэл сэргэчдэг, нилээн өтгөнийг уухаараа хөөрч нисчих гээд л дэрвэлзээд байдаг хүн чинь сүүлийн нэг жил хагас бараг уугаагүй шахуу байж байгаад хаа нэг уухаар нойр сэргэх биш харин ч нойр хүрээд нозоороод байдаг болцон ч байх шиг. Хүн гөхширнөө гэж энэ байх даа хөөрхий зайлуул. Сая нэг аягыг уучаад лаг сэргээтий гэсэн чинь бүр таг шүү. Хожим мартахгүйн тулд нэг хэрэгтэй мэдээллээ энд бичээд хадгалаад авъя.
Нилээн хэд хоногийн өмнө мань нэг сургалтанд суусын, ажлын шугамаар. Тэгэхэд анагаахын дээдийн /хуучнаар/ нэг багш ирсэн бөгөөд түүний ярианаас дараахыг тэмдэглэн үлдсэн бөлгөө.
Хүн өөрийгөө эрүүл хэв маягтай амьдарч байна уу? гэдгээ дараах энгийн хэдхэн асуултаар мэдэж болох юм байна.
1. 1кг жинд 40мл усыг авч чаддаг эсэх /Өөрийн жинг 40-р үржүүлэхэд өдөрт уух усны хэмжээ гарна/
2. Өглөө бүр 1 стакан ус уудаг эсэх
3. 2 цаг тутамд 00 ордог эсэх /шингэнээр/
4. Өдөрт хөдөлгөөн хийхэд хөлс гардаг эсэх /хөлс гарах үйл явц нь эсийн түвшинд явагддаг аж./
3. 2 цаг тутамд 00 ордог эсэх /шингэнээр/
4. Өдөрт хөдөлгөөн хийхэд хөлс гардаг эсэх /хөлс гарах үйл явц нь эсийн түвшинд явагддаг аж./
Эдгээр асуултанд өөрийнхөөрөө хариулаад хариултандаа анализ хийж үзээрэй. Ер нь ус ус бас дахин ус
юм байнаа гэдгийг ойлгосон. Гэхдээ усыг уухдаа нэг дор ихээр биш
200-250мл усыг 30 мин-ийн турш уухыг зөв уулт гэдэг юм байна. Орой
унтахаас 2-3 цагийн өмнө ус уухаа
зогсоох нь зөв гэнэ. Хүн эрүүл байхад бодисын солилцоо сайн байх
хэрэгтэй. Бодисын солилцоо нь усанд дээр явагддаг. Эсийн 70% нь ус, 30% нь уураг байдаг ажээ.
За ингэж сонсчоод өөртөө анализ хийж үзлээ.
1. Мань бол 50кг*40мл гэхээр 2л ус уух нормтой. Гэтэл энэ хэмжээнийхээ талыг ууж чаддаг юмуу даа гэсэн хариу гарсан. Учир нь Со-д очсноос хойшхи хугацаанаас энэ мэдээллийг сонсох хүртэл хугацаанд ус уух маань маш багассан. Уул нь өдөрт 2л байтугай уудаг байсан. Тэр үед одоог бодоход залуу байсандаа ч тэр үү, эсвэл уудаг тэр их уснаасаа болоод ч тэр үү хөнгөн шингэн байсан санагдаад байгаан.
2. Өглөөд 2 стакан ус ууж хэвшээд хагас жил лав болсон. Уул нь 4-ийг ууя гэж оролдож үзсэн боловч бөөр өвдсөн тул өөрт тааруулаад 2 болгосон хэрэг. Үр дүн мэдэгдэхүйц, өтгөн хатах маягийн хүн байсан чинь ингэж ууж эхэлснээр тэр асуудал баяртай болсон.
3. Өглөөгүүр уусан 2 аяга усаа гаргах гэж тэр дараахан нь хэд хэд 00 орохоос биш 2 цаг тутамд 00-доод байдаггүй байсан байна лээ. Заримдаа аягүй бол өдөрт 2-хон удаа ч 00 ордог байсан байх шүү.
4. За энэ бол их ховор. Завтай зайтай, синглэ минглэ үедээ орой болгон гүйж мүйгээд нэвт шувт хөлөрчдөг байсан. Одоо бол дөрвөн хөллөж мөлхөөд шалаа угааж мугаахад л нэг муу чийхарахчаа аядаад байх шиг байгаан. Эсвэл жаахан эцэж ядарсан үедээ хонины махтай хар шөл уухаар дух мух хэсгээрээ хөлөрдийн.
Урд нь ус уух сайн гэдгийг 1000-нтаа сонсдог байсан ч нэх тоодоггүй ч байсым шиг. Яг ийм ул үндэстэй бүр эс мэс гээд ярихаар нь уухайн тас л устай найзалдаг болсооон.
Saturday, 30 January 2016
Юу юугүй
цагаан сар боллоо. Айлын эхнэр болчихоор ер нь тэгээд их аж ахуйлаг болчдым шигээ. Манайх цагаан сар хийдэг ёс ёмбогор, эхнэр нь ямбагар, нөхөр нь томбогор залуу айл л даа гссс. Түрүү долооногт хэдэн буузаа хумиад хөлдөөгөөд уутлаад хөлдөөгчиндөө хийгээд тавьцан. Энэ долооногт боовоо аваад, бэлэг сэлтний юм цуглуулчуул дараа долооногт махаа чануулчина. Тэгээд дөхөөд ирэхээр нь айргаа оруулаад гэсгээчүүл ерөнхийдөө болоо явчлаал гэсэн үг. Өдөрт нэг хэсэг юм угаагаад, нэг өрөө эсвэл хаалга хана цэвэрлэжийтэл яг таарах биз угааж арчих талын ажил.
Жилдээ нэг удаа гэртээ их цэвэрлэгээ хийж, ах дүүсээ оруулж цайлж дайлаад гарын цайлгаад гаргах сайхан шд, гэрийн жавар үргээд л. Хотын ихэнх залуучууд төвөгшөөдийм шиг байгаан.
Subscribe to:
Posts (Atom)