Саявтархан нэг кино үзлээ. The company men гэдэг нэртэй америк кино. Гайгүй гайгүй жүжигчид тоглосон байна лээ. Киноны гол дүрийн гурав нилээд нэр хүндтэй компанид нилээн гайгүй ажил хийдэг. Гэр орон амьдрал ахуй бол үнэхээр тансаг, хувийн гоё хаус, машин тэрэг гээд л. Дээд зэрэглэлийн америк айлын амьдрал. Нэг өдөр ажлаасаа халагдацгаана. Тэрхүү амьдралын хэв горим, түвшингээ барьж үлдэх гэж хичээнэ. Нэг нь тэр байдлаа давж чадалгүй амиа хорлочихно. Нэг иймэрхүү. Зураг авалт их гоё гоё орчинд хийгдсэн байгаам л даа. Гэрүүд нь, ажлын газар нь гээд л, хорхой хүргэмээр. Энэ киног үзчихээд бодлоо л доо, хүмүүс ямар гоё амьдардаг юм, би хаана яваад байна гэж харьцуулж ирээд л. Их гонсойж байгаан. Бас их голжийгоон өөрийгөө, материаллаг талаасаа.
Дараа нь санаандгүй танайд хоноё нэвтрүүлгийн Тунгалаг бүсгүйнд хоносон дугаарыг нь үзлээ. Магадгүй энэ дугаар нь намайг монголд байхад хийгдсэн байх. Тийм эрт хийсэн нэвтрүүлгийг анх удаа үзсэн нь энэ. Урд нь үзээгүйдээ харамсах сэтгэл төрөх шиг болсон. Сарын 26.000 төгрөгөөр 3 ам бүлээ тэжээгээд дээрээс нь өвчтэй биеэ эмчилнэ гэдэг, надад үнэндээ хэлэх үг олдоогүй. Хэлж ярьж байгаа бүхнээс нь эрч хүч, тэмцэл, сэтгэлийн их тэвчээр, хат мэдрэгдэж байсан. Үхлийн ялтай адилхан сонсогдох эмчилгээгүй, хоногийн тоо тодорхой болсон өвчин туссан хүн гэхэд бурхан минь хэнээс ч илүү арчаатай, хэнээс ч илүү амьдралд хайртай, амьдралын үнэ цэнийг мэдэрчихсэн өвчний өмнө, үхлийн өмнө цэх зогсож байна гэдэг... Энэ нэвтрүүлгийг үзээд үнэндээ би өөрөөсөө ичсээн. Амьдралыг харах нэг цонхыг нээж өгөх шиг л санагдав. Цаг хугацаа болоод бусад зүйлсийг ямар гамгүй үрдгээ, дээрээс нь уйдаад, залхаад гэсэн шал утгагүй ойлголттой явдгаа мэдэрсэн.
Энэ амьдрал нь дуусаад дараа амьдралдаа илүү дээр түвшинд амьдрах их бэлтгэл нь байсан юм байлгүйдээ гэж бодон хөөрхий бүсгүйн төлөө сэтгэлийн зул өргөн байж үзэж дуусгасан.
Дээрх кино, энэ нэвтрүүлэг хоёрыг нэг өдөр үзсэн юм, газар тэнгэр шиг ялгаатай амьдралууд. Нэг нь кино, нөгөө нь бодит амьдрал байлаа. Бодит амьдрал нь кино байсан бол юутай сайхан. Киноноос төрсөн сэтгэгдэл хоромхон зуур замхарсаан.
Дэлхийн бөөрөн дээр ийм эсрэг тэсрэг амьдралууд өчнөөн их байгаа даа. Нэг хүн тэнд тансаглалын төлөө шаналж байхад өөр нэг хүн нэг газар амь явахын төлөө тэмцэж байдаг.
Бүгдийг нь бурхан өршөөг!

6 comments:
Тунгалаг бүсгүй үнэхээр хүний дээд байсан. Амьдралын үнэ цэнийг ойлгуулж хичнээн хүнд ухаарал хайрласан билээ.
харин тийм юм билээ, саяхан л мэдлээ
Тунгалагийн хэлсэн нэг үг одоо бараг афоризм болоод байгаа шүү. "Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу". Нээрээ бодоод үзэхээр үнэн л байгаа байхгүй юу. Энэ эмэгтэйн амьдрал ёстой сэтгэлийн тэнхээний агуу том жишээ. Түүний хажууд ямар ч зовлон зовлон биш санагддаг юм. Дараа нь түүнд туслах хүмүүс 25-р суваг ТВ-н гадаа оочерлоод. Би тэр хэсгийг нь үзээд үхтлээ уйлсан. Хүмүүс бас л сайхан сэтгэлтэй юм билээ.
харин тийн ёстой мундаг эмэгтэй байсан юм байна лээ
тэхх би бас тэр үгийг санаад л байдаг ... би бас өөрөөсөө ичсэн ... одоо дахиад уншаад бас л ичиж байна ... хүний баяр баясгалан аз жаргал байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхаас эхэлдэг байх
Би энэ "Tанайд xонъё" нэвтрүүлгийн Тунгалаг бүсгүйтэй дугаарийг youtube дээр үзлээ. Ямар иx зүйл бодогдуулж мэдрүүлж ойлгуулсан гайxалтай дугаар болоо вэ. Урд нь үзэж байxгүй яаваа. Xөөрxий бүсгүйд туслаx байсан юм. Одоо 2 xүү нь xаана яаж байдгийг мэдэx xүн байxгүй биз?
Post a Comment